Махгүй, өндөггүй, сүүгүй амтат хоолны жор #2

3

Дараах хийхэд хялбар, өег хоолнуудыг гэртээ хийж гэр бүл, найз нөхдөө баярлуулаарай.

Кокосын тос, манготой будаа

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 8

Орц:

  • Басмати агшаасан будаа – 250 гр
  • Кокосын тос – 400 мл
  • Бор элсэн чихэр – 90 гр
  • Гүргэм – 4 утас
  • Манго – 1 ширхэг
  • Гоньд – 0,5 цайны халбага

Бэлтгэх арга:

  1. Кокосын тосоо саванд хийгээд дээр нь элсэн чихэр нэмнэ. Элсэн чихрээс 4 хоолны халбагыг сироп болон гүргэмд үлдээнэ.
  2. Зөөлөн гал дээр тосоо халаагаад будаагаа нэмнэ. Хутгангаа 5-10 минут жигнэнэ.
  3. Энэ хооронд сиропоо бэлтгэнэ. Үүний тулд үлдсэн элсэн чихрээ саванд хийгээд дээр нь ус нэмнэ (8 хоолны халбага). Дараа нь гоньд нэмж 5 минут буцалгана. Бэлэн болсны дараа гал дээрээс аваад бага зэрэг хөргөөрэй.
  4. Бэлэн болсон будаан дээрээ нарийн хэрчсэн мангоноос тавиад сиропоос асгаж өгөөрэй. Хоолоо бүлээнээр нь иднэ.

Алимны пирог

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 14

Орц:

  • Гурил – 225 гр
  • Элсэн чихэр – 175 гр
  • Давс – 2 гр
  • Ургамлын тос (цэвэршүүлсэн) – 5 хоолны халбага
  • Хөөлгөгч – 4 цайны халбага
  • Эрдэсжүүлсэн ус (хийжүүлсэн) – 250 мл
  • Алим (том) – 4 ширхэг
  • Куркума (өнгө оруулахын тулд) – 0,5 цайны халбага
  • Сахарын пүдр (чимэглэх) – 3 хоолны халбага

Бэлтгэх арга:

  1. Пирог хийх хэвээ ургамлын тосоор арчаад гурил цацна. Алимаа хальслаад нарийхан хэрчинэ.
  2. Өөр саванд бүгдийг ээлжлэн дэс дараатай хийнэ: гурил, элсэн чихэр, хөөлгөгч, давс, куркума. Халбагаар сайтар хутгаж холино. Ургамлын тос болон хийжүүлсэн уснаас нэмнэ. Бүгдийг дахин сайтар холино.
  3. Зуурмагаа хэвэндээ хийгээд дээр нь алимаа тавина. 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 30-40 минут болгоно.
  4. Бэлэн болсон алимны пирогийг гаргаад хөргөөрэй.
  5. Хөрсөн пирог дээрээ сахарын пүдр цацаарай.

Зөгийн балтай кекс

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 9

Орц:

  • Ус (буцалгасан бүлээн) – 250 мл
  • Зөгийн бал – 2 хоолны халбага
  • Элсэн чихэр – 0,5 аяга
  • Ургамлын тос (үнэргүй) – 0,5 аяга
  • Улаан буудайн гурил – 1,5-2 аяга
  • Сод – 1,5 цайны халбага
  • Давс – чимх

Бэлтгэх арга:

  1. Аяганд бүлээн усаа хийгээд дээр нь зөгийн бал, элсэн чихэр, чимх давс, үнэргүй ургамлын тос нэмнэ. Сайтар хутгана.
  2. Гурилаа содтой холиод аягандаа шигшиж хийнэ. Нэгэн жигд холимог болтол сайтар хутгана. Зуурмаг өтгөн биш харин урсамтгай, шингэн байх ёстой.
  3. Энэ зуурмагт хүссэн самар, хатаасан жимснээс нэмж болно. Хэвэндээ ойролцоогоор 2/3 хүртэл дүүргэж хийнэ – кекс хангалттай сайн хөөх болно.
  4. 200 градуст 20 орчим минут бор өнгөтэй болтол нь жигнээрэй. Хэвэнд нь хөргөөд дараа нь хэвнээс нь салгаарай.

Брауни

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 10

Орц:

  • Гурил – 2 хоолны халбага
  • Нунтаг какао – 3 хоолны халбага
  • Элсэн чихэр – 2 хоолны халбага
  • Сод – 1/4 цайны халбага
  • Нухаш (жимсний) – 12 хоолны халбага (200 мл)
  • Чимх давс

Бэлтгэх арга:

  1. Гурилаа шигшинэ. Дээр нь какао, элсэн чихэр, хөөлгөгч нэмнэ. Мөн хүсвэл ванилин нэмж болно.
  2. Дээр нь алимны нухаш, чимх давс нэмнэ. Өөрийн гараар хийсэн жимсний нухаш хийж болно. Ерөнхийдөө нухаш ойролцоогоор 200 мл шаардлагатай.
  3. Зуурмаг өтгөн цөцгий шиг харагдах ёстой. Хэрэв самартай брауни идэхийг хүсвэл хагас аяга том хэрчсэн хушга нэмээрэй.
  4. Силикон хэвэнд (минийх 9,5х16,5 см) эсвэл кексний хэвэнд хийж болно. Дараа нь богино долгионы зууханд хамгийн өндөр градуст 2-4 минут болгоно. Минийх 900 Вт учир 4 минут болгосон. Бэлэн болсон брауний дээд хэсэг хатсан байдаг ба дарахад пүрш шиг болсон байна.

Бин

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 11

Орц:

  • Гурил – 2 аяга
  • Ус – 1,5 аяга
  • Хуурай дрожж – 7 гр
  • Элсэн чихэр – 1 хоолны халбага
  • Давс – 1 цайны халбага
  • Ургамлын тос (шарахад ашиглана) – 2 хоолны халбага

Бэлтгэх арга:

  1. Саванд элсэн чихэр, давс, дрожж хийнэ. Бүлээн ус нэмээд хутгалгүй 5 минут амраагаарай. Энэ хооронд гурилаа шигшээрэй.
  2. Одоо халбагаар нэгэн жигд холимог болтол нь сайтар холино. Гурилаа нэмнэ. Дахин нэг удаа сайтар хутгаарай. Халбагаар хийвэл илүү хялбар байдаг.
  3. Саваа хүнсний уутаар таглаад дулаан газар хагас цаг амраагаарай.
  4. Хагас цагийн дараа зуурмаг хөөсний дараа бингээ хайрч эхэлж болно. Үүний тулд хайруулын тавгаа сайтар халаагаад ургамлын тосонд шарна. Одоо хамгийн чухал үе ирлээ – зуурмагаа хутгаж огт болохгүй. Зүгээр л халбагаар аваад халаасан хайруулын тавган дээрээ асгаарай!
  5. Бингээ хоёр талаас нь шараарай. Бэлэн болсон бин маш хөвсгөр болох болно!

Чанамалтай цагирган боов

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 12

Орц:

  • Ус (бага зэрэг бүлээн) – 1 аяга
  • Шахмал дрожж – 30 гр
  • Элсэн чихэр – 1 хоолны халбага
  • Давс
  • Наран цэцгийн тос (цэвэршүүлсэн) – 0,5 аяга
  • Улаан буудайн гурил – 3 аяга
  • Чанамал (шар алимынх бол сайн) – 1 аяга

Бэлтгэх арга:

  1. Бага зэргийн бүлээн усанд дрожж, элсэн чихэр, чимх давс нэмнэ. Саванд гурилынхаа талыг хийнэ. Дээр нь бэлтгэсэн дрожж, наран цэцгийн тос, гурил аажим аажмаар нэмж зуурмагаа зуурна. Зуурмагийг нухаж таслахад тохиромжтой болсон байна.
  2. Зуурмагаа 3 хэсэгт хуваана. Тус бүрчлэн 5 мм орчим зузаантай болтол нь бөөрөнхийлж илдэнэ. Үүнийгээ зураг дээрх шиг 8 хэсэгт хуваагаарай. Зуурмаг наалдахгүй учир хуурай гурил цацах шаардлагагүй.
  3. Өргөн хэсгийг нь жаахан тэгшлээд 1 цайны халбага чанамал тавина. Чанамлаа урсгахгүйн тулд ирмэгийг нь сайтар чимхэж өгөөрэй. Нарийн төгсгөлийг нь урт болгож татаад ороогоорой.
  4. Ургамлын тосоор арчсан листэн дээр тавина. Шарах шүүгээнд алтан шаргал өнгөтэй болтол нь жигнэнэ.

Интоор-шоколадтай кекс

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 13

Орц:

  • Хөөлгөгч – 1 цайны халбага
  • Давс – 1/4 цайны халбага
  • Ванилийн сахар – 1 уут
  • Нунтаг какао – 2 хоолны халбага
  • Зөгийн бал – 2 хоолны халбага
  • Элсэн чихэр – 0,5 аяга
  • Интоор (хөлдөөсөн) – 400 гр
  • Гурил – 2 аяга
  • Ургамлын тос – 0,5 аяга

Бэлтгэх арга:

  1. Интоороо урьдчилаад саванд хийж хайлуулаарай. Хайлсных нь дараа интоороос ялгарсан шүүсийг аяганд болгоомжтой хийж авна.
  2. Интоорын шүүсэнд бүлээн ус хийж дүүрэн аяга интоорын шүүс болгоно. Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаана.
  3. Кексний хэвээ эсвэл жижиг хэвүүдээ ургамлын тосоор арчина. Гурилаа какао, хөөлгөгчтэй холиод тусдаа саванд шигшээрэй.
  4. Гүн саванд ургамлын тос, зөгийн бал, элсэн чихэр, давс, ванилийн сахар хийнэ. Дээр нь интоорын шүүсээ нэмээд элсэн чихэр уустал хутгаарай. Дээр нь гурил, интоороо нэмж хийгээд нэгэн жигд зуурмаг болтол хутгана.
  5. Дараа нь зуурмагаа хэвэндээ хийнэ. 50 орчим минут жигнээрэй. Болсон үгүйг нь шалгахын тулд модон шүдний чигчлүүрийг ашиглаарай. Бэлэн болсон кексээ хэвэнд нь бага зэрэг хөргөөд дараа нь сараалж дээр хангалттай сайн хөргөнө. Хөрсөн кексэн дээрээ сахарын пүдр цацаад амтархан идээрэй!
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Засагтханы Хөх Харчууд

    2016/04/13 at 21:46

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *