
Бид дэлгэц, сэтгүүлийн нүүрэн дээрээс атаархал төрүүлмээр гоёлтой алдартнуудыг харсаар байгаад бүр дасал болжээ. Алдартнуудын өмссөн даашинз, туфль нь хэмжээлшгүй өндөр үнэтэй л гэж бодно. Гэхдээ цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр аливааг харах өнцөг, ойлголт ч гэсэн өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл улаан хивсээр алхах алдартнууд жирийн, үнэтэй биш гоёлоор гоёх нь энгийн үзэгдэл болжээ.
Бид алдартнуудын гоёлыг сонирхож үзлээ. Тэд моодны харагдахын зэрэгцээ хувцсандаа хэмнэлт гаргаж чадаж байна.
Кейт Миддлтон

Гүнгийн авхай үнэтэй биш брэндийн хувцсаар гоёхыг хичээдэг. Дүрэм ёсоор түүний өмссөн хувцас тэр дороо л дуусдаг байна: моодны охид бүсгүйчүүд юу ч үлдээлгүй худалдаад авчихна. Жишээ хэлэхэд, Гэгээн Патрикийн өдөр Кейт Zara–гийн 89 ам.долларын үнэтэй пиджакаар гоёжээ. Одоо энэ загвар дэлгүүрүүдээр олдохгүй байгаа юм.
Хатан хаан Летисия

Бас нэгэн эрхэм дээдсийн төлөөлөл, Испанийн хатан хаан Летисия испанийн брэнд болон Zara-гаар гоёдог нэгэн. Жишээ нь, энэ цэцэгтэй даашинз 89, 9 ам.долларын үнэтэй, дээр нь өнгө нь гайхалтай сайхан хослох туфлиэр гоёжээ.
Жижи Хадид

Жижи люкс брэндийн хувцсыг масс-маркетийн хувцастай чадварлаг хослуулж өмсдөг хүн. Энэ удаад тэрээр Levi’s-ийн 80 ам.долларын үнэтэй хүрмийг богино өмд, тод өнгийн гутал, загварлаг топ болон улаан өнгийн уруулын будгаар тодосгожээ.
Женнифер Лопез

Үзэсгэлэнт Женнифер Лопез Парисын гудамжаар Алекс Родригестой зугаалахдаа 38 ам.долларын үнэтэй Z Supply-ийн үнэтэй футболк өмсжээ. Түүний загварыг нугалсан цагаан өмд, Gucci-гийн пүүз чимсэн байна.
Жемма Чан

Marvel болон “Crazy Rich Asians” киноны од, моодны блогер хөтөлдөг Жемма Чан пологийн жил болгон зохион байгуулагддаг тоглолтын үеэр Storets-ийн 74 ам.долларын үнэтэй задгай энгэртэй Lihan даашинзаар гоёжээ.
Галь Гадот

Өндөр өсгийтэй туфль – улаан хивсний ёслолоор харагдах жирийн үзэгдэл. Гэхдээ Галь Гадотын хувьд үгүй бололтой. Тэрээр “Wonder Woman” киноны нээлтийн өдөр Aldo-гийн 50 ам.долларын үнэтэй оосортой алтлаг сандаль өмсөж ирсэн юм. Дээгүүрээ Givenchy-гийн гялалзсан гоёмсог даашинзаар гоёжээ.
Пенелопа Крус

Пенелопа олон нийтийн арга хэмжээнд ирэхдээ масс-маркетаас хувцаслахаас ер татгалздаггүй. Жишээ нь, “Оскар”-ын афтипартид H&M-ийн даашинзтай ирж байсан удаатай.
Хейли Бибер

Бүсгүй эмэгтэй болон эрэгтэй хүний хувцсыг гайхалтай хослуулж өмсөж чаддаг, мөн люкс брэндийнхийг масс-маркеттай ч сайхан хослуулаад өмсчихнө. Жишээ нь, Калифорнид амарч байхдаа Хейли шаргал өнгөтэй хөвөн даавуун комбинзон өмссөн байсан. Өргөн өмдтэй энэ хувцас нь Zara-гийнх, 50 ам.долларын үнэтэй.
Жессика Честейн

Жессика яг л Пенелопа шиг, үдэшлэг дээр H&M-ийн даашинзаар гоёж ирсэн.
Анжелина Жоли

Од бүсгүй өөрийн имиж, загварлаг хувцаслалтаараа алдартай. Анжелинагийн онгоцны буудал дээр хар хувцастай явж байсныг хүмүүс харсан байдаг, энэ удаад 67 ам.долларын үнэтэй лофер хөлдөө углажээ.
Милла Йовович

Улаан хивсний ёслолоор олны хайрт бүсгүй Forever 21 брэндийн 19 ам.долларын үнэтэй цамцаар гоёж иржээ.
Жессика Альба

Алдартай жүжигчин зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ үзэгч олныг баясгаад зогсохгүй мөн хурц, давтагдашгүй загвараараа олныг баясгадаг билээ. Тэр хувцас давхарлаж өмсөх дуртай, мөн oversize загвар, янз бүрийн загвартай жийнсэн өмд өмсөх нь их. Энэ удаад унтлагын хувцасны загвартай H&M-ийн топ, өмдөөр гоёжээ. Үнийн хувьд 70 болон 80 ам.доллар.
Оливия Уайлд

Хамба хилэн усан цэнхэр өнгөтэй, зузаан ултай сандаль – 90 ам.долларын үнэтэй. Жирэмсэн Оливия Уайлдад үнэхээр зохиж байна. Улаан намирсан даашинзтайгаа улаан хивсний ёслолоор инээмсэглэн алхсан удаатай юм.
Кайли Женнер

Од сошиал сүлжээнд атласан цагаан даашинзтай гэрэл зураг тавьжээ. Meshki-гийн энэ гоёл 89 ам.долларын үнэтэй.
Белла Хадид

Загвар өмсөгч бүсгүй Нья-Йоркийн гудамжаар Nike-ийн хамба хилэн пүүзтэй алхжээ. Nike-ийн энэ загвар ердөө л 85 ам.долларын үнэтэй.
Эшли Грэм

Бүсгүй олны өмнө Meshki-гийн 38 долларын үнэтэй богино топтой гарч ирж хүмүүсийг алмайруулж байсан удаатай.
Бейонсе

Бейонсе House of CB-ийн үнэнч хэрэглэгч. Энэ удаад театрт үдшийг өнгөрөхдөө Orsina-гийн 89 ам.долларын үнэтэй банзал өмсжээ.
Эмили Ратаковски

Эмили Ратаковски брэндийн хувцсыг жирийн хувцастай хослуулан өмсжээ – Meshki-гийн 39 ам.долларын үнэтэй топ.
Моод сонирхдоггүй эсвэл мэддэггүй хүн люкс брэндийг масс-маркетаас ялгаж харж чадах уу? Та юу гэж бодож байна?







