Эйнштейн хүртэл хараад атаархмаар гайхалтай шинэ нээлт хийж чадсан 16 хүн. Та эдгээр баримтуудыг уншаад гайхан дуу алдах нь гарцаагүй

0

Шинэ нээлт хийхийн тулд заавал зэлүүд арал эсвэл Хойд туйл руу аялах, мөн нэвтэрхий толийг өдөржин шөнөжин баа бээгүй унших албагүй юм. Эргэн тойрон байгаа хүмүүсээсээ шинэ соргог, сонин хачин юу мэдэж байгааг л асуухад болно. Хэн нэгэнд жирийн санагдах зүйл нөгөө нэгд нь гэнэтийн бэлэг болно гэдэгт та итгэ.

Бид бүгдийн мэдэхгүй зүйл энэ дэлхий дээр хэдэн мянгаараа байгаа. Манай нийтлэлийг уншаад та “Үгүй мөн, хачин аа” гэж дуу алдана гэдэгт бид огт эргэлзэхгүй байна.

Сүши, кимбаб хийдэг далайн байцааг заавал шарах ёстой гэдгийг та мэдэж байсан уу?

© ferdalangurin / Twitter

“Өнөөдөр манайх гэрийн нори хийж байна: халаасан зуухан дээр 10 секунд барьсны дараа өнгө нь яаж өөрчлөгдсөнийг та хар даа”

 

Хар толботой хятад байцайг идэж болно

© manomano_farm

Хар толботой хятад байцайг муудаж гэж бодоод хаядаг хүмүүс бидний дунд зөндөө бий, харин зарим нэг нь амтархан иддэг нь учиртай ажээ. Уг ногоо яагаад ингэж харлаад байдгийн шалтгааныг одоогоор олж чадаагүй, гэхдээ судалгаанаас харахад идэхэд ямар ч аюулгүй нь тодорхой болжээ. Байцайг хүйтэнд хадгалаад дараа нь дулаан газар оруулж ирвэл шинэ толбо үүсдэг байна.

 

Ё үсэг дээр дандаа өргөлт байдаггүй

© Svein-Magne Tunli / Wikipedia

Бид Тромсё хотод ирлээ – өргөлт нь Ё үсэг дээр. Гэхдээ норвеги хэлээр Tromsø гэж уншихад үгийн эхний үе дээр өргөлт нь байдаг.

 

Pringles чипсний хэлбэрийг мэргэжлийн инженерүүд бодож олжээ

© Glane23 / Wikipedia

Зохион бүтээгчид маш өндөр хүчин чадалтай компьютер ашиглан чипсний хэлбэрийг гаргаж иржээ. Үүний тулд эмээлийг санагдуулам хэлбэрийг үндэслэсэн байна. Инженерүүд чипсний аэродинамикийг ч нарийн тооцоолсон гэдэг – бие бие дээр нь давхарлаж тавихад чипс хугарахгүй байхаар тооцоо хийж эцсийн байдлаар энэ хэлбэрийг гаргаж ирсэн юм.

 

Авокадо – жимс ч биш, ногоо ч биш

© Marco.Finke~commonswiki / Wikipedia

Авокадо – ганц үрт жимсгэнэ. Надад бүү таларх. © DillonMendez50 / Twitter

 

Кокосын хальсанд хоол хийж болдог

© Tulasi_K_Gowda / Twitter

Кокосын хальсанд хоол хийж байгаа бүсгүйн зургийг харсан сошиал хэрэглэгчид багагүй гайхацгаажээ. Бүсгүй идли хийжээ, энэ нь ууранд жигнэж болгодог энэтхэг хоол.

 

Зэрлэг зөгийний үүр бүгдээрээ бидний төсөөлж байсан шиг биш юм байна

© Regis Cavignaux / Biosphoto/Bios Photo/East News

Зэрлэг байгальдаа үржиж байгаа зөгийний үүр бидний мэддэг цилиндр хэлбэртэй биш юм байна лээ шүү. © SeductiveCheerio / Reddit

 

Хятадад дэлгүүрт нь идэж болдог шувууны үүр зардаг

© Maisnam / Wikipedia

Идэж болдог шувууны үүр арьсанд ашиг тустай: коллагены ялгаруулалтыг эрчимжүүлдэг тул арьсны залуу төрхийг удаан хадгалахад тусална. Яагаад туршиж үзэж болохгүй гэж? © yanwonl / Twitter

Тийм ээ, шувууны үүр шим тэжээлтэй бодисоор баялаг тул хятадад өндрөөр үнэлэгддэг, ховор ч бараа юм. Амьтны гаралтай уг бүтээгдэхүүн хамгийн үнэтэйд тооцогдоно: нэг килограмм нь 6,6 мянган ам.доллар хүрэх нь ч бий.

 

Урд шилэн дээр наасан шил – антен

© polkan1945 / Pikabu

 

Сургуулийн бага ангид байхад зургийн хичээл дээр зургийн дэвтэр дээрээ нааж юм хийдэг байсан энэ ургамал өөрийн гэсэн нэртэй юм байна

© VOlga_Si1998 / Twitter

Том болоод элдвийг сонирхож суухад өөрийн гэсэн нэртэй юм гэдгийг нь мэдлээ: нугын биелэг өвс гэнэ.

 

Аниматоруудыг шийтгэх нэг арга байжээ: тэднийг “Шрек” бүтээх ажил руу томилдог байв

© Шрек / DreamWorks Pictures
  • DreamWorks студи  “The Prince of Egypt” киноны бүтээл дээр амжилтгүй ажилласан аниматоруудаа шийтгэдэг байжээ: тэднийг “Shrek” дээр ажиллуулахаар илгээдэг байв. Уг томилгоо нь бүр өөрийн гэсэн нэртэй болсон байдаг юм – “шрекжүүлэх”.  © DoraTheWhora_/ Reddit
© MrZik / Pikabu

 

Заан – мундаг сэлэгч. Тэд шумбаж байхдаа хошуугаа амьсгалах хоолой болгон ашигладаг байна.

© Depositphotos
  • Заан холын зайнд сэлж чаддаг: 6 цаг хүртэл, 48 км хүртэл. Сэлж байхдаа ядарвал усандаа живэхгүй хөвөөд байж чаддаг. Мөн тэд шумбаж байхдаа хошуугаа амьсгалах хоолой болгон ашиглана. © itsmelen / Reddit

 

Жорж Клуни найз бүсгүйдээ гахай бэлэглэж байжээ

© White House/Pete Souza / Wikipedia
  • Жорж Клуни найз бүсгүй болох жүжигчин Келли Престонд вьетнам гахай бэлэглэж байжээ. Гахай Макс хочтой байсан юм. Хосууд салсны дараа Клуни гайхайгаа 2006 онд нас бартал нь буюу 18 жил тэжээсэн юм. Макстай хамгийн урт хугацааны харилцаатай байлаа гэж жүжигчин хошигнон ярьдаг юм. © tomitomo / Reddit

 

Нотр-Дамын түймрийн үеэр гал сөнөөгчид хамгийн түрүүнд урлагийн ямар бүтээлийг аврах ёстойгоо сайн мэдэж байжээ

© Blondet Eliot/ABACA/Abaca/East News
  • Нотр-Дамын түймрийн үеэр гал сөнөөгчид ямар урлагийн бүтээлийг ямар дэс дараатайгаар аврах ёстойгоо сайн мэдэж байжээ. Тэд онцгой нөхцөл байдалд дагаж мөрдөх протоколоо баримтлан ажилласан юм.  © dankniss / Reddit

 

“50 First Dates” кинон дээр гардаг санаа нь деменцтэй (тэн*грэх өвчин) тэмцэх шинэ хөтөлбөр боловсруулах суурь болжээ

© 50 первых поцелуев / Columbia Pictures
  • Адам Сэндлерийн тоглосон “50 First Dates” кино нь деменцтэй тэмцэх эмчилгээний жинхэнэ хөтөлбөрийг боловсруулахад тус болжээ. Эмчилгээний хөтөлбөрийн хүрээнд өвчтөнүүд өглөө болгон ойр дотнын хүмүүсийнхээ бичлэгийг үзэж сэтгэл зүйн дэмжлэг авдаг байна. © MarsNirgal / Reddit

Та ямар баримтыг уншаад “байж боломгүй юм” гэж уулга алдав?

8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *