Бидний амьдралд бид өөрсдөө барагтаа хэрэглэхгүй илүү зүйл дэндүү их байдаг. Харин авьяаслаг архитектор Крис Хенинг материаллаг зүйл цуглуулах нь хамгийн чухал зүйл биш гэж үздэг хүн юм. Азид 20 жил амьдарсан тэр эр энгийн болон минимализм гэсэн философийг ойлгон авч өөрийн ажилдаа маш гүнзгий нэвтрүүлсэн байна. Та түүний бүтээсэн 26 м.кв бүхий орон байрыг хар даа?
Та жижигхэн тухтай байртай болох юмсан гэж боддог уу? Тэгвэл байр, багтаамжийг хэрхэн зөв зохистой ашиглан, метр болгоныг ухаалаг хэрэглэх талаар ярьж өгье. Ер нь том гэдэг маань шилдэг гэсэн үг биш билээ.
Жижигхэн хувийн байшин
Дизайнер, архитектор Крис Хенинг нь 26м.кв-д тухтай амьдрах бүх л боломжийг багтаасан байна.
Гаднаас нь харахад энэ байшин жижигхэн сүүдрэвч шиг санагдах боловч дотор нь ороход… Зочдыг гэрэлтэй, боломжийн зайтай, том буйдантай зочны өрөө хүлээн авна. Ямар сайхан харагдана гээч?
Зай талбай, метр болгоныг маш зохистойгоор ашигласныг нь хараад биширмээр. Байшин маань жижигхэн боловч дотроо хангалттай зайтай. Сантиметр болгонд ухаан шингэсэн байна. Жишээ нь унтлагын өрөөнд хүргэх шатны дор янз бүрийн зүйл хадгалах хайрцаг сав бий. Тэнд мөн жижигхэн камин зуух байрлана.
Гал тогоо хоёр дахь давхрын дор байрлах ба тэнд хэрэгтэй бүх л зүйл бий. Янз бүрийн гал тогооны хэрэгсэл, хоолны ширээ, телевизор гэх мэт.
Дотор засал маань тэр чигээрээ япон загвараар хийгдсэн гэдгийг та анзаарсан байх. Өвөрмөц гоёмсог боловч тохь тухтай!
Крис хоёрдугаар давхарт том хэмжээтэй хоёр хүний унтлагын ор, янз бүрийн зүйл хадгалах шүүгээ тавьжээ.
Цонхны хүрээ нь их өвөрмөц бөгөөд өрөөнд хангалттай гэрэл оруулна. Ер нь л цонх нь маш гоёмсог, загварлаг харагдана.
Бүх л орон байрны адил энэ жижиг байшинд шаардлагатай зүйлс бүгд бий бөгөөд энд усан сан, сантехникийн бүх л холболт, хэрэгсэл, угаалтуур бий. Дуу алдахаас ч өөр яахав.
Крис Хенингийн энэ жижиг байшин олны талархал хүлээсэн бөгөөд мань эр одоо захиалгаар ийм байшин хийж эхэлжээ. Ийм байр нь энгийн боловч тохь тухыг мөрөөддөг, хотын шуугианаас хол байх хүсэлтэй хүнд маш тохирох хувилбар юм. Крис хүмүүст өөрийн амьдралыг энгийн төдийгүй эмх замбараагүй байдлаас салахад тустай зүйл хийсэн бөгөөд өөрийн орон гэртээ илүү тохь тухтай амьдрах шинэ боломж нээсэн байна.
Хэрвээ танд энэ жижигхэн тухтай байшин таалагдсан бол энэ нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай. Магадгүй тэдний хэн нэг нь ийм жижигхэн байртай болох талаар бодож төсөөлж яваа ч байж болох юм.
Chagaa Chagaa
2018/12/26 at 15:05
Zahialii
Ariunsaikhan Lkhagva
2018/12/26 at 15:17
Diamond Diamond
2018/12/26 at 18:01
goe yum be mini moroodliin baishin jijighen bvh yum goooooe
Гэрэлмаа Чулуунсүрэн
2018/12/26 at 18:24
Manaihan Sanaa avaad ehelchihsen bga baih da zahialga uymsan
Ganbaatar Bayarsaikhan
2018/12/26 at 20:07
Ebo Enkhbold
Dash Sarantuya
2018/12/26 at 21:46
Batnasan Dalantai
Mydagmaa Batbaatar
2018/12/26 at 23:51
.
Chimgee Chimgee
2018/12/27 at 00:50
?
Baatarhuu Tsetsegmaa
2018/12/27 at 02:21
Oyunchimeg Mantsui
2018/12/27 at 03:11
Tiny house?
Дэлгэрцогт Нармандах
2018/12/27 at 03:37
Ариунаа Санжжав
2018/12/27 at 09:43
Гоё юмаа
Аз Жаргал
2018/12/27 at 12:06
gants bie humuusd l tohirih yum bna
Uyanga Uka
2018/12/27 at 14:26
Гомбосүрэн Төгссайхан энийг хардаа
Sunjidmaa Tsagaan
2018/12/27 at 20:12
Tiny luxury gedeg nevtruuleg bdag HGTV suvgaar. Uneheer sonirholtoi
AD Encodd
2018/12/28 at 10:35
Ийм байшинг сайхан байгалтай газар барьвал их зүгээр зардал бага