Таны бие организмын тунгалгийн булчирхай хордож, өтгөрсөн байж болох 16 шинж тэмдэг. Энэ бэрхшээлээс хэрхэн салах вэ?

2

Бид янз бүрийн эх үүсвэр бүхий хорт бодисын дунд амьдарч, амьдралын хэв маягаас болоод энэ хорт бодис биеэс гадагшлахгүй улам бүр хуралдан тунгалгийн системийг удаашруулж, бөглөж улмаар стрессийн байдалд оруулан, дархлааг сул болгож байна.

Орчин үеийн анагаах ухааны мэдээгээр бол:

“Тунгалгийн систем нь дархлааны системийн нэгэн хэсэг юм. Энэ нь шингэний тэнцвэрийг тогтоон барьж өөх тос, хүний биед хэрэгтэй амьтны гаралтай болон бусад тэжээллэг бодисыг  уусган шингээх үүрэгтэй.

Тунгалгийн систем нь хүний биеэр тархсан судас бөгөөд энэ нь таны биеийн эд эс болгонд хүрч тунгалаг хэмээх тэрхүү шингэнийг хүргэж байдаг зүйл юм. Тунгалаг нь яг цустай адилхан эргэлдэнэ. Хүний биед ойролцоогоор 600 тунгалгийн зангилаа байдаг гэнэ. Эдгээр тунгалаг нь гаднаас халдвар орох үед хавдан томорч, шингэний хэмжээг ихэсгэх, бактери болон бусад организмыг идэвхжүүлэх, дархлааны эд эсийг идэвхжүүлэх замаар үйл ажиллагааг нь идэвхжүүлдэг байна.

Тунгалгийн систем нь дархлааны систем, шингэний тэнцвэр хадгалах, өөх тос шингээх зэрэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ”.

Тунгалгийн систем нь бие организмын бүх системийг дэмжих учир түүнийг үе үе цэвэрлэж байх нь целлюлитээс хорт хавдар хүртэлх олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.

Тунгалгийн систем бөглөрч байгаагийн хамгийн анхны шинж тэмдэг нь шингэн дутагдах явдал юм. Ийм бэрхшээл байгаа үгүйг шалгахын тулд 10-15 минутын зайтай халуун бүлээн усыг өдрийн турш уухад өдрийн төгсгөл хэрд таны ам хуурайшиж байвал таны тунгалаг өтгөрч бөглөрсөн байна гэсэн үг. Үүнийг хэвийн болгохын тулд хоёр долоо хоногийн турш доорх аргыг хэрэглэнэ.

Тунгалгийн систем бөглөрч хордсон байж болох үндсэн шинжүүд:

  • Хуурай арьс
  • Туурах загатнах
  • Хавдсан хуруу
  • Тархи дүүрч байгаа мэт болох
  • Толгой бага зэрэг өвддөг
  • Өндөр хэмжээний гистамин, байгаль орчны бохирдолтой холбоотой янз бүрийн харшил
  • Өтгөн хатах, суулгах/өтгөнтэй цуг янз бүрийн шингэн гарах
  • Булчирхай хавдах
  • Арьс байнга загатнах
  • Ядрах
  • Амархан өвдөх/өглөө сэрээд хүч чадалгүй мэт байх
  • Гэдэс дүүрэх/шингэн гарахгүй хадгалагдах
  • Жин нэмэгдэх, бүсэлхий хавиар өөх хуримтлагдах
  • Сарын тэмдгийн үед хөхний булчирхай хавдаж өвчинд хэт мэдрэг болох

Хүрэн манжин нь булчирхайг суллаж ходоод гэдсийг цэвэрлэж байдаг бөгөөд чухам энэ нь хоол боловсруулах шингэнийг цэвэр болгодог хамгийн сайн хүнс юм.

Тиймээс халуун бүлээн усыг улаан хүнс ногоотой хамтад нь хэрэглэж байх нь таны тунгалгийн системийг илүү сайжруулж эрүүл байхад тань туслах болно.

28
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *