Зөвхөн Польш улсад л олж харах боломжтой сонирхолтой 20+ дүр зураг. Үүнийг уншсаны дараа та гарцаагүй Польш улсаар аялахыг хүснэ

1

Шударга л байцгаая: дараагийнхаа аяллаар Польш улсыг зорих уу гэдэг асуултад та тийм гэж хариулах нь юу л бол. Гэхдээ л энэ улс гадны жуулчдыг ихээр татдаг. Европ хэмжээсээр бол томоохон улсдаа орно, уул устай, далайтай. Эртний цайз, үлгэрийн юм шиг жижигхэн байшингууд, ядарч унатлаа алхмаар санагдах хотын гудамжнууд – энэ бүгд Польшид бий.

Польш үндэстний хоол унд ч амттайд тооцогдоно, хэл хугалчихмаар сурахад хэцүү хэлийг нь ч гадны хүмүүс сурч байна. Манай нийтлэлийг уншсаны дараа Польш улсаар аялах хүсэл төрнө гэж бид найдна.

Эндхийн байшингууд маш урт. Хэрвээ та хүүхдээ байшингаа тойроод гүйгээд ир гээд явуулбал дараа нь орцныхоо үүднээс хэдэн километрийн цаанаас олох биз

© tomasz przechlewski / Flickr

 

Польш эмээгийнд зочлоод явахын өмнө чамд багахан хүнс бэлдэж өгнө

© holdmysnowcone / Reddit

 

Польшид нэгэн гоё баяр тэмдэглэдэг – Тослог пүрэв гараг. Нэг ёсондоо оросын Масленица шиг баяр, гэхдээ шарвингийн оронд арай өөр амттан идэцгээнэ.

© panic23towel / Imgur

Энэ өдөр аль болох олон пончик идэх ёстой – идсэн тоогоор аз ирнэ гэж үздэг. Хамгийн алдартай пончик – тоорын чанамалтай эсвэл сарнайн варьентай.

 

Аварга том шарвин идвэл диплом олгодог улс

© Kangururr / Reddit

“Диплом. Аварга том шарвин идсэнд олгов. Жимсгэнэ, зөөхийний шанзтай 30 см-ийн диаметртэй шарвин. Chata Wędrowca рестораны Бещад”

 

Тус улсын сүлжээ супермаркет: өхөөрдөм нэртэй “Жабка”

© Reeposter / Reddit

 

Бараг дэлгүүр болгонд нь нөгөө алдартай шувууны сүү зардаг. Анхааралтай байх хэрэгтэй, үнэхээр амттай чихэр учраас зогсохоо мэдэхгүй ар араас нь идэх гээд байдаг юм.

© SCPKing1835 / Reddit

“Ванильтай шувууны сүү”

 

Шүүсний савлагааны зааврыг сайтар хараарай: шүүсээ хэрхэн аягалах тухай хэнд ч ойлгомжтой заавар бий

© Diiiiiiik / Reddit

“Ингэж аягалах ёстой”

 

Тус улсын дэлгүүрт бас нэгэн сонирхолтой лангуу бий. Нэгэн супермаркетад чихэр авна гэж эрхлээд байгаа “азгүй” хүүхдүүдэд зориулсан чихрийн тасагтай

© net_runner / Reddit

“Дөрвөлжин хатаасан шөл”

 

Польш дахь хамгийн алдартай гудамжны хоол болов уу – запеканк

© Ifindthemost***icpartofawomantobethe***ies / Imgur

 

Польш хүмүүс перогинд (польш үндэстний хоол, банштай төстэй) их дуртай. Төрөл бүрийн хачиртай хийдэг. Чанана, шарна, жигнэнэ, тэгээд таваглаж аваад л идэж гарна даа

© Turtleramem / Reddit

 

Заримдаа энэ дyр xүсэл нь бүр этгээд хачин болохыг яана

© famasfilms / Reddit, © famasfilms / Reddit

 

…бүр заримдаа үнэхээр хайр хүрмээр. Яагаад гэвэл пероги – энэ бол урлаг юм

© pretty_little_flower / Reddit

 

Хамгийн сайн төмс л перогийн нэгээхэн хэсэг байж болно

© hijack-carman / Reddit

Сонгинотой шарсан төмсний хачир – хамгийн алдартай нь.

 

Сурахад үнэхээр хэцүү хэл. Гэхдээ олон хүний сонирхлыг татдаг

© MarkkaMarc / Reddit

O, kurczę! = «Өө, чөтгөp ав!»

Szczklwzszćęąłśzkżk – польш хэлний гоо үзэсгэлэнг харуулах зорилготой “абракадабра” гэсэн үг

 

Та зүгээр л унших гээд оролдоод үз дээ: Grzegorz Brzęczyszczykiewicz, Chrząszczyżewoszyce, powiat Łękołody

© Blizzfan347 / Reddit

“Нэгэн польш киноны дүрийн овог, нэр бас оршин суудаг хаяг нь байгаа юм”

 

Ямар нэгэн цайзын дотор тал гэж та бодож байна уу? Үнэн хэрэгтээ Величк дэх давс олборлох уурхай

© Laverne Nash / Shuterstock

 

Улсын хойд хэсэгт байрлах далай үнэхээр сэтгэл татам

© matkopavlik / Reddit

 

Харин Польшийн наран шарлагын газрууд – төөрдөг байшин л гэсэн үг. Яагаад гэвэл та өөр хаана ч ийм олон хаалт олж харахгүй. Салхинаас хамгаалаад зогсохгүй олон хүний нүднээс ч хамгаална

© Andrea Niotta / Shutterstock

 

Өвөл нь нутгийн өмнөд хэсэг цасаар хучигдан үлгэрийн юм шиг болно, ялангуяа – Закопанд

© Shaiith / Shutterstock

 

Сайлент Хиллд тавтай морил? За даа, дараа больё доо, яагаад гэвэл – Вроцлав орлоо

© kiefer-reddit / Reddit

 

Варшав ийм л учраас надад их таалагддаг

© miowmix / Reddit

 

Тэнд бас Винни Пухийн гудамж бий

© LucklessList828 / Reddit

 

Польш улс эрчимтэй хөгжиж байна. Варшав хот 2014 онд болон 2020 онд ингэж харагдаж байна

© Google Street View, © Rift3N / Reddit

 

Ведьмак үлгэрийн номын хуудаснаас гараад ирэв үү гэмээр хуучны байшингууд ч бас тэнд бий

© angrycheesetoast / Reddit

Та Польшид очиж үзсэн үү? Эсвэл та бүр тэнд амьдардаг уу? Өөрийнхөө сэтгэгдлийг бидэнтэй хуваалцаарай.

20
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *