Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх 8 энгийн арга

4

Бөөрний чулуу гэдэг бол бөөрөнд хуримтлагдсан хатуу ялгадас талстжихыг хэлж байгаа юм. 4 янзын бөөрний чулуу байх ба тэдний 80% нь кальцийн оксалатын чулуу байдаг. Арай бага дэлгэрсэн хэлбэр нь шээсний хүчил, цистеин болон струвит зэрэг болно.

Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх 8 энгийн арга

1. Шингэн их хэрэглэ

Бөөрөнд чулуу үүсгэхгүйн тулд ус их хэмжээгээр уух нь чухал ач холбогдолтой юм. Шингэн нь эзлэхүүнийг их болгоод зогсохгүй чулуу үүсгэгч бодисыг саармагжуулан талстжих шинж чанарыг нь илүү сул болгодог билээ.

2. Нимбэгийн хүчлийн хэрэглээгээ ихэсгэх

Нимбэгийн хүчил бол бүх л жимс ногоонд, ялангуяа лайм болон нимбэгт их байдаг хүчил юм. Энэ нь бөөрөнд чулуу үүсэхэд хоёр аргаар саад болдог байна. Эхнийх нь шээсэн дэх кальцитай холбогдох замаар чулуу үүсэхээс сэргийлдэг бол дараагийн арга нь чулуу томрохоос сэргийлэх арга зам юм.

3. Оксалат ихээр агуулсан хүнснээс татгалзах

Оксалат гэдэг нь тэжээллэг бус бодис бөгөөд жимс, ногоо, ногоон навчит хүнс, какао зэрэгт их байдаг байна. Энэ нь кальци болон бусад эрдэстэй холбогдсоноор талстжих нөхцөл бий болж чулуу үүсдэг билээ.

4. С витамин ихээр бүү хэрэглэ

С витамин ихээр хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх нэг том нөхцөл болдгийг шинжлэх ухаан баталсан байна.

5. Хангалттай хэмжээний кальци хэрэглэ

Кальци нь оксалаттай холбогдож түүний сорогдох чанарыг багасгадаг байна. Иогурт, бяслаг, сүү зэрэг сүүн бүтээгдэхүүн нь кальцийн хамгийн сайн эх үүсвэр юм.

6. Давснаас татгалз

Их хэмжээний давс хэрэглэх нь олон хүний хувьд бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Их хэмжээний натри буюу хүнсний давсны гол түүхий эд нь шээсний кальцийн ялгаралтыг нэмэгдүүлж бөөрөнд чулуу үүсэх нэг таатай боломж бий болгоно. Үүнээс татгалзах хамгийн сайн арга нь боож багласан, боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах явдал юм.

7. Магнийн хэрэглээгээ ихэсгэх

Судалгаагаар магни нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг бууруулдаг нь тогтоогдсон байдаг. Хэдийгээр чухам ямар замаар ингэдэг нь одоогоор бүрэн тодорхой биш ч магни нь гэдэс дотор оксалатыг шингээх явдлыг бууруулдаг байж болох юм гэж таамаглаж байна. Хүний өдөрт хэрэглэх магнийн хэмжээ нь 400 мг байна.

8. Уураг бага хэрэглэ

Амьтны гаралтай уураг ихээр агуулдаг хүнс болох мах, загас, сүүн бүтээгдэхүүнийг их хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Чулуу бий болох арга зам нь кальцийн ялгаралтыг нэмэгдүүлж, цитратын түвшинг бууруулдаг явдал гэж тайлбарладаг билээ.

4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *