Үгэнд ордоггүй, зөрүүд хүүхэдтэй хэл амаа ололцож, зөвөөр үлгэрлэхэд туслах эцэг эхчүүдэд зориулсан 9 зөвлөгөө

0

Хүүхэд маш олон шалтгаанаар үгэнд орохгүй зөрүүдэлдэг, хамгийн түгээмэл шалтгаан нь – уйдаж байгаатай холбоотой. Ийм ааш араншин нь өөрийнхөө үр шимийг өгч байгааг буюу юу хүсэж байгаагаа авч чадаж байгааг тэд сайн ойлгосон хэрэг. Үгэнд орохгүй байгаа шалтгаан нь заримдаа өөртөө итгэлтэй болох хүсэлтэй нь холбоотой, хүүхэд “үгүй” гэж хэлж байхдаа нөхцөл байдлыг өөрийн хяналтад байлгаж байгааг мэдэрдэг. Тиймээс ийм ааш араншин гаргаж байхад хэрхэн тэмцэх мөн хэрхэн засах ёстойг эцэг эхчүүд мэдэж байвал зохино.

Эцэг, эхийн хувьд таны амьдралыг бага ч болов хөнгөвчлөхийг хүсэж байгаа учраас дараах 9 зөвлөгөөг бэлдлээ. Зөрүүд зан гаргаж байгаа хүүхэдтэйгээ хэл амаа ойлголцоход тусална гэж бид найдаж байна.

1. Асуудлыг шийдэхэд тайван байх ёстойг хүүхдэдээ өөрийн биеэр харуулаарай

Хүүхэд ихэнх тохиолдолд аав, ээжийгээ дуурайдаг, тиймээс та өөрийн биеэр аливаа нөхцөл байдалд тайван хандаж хүүхдэд үлгэр дуурайлал болох ёстой. Хүүхэд аашаа гаргаж байхад та аашилж хашхираад байвал тэдний хувьд таны уур уцаар хэвийн үзэгдэл болж хувирна. Үүний оронд та сэтгэл хөдлөлөө удирдаж болдог гэдгийг тайвнаар харуулахыг хичээ.

 

2. Юу хийх хүсэлтэй байгаагаар нь тэдэнд сонголт хийх боломжийг олгоорой

Доцент Энжи Т. Крейнорийн үзэж байгаагаар, та хүүхдэд сонголт хийх боломжийг олгосноор түүний нөхцөл байдалд хяналт тавьж байгааг мэдрэх хэрэгцээг хангаж байгаа хэрэг ажээ. Тухайлбал, таны хүүхэд шүдээ угааж, тоглоомоо хураах ёстой байлаа гэж бодьё. Тэгэхээр хамгийн түрүүнд алийг нь хийхийг хүсэж байгааг асуугаарай.

 

3. Амны зугаа гаргах ямар нэгэн амттан цүнхэлж яваарай

Хүүхэд өлсөхөөрөө бас муухай ааш гаргадаг. Та хүүхэдтэйгээ гэрээсээ гадуур явж байгаа бол хүүхдийн гаргаж байгаа муухай аашийг амттанаар дарж болох юм. Уг арга хүүхдийн сэтгэл санааг дэмжихэд үр дүнтэй тусалдаг.

 

4. Таагүй үр дагаврын талаар анхааруулж байгаарай

“Яагаад гэвэл би хэлж байна” – хүүхдийн хийх ёсгүй зүйлийг тайлбарлаж өгөх хамгийн увайгүй арга. Аав, ээжийнхээ үгэнд орохгүй бол ямар үр дагаварт хүрч болохыг заавал тайлбарлан хэлж, ойлгуулж байх хэрэгтэй, мөн аюул учруулах ямар зүйл хийж болохгүйг хэлж өгөх нь эцэг, эхийн үүрэг. Түүний үйлдэл ямар үр дагаварт хүргэж болзошгүйд түүний анхаарлыг хандуулахыг хичээ. Ирээдүйд дүгнэлт хийж шийдвэр гаргах чадварт нь тус болно.

 

5. Заавал дагаж мөрдөх өдрийн дэглэм гарга, биелүүлсэн тохиолдолд түүнийг магтаж урам хайрла

Хүүхдийг өдрийн дэглэмтэй байлгахад нь туслаарай. Жишээ нь, тодорхой цагийн дараа ямар ч зурагт үзэхгүй, хоол идсэн аяга тавгаа угаах, шүдээ угаах, цагтаа унтах. Хэрвээ та үүнд уран бүтээлч талаас хандахыг хүсвэл самбар дээр сарын хуваарийг гаргаж болно. Дэглэмийг бүтэн сарын (1 эсвэл 2 долоо хоног) турш ягштал баримталбал хүссэн шагналаа авч болно гэж урамшуулах хэрэгтэй.

 

6. Дүрэм зөрчсөн тохиолдолд зохих логик шийтгэл оногдуулна

Логик шийтгэл нь тодорхой үйлдэлд оногдоно. Жишээ нь, хүүхэд тань ногоо идэхийг хүсэхгүй байвал түүнд десерт өгөөд хэрэггүй. Эсвэл тоглоомоо хураахгүй байвал маргааш болтол тоглоомоор нь тоглуулахыг xориглох. Тодорхой асуудалтай хүүхдэд энэ маш үр дүнтэй арга. Гэхдээ хоорондоо холбоогүй зүйлээр хүүхдийг шийтгэхээс татгалзаарай. Тодорхой жишээ хэлбэл, хүүхэд хоолоо идэхгүй үед гэр цэвэрлэ гэж шийтгэж болохгүй.

 

7. Хүүхдийн анхаарлыг хандуулж сурга

Америкийн хүүхдийн эмч нарын академиас хийсэн судалгааны дүнгээс харахад, зарим нэг хүүхдүүд уйдахаараа сахилгагүйтдэг ажээ. Тэд үүнээс илүү зүйл олоогүй бололтой. Хэрвээ та хүүхдэдээ сонирхолтой, зугааг нь гаргах тоглоом, хөнгөн ажил олсон бол түүний анхаарлыг илүү ашигтай зүйлд хандуулж болох нь.

 

8. Янз бүрийн асуудал шийдэхэд түүний саналыг сонсож сонирхож байгаарай

Хүүхдэд ямар нэгэн асуудал эсвэл сэтгэлийг нь зовоож байгаа зүйл байгаа эсэхийг асууж тодруулаарай. Хэрвээ байгаа бол тэр танд хэлнэ, цугтаа суугаад асуудлыг шийдэхийг хичээ. Энэ талаар хүүхэд юу гэж бодож байгаа нь маш чухал, тэр асуудлыг шийдэх аргыг олсон ч байж мэдэх юм. Хэрвээ түүнд хариулт байхгүй бол түүнд багахан туслаад өг. Гэхдээ нэг зүйлийг мартаж огт болохгүй: асуудлыг шийдэх аргыг тэр өөрөө олсон гэдгийг мэдрүүлэх нь чухал юм. Асуудлыг шийдэх аргыг олсонд нь түүнийг магтаж урамшуулаарай.

 

9. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг хүндэлж түүнд туслахыг хичээ

Хүүхдээ үгэнд ордоггүй, муу хүүхэд гэж уурлаж хашхирахын оронд түүний юу мэдэрч байгааг ойлгохыг хичээгээрэй. Сэтгэл хөдлөл хүүхдийн ааш араншинд маш чухал үүрэг гүйцэтгэнэ, тэдний сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч сур. Жишээ нь, “Өнөөдөр хүүхдийн тоглоомын талбай руу явахгүй болохоор чиний уур хүрч байгааг ээж нь сайн ойлгож байна. Гадаа ширүүн бороо орж байгааг чи өөрөө харж байгаа биз дээ? Тэгэхээр хоёулаа өөр гоё сонирхолтой зүйл гэртээ хийе л дээ” гэж хэлбэл хүүхдийн гомдол гарч таныг ойлгох болно.

Хүүхэд тань үгэнд орохгүй байвал та яадаг вэ? Коммент хэсэгт бидэнд хувийн таршлагаасаа хуваалцаарай.

63
БахархмаарБахархмаар
15
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bruhhh

    2021/03/12 at 09:54

    Ter buumeruud l huuhdiig zodoj zagndag bruhh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *