
Яагаад зарим эмэгтэйчүүд бараан өнгийн сахалтай тэмцэж байхад, зарим нь азтай гэмээр арай цайвар өнгийн сахалтай байдаг вэ? Гэхдээ бүгд л сахалнаасаа салахыг эрмэлздэг нь нууц биш.
Арьсны эмч доктор Стефани Уиллиамсын хэлж байгаагаар, эмэгтэй хүнд сахал ургаж байгаа нь гормонтой цэвэр хамааралтай гэнэ. Гормоны тэнцвэр алдагдаж эхэлмэгц тестостероны хэмжээ үл ялиг ихэсдэг ба үр дүнд нь сахал ургадаг байна. Мөн энэ үзэгдэл удамших боломжтой.
Сахал ургах нь эмэгтэй хүний хувьд өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх байгалийн гаралтай арга гэж байдаг болов уу? Бид танд туслах маск хийх аргыг хүргэж байна.
“Эмэгтэй сахал” арилгах үйлчилгээтэй маск
Танд хэрэгтэй зүйл бол ердөө л дараах 5 орц юм:
- 1 гр гурил /2 цайны халбага/
- Түүхий сүү /3 цайны халбага/
- Кокосын тос /1 цайны халбага/
- Нимбэгийн шүүс /1 цайны халбага/
- Куркумагийн нунтаг /1/4 цайны халбага/
Хэрхэн хийх вэ?
- Бүх орцыг саванд хийж өтгөн зуурмаг болтол хооронд нь сайтар холино.
- Нүүрээ цэвэрлэсний дараа зуурмагаас үсийг нь арилгахыг хүсэж буй нүүрнийхээ хэсэгт түрхэнэ.
- 10 минут байлгаж хатаах ба дараа нь нүүрээ зөөлөн үрж, зуурмагийг арилгана.
- Бүлээн усаар нүүрээ угааж, хатаана.
Энэ маск дан ганц “эмэгтэй сахал”-ыг арилгаад зогсохгүй таны нүүрийг гэрэлтүүлж, батга, сорви зэрэг өө сэвийг үгүй хийх ба арьсны үхэжсэн өнгийг сэргээх ач тустай. Мөн байгалийн гаралтай цайруулагч болгож энэ маскыг хэрэглэх боломжтой.
Санах ёстой зүйл:
Нэг хэрэглэсэн маскыг дахин хэрэглэж болохгүй – таны арьсыг загатнуулна. Эхлээд зуурмагаас багаханыг авч гартаа түрхэж, танд харшил өгч байгаа эсэхийг шалгаж үзсэний дараа нүүрэндээ түрхэх хэрэгтэй. Маскыг нэг сарын хугацаанд 7 хоногт 2 удаа нүүрэндээ тавиарай – үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэхээс гадна таны арьс цэвэрхэн болж дахин сахал ургахгүй.
“Эмэгтэй сахал” арилгах бусад аргууд:
- Хямсаагаар чимхэж авах
- Хусах
- Вакс хэрэглэх
- Үсийг зулгаах
- Лазердуулах
- Үс алга болгох бодистой тос түрхэх
Дээрх аргуудын зарим нь таны арьсыг цочроох, загатнуулах, өвтгөх эрсдэлтэй тул та болж өгвөл дээр дурдсан жорын дагуу маскыг нүүрэндээ тавихыг зөвлөж байна.








Nasaa Nasaa
2018/12/26 at 19:35
ios
Nasaa Nasaa
2018/12/26 at 19:36
??0
Azushka Azj
2018/12/27 at 10:04
Eegiinee Enhchimeg eniig turshaad uzeerei kkk
Eegiinee Enhchimeg
2018/12/27 at 10:11
yanaldaa
Насан Дэлгэр
2018/12/27 at 10:26
Н. Алтансувд ??