Таныг аз жаргалтай байгааг гэрчлэх 9 шинж тэмдэг

1

Аз жаргалтай байх нь амьдралын зорилго бус харин оршихуй нь зорилго гэх хүмүүс байдаг. Хэрвээ та үзсэн харсан болгоноосоо өөртөө өчүүхэн ч гэсэн баяр баяслыг олж, амьдралынхаа утга учрыг олсон бол та бусдад талархаж сурсан байж таарна. Тэгээд л таныг харсан хүн болгон таныг аз жаргалтай хүн хэмээн дүгнэнэ.

Таныг утга учиртай амьдралаар амьдарч аз жаргалаа мэдэрч байгаа хүн гэдгийг илэрхийлэх зарим нэг шинжүүдээс дурдъя.

 

Та бусдын амжилтанд баярладаг

Бусдын амжилтанд баярлаж хөөрөх нь ажилдаа ч тэр хувийн амьдралдаа ч тэр амжилт гаргах үндэс болж өгдөг. Сайн баг бие биендээ тусалдаг, багт өөрийн үүргийг ухамсарлаж мэдсэн, хувь хүнийхээ ашиг сонирхол, амжилтыг хойш тавьж багийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсээс бүрдсэн байдаг.

 

Та байнга шинэ зүйл эрэлхийлж байдаг

Та нэг газраа зогсоод байхгүй. Та өөрийгөө хүч чадалтай бөгөөд энэ ертөнцийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж чадах гэдгээ мэдэрсэн хүн. Роберт Клонингер сэтгэл зүйчийн үзэж буйгаар, “шинийг эрэлхийлэх гэдэг нь таныг эрүүл саруул, аз жаргалтай байлгах гол чанар” гэжээ. Өөрөөсөө хайгуулчийг олж нээ, та шинэ мэдрэмж мэдэрч эхлэхээс гадна олон найз нөхөдтэй болж амьдрал танд аз жаргалыг л бэлэглэх болно.

Таныг аз жаргалтай байгааг гэрчлэх 9 шинж тэмдэг 1

 

Та ажил, хувийн амьдралын тэнцвэрийг олох гэж боддоггүй, өөрийнхөөрөө л амьдардаг

Ажил болон хувийн амьдрал гэсэн заагийг баримтална гэдэг бэрх. Яагаад? Яагаад гэвэл та өөрөө ажил. Таны амьдрал бол таны ажил. Таны хийж байгаа ажил төрөл таны хэн болохыг тодорхойлно. Үүнийг ойлгохгүй байгаа хүн л чухам амьдарч чадахгүй зүгээр л ажил хийдэг юм.

 

Таны сэтгэл өвддөг

Өөр бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг байх хэрэгтэй. Ингэснээр та аливаа зүйлийг өөр өнцгөөс нь харахаас гадна бусдыг сайн муугаар үнэлэхээ түр азнах болно. Энэ арга нь таныг бодлогогүй үйлдэл эсвэл яаруу сандруу дүгнэлт гаргахаас сэргийлнэ.

 

Та өөрөө өөртөө батлах зүйлтэй

Зарим хүмүүс бусдын алдааг батлах гэж нүгэл хураадаг. Тэдгээр хүмүүс өөрөө өөрийгөө цэвэрхэн авч гарахын тулд бусдыг буруутай гэдгийг хэдэн мянган аргумент гаргаж тавьдаг юм. Энэ оролдлого нь амжилтанд хүрэнгүүт маш их сэтгэлийн таашаал авдаг хүмүүс цөөнгүй. Харин үнэн хэрэгтээ та амьдралынхаа гол хүнд буюу өөрөө өөртөө аливааг батлах зүйлтэй байх нь илүү их сэтгэлийн тайтгарал авчрах болно.

 

Амжилт уйгагүй хөдөлмөрийн үр дүнд ирдэг

Нельсон Мандела нэгэн удаа хэлэхдээ: “Хэрвээ та мөрөөдөлтэй бол үүнийгээ биелүүлэхийн тулд бүхнийг давж туул, хамгийн гол нь та хэзээ ч юунд ч бүү бууж өг”. Мэдээж авьяастай, чадалтай хүмүүс олон ч гэсэн бүгд л амжилтанд хүрэхийн тулд үнэхээр хүсэх хэрэгтэй.

 

Та мөнгийг ямар нэгэн шан харамж бус харин зүгээр л боломж гэж хүлээн авдаг

Мөнгө бол зорилго биш, зүгээр хэрэгсэл. Хэрвээ та үүнийг ухамсарлан ойлгосон бол буух гэж буй цалинг мөнгө бус харин цалингаа юунд ашиглахаа бодох болно. Юунд байх нь чухал биш: бизнесээ өргөжүүлэх, машин худалдаж авах, зээлээ төлөх …

 

Та өөрийгөө онцгой гэж боддоггүй

Тийм ч учраас та өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд тууштай байдаг. Амжилт уйгагүй хөдөлмөр, амбиц, сэтгэлийн хүчээр ирнэ гэдгийг та ухаарсан. Амжилтанд хүрэхэд бусдын тусламж хувь нэмэр оруулна, гэхдээ л гол ажлыг та өөрөө хийнэ.

 

Хүндлэл, нэр хүнд мөнхийн гэдгийг та ойлгосон

Хэнтэй ч бай, ямар ч асуудлаар хамаагүй бусадтай харилцахдаа адил төвшинд хүндэтгэлтэй харьцахыг эрмэлзэнэ. Үүнийхээ хариуд та хүндэтгэлийг авч эргэн тойрныхоо хүрээг сайн хүмүүсээр тэлэх болно. Тэд танд хэзээд туслахад бэлэн гэдэгт та найдаж болно шүү.

18
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Өрнөх Болд

    Өрнөх Болд

    2016/04/18 at 00:28

    Хэрэгтэй сонирхолтой мэдээлэл нийтэлдэг та бүхэндээ баярлаж явдаг шүү. Ажлын амжилт…..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *