Нүүр Зөвлөгөө Сонжоо Хайртай залуу чинь хэдэн сард төрсөн бэ? Таны амьдрал тийм л байх болно…

Хайртай залуу чинь хэдэн сард төрсөн бэ? Таны амьдрал тийм л байх болно…

38
2

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Нэгдүгээр сарын залуу

Нэгдүгээр сарын залуу – агуу их сэтгэлийн тэнхээтэй, бие даасан нэгэн. Түүнийг анзаарахгүй байхын аргагүй. Үйл явдлын мөн чанарыг маш хурдан ойлгодог. Найдвартай, түүнд итгэж болно. Үргэлж чин сэтгэлээсээ нөхөрсөг зөвлөгөө өгдөг. Тэвчээргүй. Тэрээр хувь тавиланд итгэдэггүй. Учир нь амьдрал зөвхөн өөрөөс нь шалтгаална гэж үздэг. Шулуун шударга, худал хэлж чаддаггүй.

Хүмүүсийн нүдэнд тусдаг ямар нэг онцгой зүйл түүний зан чанарт байдаг. Түүнийг нэг бол хайрладаг, нэг бол үзэн яддаг, дундаж гэж байхгүй. Тэрээр хүмүүсийг үргэлж сайн ойлгоод байдаггүй, хүмүүсийн зан чанарын нарийн ялгааг олж харж чаддаггүйн улмаас сэтгэлээр унадаг. Тэрээр гайхалтай задлан шинжлэх сэтгэлгээтэй. Хэн бүр түүнтэй таарч, нийцэж чадахгүй л болов уу. Түүнтэй харьцахад их хэмжээний тэвчээр гаргаж, бардам зангаа дарах шаардлага гарна. Тэрээр тайван, тогтвортой, ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Түүнд хамгийн хүнд ажлыг өгсөн ч тэр даваад л гарна. Маш хашир бөгөөд өр тавилгүй өөрийн орлогоороо амьдарч чаддаг. Ууртай, дуу чимээ ихтэй хүмүүсээс зайгаа барьдаг.

Нэгдүгээр сарын залуу амьдралын эрч хүчээр дүүрэн нэгэн. Түүнд саад болж, сонгосон замыг нь эргүүлэх маш хэцүү. Тэрээр бага зэрэг хувиа хичээсэн зантай. Ихэнхдээ хайртай дотны хүмүүсийнхээ харилцааг аюулд учруулдаг. Бизнесийн харилцаанд үргэлж ухаалаг ханддаг ч дотны хүмүүстэйгээ жижиг сажиг зүйлээс болж маргалддаг. Өөрт ашиггүй бол ажилдаа сэтгэл гаргадаггүй. Чөлөөт цагаараа ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, оюун ухаанаа хөгжүүлэх дуртай.

 

Хоёрдугаар сарын залуу

Хоёрдугаар сарын залуу маш хүчтэй зан чанартай, мэдрэмжтэй нэгэн байдаг. Түргэн сэтгэлгээтэй бөгөөд ямар ч асуудлыг шийдвэрлэх дуртай. Амьдрал болон ажлын асуудлууддаа байнга анхаарал тавьдаг. Түүний уран сэтгэмж, найрсаг зан, нарийн мэдрэмж сайн хөгжсөн. Заримдаа жүжиглэх чадвар, урлагийн мэдрэмж муутай, философийн сэтгэлгээ, математик шинжилгээндээ тааруу байх нь бий.

Хүмүүстэй шулуухан харьцдаг. Ажил хийхдээ хэн нэгний зөвлөгөөг сонсох дургүй. Аз болоход муу санааг дэмжих нь ховор. Даруухан хувцасладаг, гэхдээ хэрэв түүнд их мөнгө хэрэг болвол үргэлж мөнгө олж чадна. Түүний чадварууд 30 нас гараад илэрдэг. Нийгмийн ажилд идэвхтэй, сурган хүмүүжүүлэгч байх дуртай.

Хайр дурлалын тал дээр тэр үргэлж цэвэр ариун, төгс байдаг. Гэр бүл түүний хувьд ариун нандин зүйлсийн нэг. Хайр дурлалд шударга, хүлээцтэй ханддаг. Харамсалтай нь хангалттай шийдэмгий бус.

 

Гуравдугаар сарын залуу

Гуравдугаар сарын залуу маш сайхан зан чанартай. Өөрийгөө маш сайн мэддэг учир түүний тэнцвэрийг алдагдуулах хэцүү. Оюун ухаан нь маш сайн хөгжсөн бөгөөд үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байдаг. Буулт хийхдээ тааруу, эрсдэл гаргах дургүй. Хичээнгүй, бусдын санаа бодол түүнд огт хамаагүй. Шүүмжлэл хүлээн авахад хэцүү байдаг ба хэн нэгний хэлсэн зэмлэлд удаан хугацаагаар санаа зовдог. Түүнтэй эн тэнцэх зоригтон байхгүй. Мэргэн, зөв шийдлийг хялбархан олдог, хурдан шаламгай. Тэдэнд амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл бий. Сэтгэл санаа нь тааруу үедээ хүн гомдоох хурц ширүүн үгс хэлдэг ба дараа нь удаан хугацаанд өөрийгөө буруушаадаг. Гэвч түүний хэлсэн үгс үнэн, зөв байдаг учир үүнийх нь төлөө буруутгаж болохгүй. Үргэлж дэг журамтай байдаг ба бусдаас ч үүнийгээ шаарддаг.

Өөрийгөө илэрхийлэхийг эрмэлздэг, хэмжээлшгүй их уран дүрслэл, мэргэн ухаанаа ажилдаа ашигладаг. Түүний оюун ухаан болон логик сэтгэлгээ сэтгэл хөдлөлийг нь ялж чаддаг. Манлайлагч байх гэж хичээдэггүй. Яаралтай, чухал асуудлыг түүнээс сайн хэн ч шийдвэрлэж чадахгүй. Ноцтой нөхцөлд үргэлж шийдэмгий байж, эмх цэгцтэй сэтгэж, зөв шийдлийг амархан олдог. Ийм нөхцөлд үнэт цагаа алдахаас болгоомжилж бусдын санааг сонсдоггүй.

 

Дөрөвдүгээр сарын залуу

Дөрөвдүгээр сарын залуу нинжин сэтгэлтэй, олон үггүй, ажил хэрэгч нэгэн. Хэдий багадаа тэрээр хөвгүүдийн бүлгийн толгойлогч байгаагүй ч найз нөхөд нь ямар нэг зөвлөгөө авахаар яагаад ч юм түүнд л ханддаг.

Насанд хүрээд бүх зүйлд хичээнгүй хандаж, ихэвчлэн нарийн нямбай ажлуудыг хийдэг. Амьдралд хэрэг болох ажил төрлийг сонгодог ба шилдэг нь болохыг хичээдэг. Юугаар ч ажиллаж эхэлсэн эрт оройгүй өөрийн ажлаа хэнээс ч илүү сайн мэдэх болно: үйлдвэрт – хэнээр ч орлуулшгүй мастер, багш – туршлагатай хүмүүжүүлэгч, спортод – тэвчээртэй дасгалжуулагч, бизнест – зайлшгүй түнш. Олон нийтийн үүрэг хариуцлага гүйцэтгэхээс хэзээ ч татгалздаггүй. Хичээнгүй, энэ нь түүнд чанартай ажил хийж нийгэмд байр сууриа олоход нь тусалдаг.

Бүх хадам ээжүүдийн үнэлдэг нэгэн зан чанар түүнд бий – эелдэг найрсаг зан юм. Тэрээр үргэлж тайван, нээлттэй, хөдөлмөрч, шударга байдаг. Жижиг зүйлс дээр эхнэртээ бууж өгдөг, гэхдээ ноцтой, том зүйл дээр маш хатуу байдаг бөгөөд түүнийг сайн таньдаг хүмүүс ч түүнийг эсэргүүцэхээс айдаг.

Эмэгтэйчүүдийн ихэвчлэн цэвэр нямбай байдлыг үнэлдэг. Хэрэв түүний урд бүсгүй нь бохир хормогчтой зогсож байвал чимээгүй болоод, өөрт нь таалагдахгүй байгаа гэдгийг заавал түүнд ойлгуулах болно. Юу ч болсон үргэлж эхнэрийнхээ талд ордог ба буруу байсан ч эхнэрээ хамгаалдаг. Эхнэр нь түүнд худлаа ярьсан ч тэрээр харддаггүй.

 

Тавдугаар сарын залуу

Тавдугаар сарын залуу удаан тайлбар тавиад байдаггүй, олон үггүй нэгэн юм. Түүний хурдан хариу үйлдэл хийх мөн ажлын гол мөн чанарыг барьж авах чадвар нь түүнд маш чухал. Түүний ажилд саад тулгарахад тэр тэвчиж чаддаггүй. Бусдад сайхан ханддаг, хамаатан садандаа элэгсэг. Мэдээж хэрэг ажилдаа үргэлж амжилт гаргадаг. Гэвч хэрэв нэг алдаа гаргавал алдаа ар араасаа цуварсаар байдаг. Түүний тэвчээргүй зан бусдыг удирдах, бүхнийг өөрийнхөөрөө хийхэд хүргэдэг. Өөртөө итгэлтэй, гэхдээ өөрийн хүчинд итгэх хүртэл хэмжээний биш. Нэг талаас шогч, зугаа цэнгэлд дуртай нэгэн боловч нөгөө талаас эрээ цээргүй, ууртай омголон зантай залуу юм.

Түүний хувьд амьдрал уйтгартай, хоосон байх нь ховор. Тэрээр нийтэч, бие даасан нэгэн. Аналитик сэтгэлгээтэй. Зөрүүд, юуг зөв гэж бодно түүнийгээ л хийдэг. Нөхдөдөө туслахыг хичээдэг. Өөрийг нь үл тоомсорлохыг хүндээр хүлээж авдаггүй. Ялангуяа дээд албан тушаалтнуудаасаа. Шаргуу ажилтан. Ажилтнуудынхаа эрх мэдлийг ашигладаг ба тэдний харилцаа харилцан ойлголцол дээр тогтдог. Үргэлж ойр дотныхон руугаа тэмүүлдэг. Олон нийтийн амьдрал түүнд огт хамаагүй, тэднээс хол байхыг илүүд үздэг. Жижиг сажиг зүйлстэй орооцолдох дургүй, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах дуртай. Өдөр тутмын асуудлуудаас илүү амьдралын оюуны салбар түүнд илүү сонирхолтой санагддаг. Хурц хэлтэй. Түүний гол сул тал бол хэтэрхий хатуужилтай, бусдад итгэдэггүй, өөрөө бүгдийг хийх гэсэн хүсэл: өөрөөс нь өөр хэн ч үүнийг хийж чадахгүй, хэн нэгний гаргасан алдааг засаж суух цаг надад байхгүй гэдэгтээ тэр итгэдэг.

 

Зургадугаар сарын залуу

Зургадугаар сарын залуу хувиа бодогч нэгэн. Бусдын бодлыг үл тоомсорлодог. Өөрийгөө бусдаас дээгүүр үнэлдэг, хамт олондоо нөлөөлөх чадвартай. Түүний хүч чадлын мэдрэмжид дусал ч муу санаа, атаа хорсол байхгүй. Юу хүсэж байгаагаа мэддэг, мөн түүндээ хэрхэн хүрэх ёстойг мэддэг. Заримдаа төөрөгдлийнхөө хохирогч нь болдог. Ямар ч хүнд хэцүү нөхцөл байдлаас гарах аргыг олж чаддаг. Харилцдаг хүмүүсийнхээ сэтгэл зүйг сайн мэддэг. Хүмүүсийг ойлгох ховор чадвартай. Ихэнх хүмүүс түүнтэй хамгийн нууц бүхнээ хуваалцдаг. Тэвчээрээ хэзээ ч алддаггүй учир нь өөрийгөө сайн захирдаг.

Юм их уншдаг, амьдралын өргөн хүрээний асуудлын учрыг сайн олдог. Хамт олныгоо хүндэлдэг, тэдний дунд эрх мэдэлтэй. Түүний сэтгэл санаа байнга өөрчлөгддөг гэхдээ энэ нь бусдад нөлөөлдөггүй. Гярхай, цог золбоотой. Түүний яриасаг байдал хэнтэй харьцаж байгаагаас шалтгаална. Үргэлж ухаалгаар сэтгэдэг. Нийгмийн идэвх сайтай, үргэлж ойр дотныхондоо туслахаар яардаг.

Найз нөхөд нь түүний хэрсүү ухаан, үнэнч шударга занг нь үнэлдэг. Эрх чөлөөнд дуртай, хэн нэгний хараат байдалд байхыг тэсвэрлэж чаддаггүй. Гайхалтай хамтрагч. Түүний оюун ухаан, сэтгэл татах байдал нь хүмүүст сайхан сэтгэгдэл үлдээдэг. Эрч хүчтэй, шаламгай. Эмчид хандах дургүй. Бүх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг хүнд өвдөх зав гарна гэж үү?

 

Долдугаар сарын залуу

Энэ сард төрсөн эрчүүд ихэнхдээ тайван, тэвчээртэй байдаг. Үүнээс гадна тэд эргэн тойронд байгаа бүхэнд анхааралтай, хянуур ханддаг. Мэдрэлийн тогтолцоо нь бага зэрэг тогтворгүй учраас хэлснээр хийх нь ховор. Тодорхой хэмжээнд зөрүүд. Тэсвэр сайтай учраас эцсийн үр дүнг харж байж салдаг.

Худлаа ярихыг анддаггүй. Гэхдээ бага зэрэг гэнэн зантай бөгөөд хүнд амархан итгэснээсээ болж алдах нь олонтаа. Түүнийг өөрийгөө бусдын төлөө золиослоход бэлэн байдаг гэж хэлэхэд илүүдэхгүй. Амьдралыг хэтэрхий схемчилсэн байдлаар хардаг. Түүний хувьд завсрын өнгө гэж байдаггүй.

Өөртөө итгэх итгэл, амьдралын тулгуураа найз нөхдөөсөө хайж олохыг хичээдэг. Нийгмийн амьдралд идэвхтэй. Өөрийгөө хэт өндөр үнэлдэг дутагдал нь ихэнх тохиолдолд эсрэгээрээ бусдыг өөртөө татах хэрэгсэл болж хувирдаг.

 

Наймдугаар сарын залуу

8-р сард төрсөн эрчүүд үргэлж эршүүд байдаг. Шалихгүй юман дээр уурладаг нь тэдний сул тал. Харин хувцаслах тал дээр тэд хэнээс ч илүү гэдгийг үгүйсгээд хэрэггүй байх. Үлгэр жишээ нөхөр бөгөөд гэр бүлийг үнэлж чаддаг. Хүүхдэд хайртай ба хичнээн ч их хугацааг зарцуулахад бэлэн.

Урдаа тавьсан зорилгодоо заавал хүрдэг. Зан чанараа ихэнхдээ ээжээсээ өвлөн авсан байдаг. Хүмүүстэй дотносохдоо маруухан ба салах, хагацахыг юмны чинээнд боддоггүй. Өөрийгөө хэнээс ч хамгаалчихаж чаддаг.

Зан чанар нь тогтвортой, цочмог биш. Харилцах чадвар сайтай, шударга, дээрээс нь сайхан сэтгэлтэй. Үргэлж шинэ сэтгэгдэл, шинэ сэтгэл хөдлөлийг эрэлхийлж байдаг. Эрүүл ухаанаар сэтгэж, хариуцлага үүрэх чадвартай. Маш их авьяастай бөгөөд туршлага арвин. Хайртай хүмүүстээ үргэлж туслалцаа үзүүлж байдаг.

Хүмүүсийн өмнө өөрийгөө сайхан харагдуулах дуртай. Сайхан хувцасладаг бөгөөд зөвхөн өөрт нь таарсан хослол өмсөж байж л өөртөө итгэлтэй болдог. Саарал өнгөнд дургүй. Түрүүлж дүгнэлт хийхдээ сайн бөгөөд хэрэг бүхэнд цаг алдалгүй оролцдог. Сайн удирдагч байж чадах ч үүрэг даалгавар тулгаж түүнийгээ зөв гэж үзэх нь бий. Нэг зүйлээ олон давтах дургүй. Оюун ухаан нь хөгжсөн ба ямар ч үзэл санааг хүлээж авахад бэлэн. Анхааралтай сонсдог ч тэр бүр дуугараад байдаггүй, тийм ч учраас алдах нь ховор. Хүсэл нь ширгэшгүй бөгөөд доод албан тушаалтнуудаасаа шаардах нь их. Өөрийн зөн билэгтээ бүрэн итгэдэг. Үргэлж сүргийн эхэнд байхыг хүсдэг. Хэлсэн үгэндээ үнэнч бөгөөд илүү үг хэлдэггүй.

 

Есдүгээр сарын залуу

Есдүгээр сарын эрчүүд ухаантай, мэргэн бөгөөд нэр хүндээ сэвтүүлэх дургүй байдаг. Ямагт бусдаас давамгай гэдгээ харуулахыг хичээдэг. Дипломатч мэргэжилтэй болох боломжтой. Хүсэл тэмүүллээ тодорхойлоод зан чанараа засаж чадвал хэд хэдэн хүнээс дээгүүр ухаантай гэдгээ харуулж чадна. Хүнд нөхцөлд ааш араншин нь илэрдэг. Идеалист үзэлтэй.

Зохион байгуулах, удирдах нь түүний давуу тал ч гэсэн тал зассан хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Тийм ч учраас түүний доор ажилладаг хүмүүс түүнийг хүндэлдэг. Хийж байгаа ажилдаа бүхнээ зориулахад бэлэн байдаг. Түүний логик сэтгэлгээнд өөлөх зүйл байхгүй. Хөрөнгө мөнгийг өөрөө олох чадвартай.

Нэгэн хэвийн байдлаас салахын тулд юуг ч хийхэд бэлэн, юуг ч. Хийж байгаа ажлаасаа өөр олон зүйлд зэрэг зэрэг сатаардаг нь яагаад тархи нь ачаалал ихтэй байдгийг тайлбарлана. Чөлөөт цагаа зурагтын өмнө өнгөрөөх дуртай. Номын санд сэтгүүл үзэж суух нь түүнд асар их таашаал авчирдаг ба энэ нь түүнд бусдын мэддэггүй зүйлийг олж мэдэхэд тусалдаг.

Гэр бүлээсээ салах дургүй. Хүүхдүүддээ маш их хайртай байдаг бөгөөд тэдэнтэй цагаа өнгөрөөж тэднийг өсгөх дуртай.

 

Аравдугаар сарын залуу

Энэ сард төрсөн эр хүн бүрэн хөгжсөн тархи, үл итгэлийг өөртөө бий болгож чадвал уужуу сэтгэлтэй байж чаддаг. Тэдний зөн билэг, логик хоёр бусдаас давуу хөгжсөн байдаг. Тэд үргэлж уян хатан, дипломатч зан чанар гаргаад байдаггүй бөгөөд үүнээсээ болж асуудалд өртөх нь бий. Хэрэв тэд тохиролцоо гэдэг зүйлийг илүү сайн ойлгодог байсан бол илүү их амжилтад хүрэх боломж мэдээж байгаа. Өөрийнх нь амьдрал хэн нэгнээс хамааралтай гэдэг бодлыг тэсэж чаддаггүй. Хязгаарлагдмал байдалд дургүй бөгөөд сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлэх дуртай. Бусад хүмүүс өөр шиг нь байхад дуртай. Өөрийн гэсэн сэтгэлгээтэй хүмүүсийг хүндэлдэг. Нөхөрсөг бөгөөд зочломтгой. Найз нөхдөдөө үнэнч. Хуучинсаг үзэлтэй.

Атгаг санаагүй байж чадах ч үргэлж өөрийн ашиг хонжоог урьтал болгож хувийн асуудлаа эхэнд тавьдаг. Тодорхой зүйл дээр ажил хэрэгч сэтгэлгээ гаргаж эрүүлээр сэтгэдэг. Бодохоосоо илүү хийх нь их, тийм ч учраас үргэлж хождог. Шинэлэг санаа бүхэнд шүүмж, болгоомжтой ханддаг.

Утсаар удаан ярих дургүй. Хайр дурлалаа эмх цэгцтэй байлгах дуртай ба өөрчлөлтийг сайнаар хүлээж авдаггүй. Бусдын завхайрлыг тэсвэрлэж чаддаггүй. Дотно харилцаа гэдэг бол түүний хувьд үүрэг хариуцлага юм. Хайр дурлал, үүрэг даалгаврын алийг сонгох вэ гэвэл хоёр дахийг нь сонгоно. Эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхэдтэй болдог.

 

Арваннэгдүгээр сарын залуу

Арваннэгдүгээр сарын эрэгтэй дипломатч, бодлогоширсон нэгэн байдаг бөгөөд ажил бүхэнд нухацтай ханддаг. Цаг баримталдаг, нягт нямбай. Ямар ч итгэл үнэмшилтэй, ямар ч насны хүнтэй учраа олж чаддаг. Гэхдээ маргаанд ялах нь хамгийн чухал. Маргаанаас буцсан хүнийг үзэж чаддаггүй бөгөөд өөрийгөө шударгаар ялсан гэдгийг мэдэхээс нааш сэтгэл амардаггүй.

Азтай, ажлын тухай боддоггүй учир нь өөрөө бүтчихдэг. Аз нь түүнийг үргэлж дагах ёстой гэж үздэг. Ганцаараа байхыг хүссэн үедээ хэнтэй ч ярьдаггүй. Энэ үед тэр хад чулуу мэт болдог, ямар ч сонирхолтой спорт түүнийг хөдөлгөж чадахгүй. Харин хэсэг хугацааны дараа буцаад сайхан төрхөндөө ордог. Хүмүүст зөөлөн ханддаг. Өөрийг нь хүчлэх гэж оролдвол зөрүүдэлж эхэлдэг.

Хайр дурлалыг тоглоом гэж бодох дургүй, тогтвортой харилцааг эрхэмлэдэг. Гэр бүлийн тайван байдлыг хадгалахыг хичээдэг. Ихэнхдээ хөвгүүдтэй болдог. Тэдэнтэйгээ найз нөхдийн адил харьцдаг. Хүүхдүүдтэй ажиллах дуртай, багш эсвэл дасгалжуулагч болоход тохиромжтой. Гэртээ байх дуртай, ийш тийш явах дургүй. Тэгсэн хэрнээ хаана ч замаа олчихдог.

 

Арванхоёрдугаар сарын залуу

Арванхоёрдугаар сард төрсөн эрэгтэй ажилласаг бөгөөд ямар ч ажлыг хийчихдэг авьяастай байдаг. Шинэчлэл, өөрчлөлтөд дуртай. Хүнд ажлыг хойшлуулаад байдаггүй. Хүмүүсийн удаж хийдэг бүхнийг амархан дөнгөчихдөг. Гараа хумхиж суух дургүй.

Өөрийнх нь сонирхлыг татаж байгаа юм бүхэнд сэтгэлээсээ хандаж тууштай биелүүлдэг. Энэ чанар нь хамтран ажиллагсдаасаа хүндлэл хүртэх шалтгаан болдог.

Нийгмийн харилцаа болоод ажил дээрээ нэгэн хэвийн байдал үүсэхэд шууд л өөрчлөлтийг хайж эхэлдэг. Нэгэн хэвийн зүйлийг дуустал нь хийж чаддаггүй. Уран бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд нийгэмд өөрийн байр сууриа эзлэх гэж оролддог. Мөнгийг дутуу үнэлдэггүй. Өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч учраас ажлаа тэр бүр солиод байдаггүй. Нэг хобби олсон бол насан туршдаа түүнийгээ хадгалдаг.

Алсын хараатай. Эдийн хувьд бусдаас хамаарахгүй байхыг хичээдэг. Гэр бүлээ хэрэгцээтэй бүхнээр нь хангахыг зорьдог. Эхнэрээ ажил хийлгүйгээр хүүхдүүдээ хүмүүжүүлээсэй л гэж хүсдэг. Чөлөөт цагаа хүүхдүүддээ зарцуулдаг нь хүүхдүүдэд нь таалагддаг.

34
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

38 Сэтгэгдэл

  1. Altai Hurlee

    Altai Hurlee

    2017/07/15 at 11:54

    Yag unen helj bn

  2. Urnaa Urnaa

    Urnaa Urnaa

    2017/07/15 at 11:56

    Kkk

  3. Naran Tomoroo

    Naran Tomoroo

    2017/07/15 at 12:19

    9.

  4. Guest

    2017/07/15 at 13:11

    Tr 10r sarin suulin uguulber yu be haha eregtei esvel emegtei huuhedtei boldog gj yu gj bgan tgd uur ymr huuhedtei bolhin 😂😂😂

  5. Guest

    2017/07/15 at 13:12

    Tr 10r sarin suulin uguulber yu be haha eregtei esvel emegtei huuhedtei boldog gj yu gj bgan tgd uur ymr huuhedtei bolhin 😂😂😂

  6. Baasanjargal Baaska

    Baasanjargal Baaska

    2017/07/15 at 13:56

    Ss

  7. Haliun Haliunaa

    Haliun Haliunaa

    2017/07/15 at 14:29

    Есдүгээр сарын залуу Есдүгээр сарын эрчүүд ухаантай, мэргэн бөгөөд нэр хүндээ сэвтүүлэх дургүй байдаг. Ямагт бусдаас давамгай гэдгээ харуулахыг хичээдэг. Дипломатч мэргэжилтэй болох боломжтой. Хүсэл тэмүүллээ тодорхойлоод зан чанараа засаж чадвал хэд хэдэн хүнээс дээгүүр ухаантай гэдгээ харуулж чадна. Хүнд нөхцөлд ааш араншин нь илэрдэг. Идеалист үзэлтэй. Зохион байгуулах, удирдах нь түүний давуу тал ч гэсэн тал зассан хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Тийм ч учраас түүний доор ажилладаг хүмүүс түүнийг хүндэлдэг. Хийж байгаа ажилдаа бүхнээ зориулахад бэлэн байдаг. Түүний логик сэтгэлгээнд өөлөх зүйл байхгүй. Хөрөнгө мөнгийг өөрөө олох чадвартай. Нэгэн хэвийн байдлаас салахын тулд юуг ч хийхэд бэлэн, юуг ч. Хийж байгаа ажлаасаа өөр олон зүйлд зэрэг зэрэг сатаардаг нь яагаад тархи нь ачаалал ихтэй байдгийг тайлбарлана. Чөлөөт цагаа зурагтын өмнө өнгөрөөх дуртай. Номын санд сэтгүүл үзэж суух нь түүнд асар их таашаал авчирдаг ба энэ нь түүнд бусдын мэддэггүй зүйлийг олж мэдэхэд тусалдаг. Гэр бүлээсээ салах дургүй. Хүүхдүүддээ маш их хайртай байдаг бөгөөд тэдэнтэй цагаа өнгөрөөж тэднийг өсгөх дуртай.

  8. Pvvjee Pvvjee

    Pvvjee Pvvjee

    2017/07/15 at 14:37

    Minii hani chini 4r sard tursun ym bgan.

  9. Gelegjamts Tsendpurev

    Gelegjamts Tsendpurev

    2017/07/15 at 14:44

    ss deed ogooch

  10. Narmandakh Burnee

    Narmandakh Burnee

    2017/07/15 at 14:47

    Соочиг Отчигин үнэн болов уу?

  11. 2

  12. Oyuka Oyuka

    Oyuka Oyuka

    2017/07/15 at 16:03

    3

  13. Кука Жадик

    Кука Жадик

    2017/07/15 at 16:07

    4

  14. Г. Мөнгөнцэцэг

    Г. Мөнгөнцэцэг

    2017/07/15 at 17:13

    7sarig ss higed ogooch

  15. Г. Сури

    Г. Сури

    2017/07/15 at 18:23

    .

  16. Ula Shsrav

    Ula Shsrav

    2017/07/15 at 18:36

    Huuye manai hunii huvid yostoi sain taarch bn ,er ni bi uzdeg hadag yumand ochdoggui er itgedeggui zugeer l unshsan harin sonin setgegel turluu ingtlee taarah gey mun soninoo…

  17. Ichinhorloo Tsengel

    Ichinhorloo Tsengel

    2017/07/15 at 18:48

    8 сарыг явуулаад өгөөч гуйя

  18. Ichinhorloo Tsengel

    Ichinhorloo Tsengel

    2017/07/15 at 18:48

    .

  19. Mgl Zula

    Mgl Zula

    2017/07/15 at 19:06

    10 sard tursun zaluu eregtei yumu emegtei hvvhedtei bolohiig hvsdeg gene😂😂😂😂😂

  20. Buyantogtokh Battulga

    Buyantogtokh Battulga

    2017/07/15 at 19:30

    Hudlaa bn

  21. Deme Basanjav

    Deme Basanjav

    2017/07/15 at 19:48

    alaad haysan

  22. KTul Gaa

    KTul Gaa

    2017/07/15 at 20:57

    Otgonzaya Otgoo kkk

  23. Oyun Tuya

    Oyun Tuya

    2017/07/15 at 20:57

    Б. Самдан

  24. Duuya Dulamsuren

    Duuya Dulamsuren

    2017/07/15 at 22:07

    3

  25. Gereltnyam Battsengel

    Gereltnyam Battsengel

    2017/07/15 at 22:25

    Ooooy

  26. Tsaxipmaa Delgermaa

    Tsaxipmaa Delgermaa

    2017/07/15 at 22:56

    Unuruu Maral Unuruu

  27. Erkhsuvd Bayasgalan

    Erkhsuvd Bayasgalan

    2017/07/15 at 23:13

    10 sariig yvuulad uguh hun bnuu?

  28. Moogii Moogii

    Moogii Moogii

    2017/07/16 at 00:22

    Vnen bna oo

  29. А. Баасан Дорж

    А. Баасан Дорж

    2017/07/16 at 02:33

    Сш хийгэд өгөөч 😂😂

  30. Badamkhand Natsagdorj

    Badamkhand Natsagdorj

    2017/07/16 at 06:22

    😂😂😂😂

  31. Баярхүү Далай

    Баярхүү Далай

    2017/07/16 at 11:03

    Er ni l unen helchihlee shuu

  32. Narantuya Dorjgotov

    Narantuya Dorjgotov

    2017/07/16 at 17:00

    shaal hudlaa yum bn

  33. Enkhchimeg Bat Enkhchimeg Bat

    Enkhchimeg Bat Enkhchimeg Bat

    2017/07/16 at 19:42

    8sar1g yawld ogch

  34. Цогбаяр Энхтуул

    Цогбаяр Энхтуул

    2017/07/16 at 20:25

    12 ss bayrlalaa

  35. Nj Nj

    Nj Nj

    2017/07/17 at 00:24

    Батчулуун Батбаатар

  36. Yag vnen bna shvv

  37. Бүгд Ок

    Бүгд Ок

    2017/07/17 at 19:47

    Unen bna.

  38. Nominbileg Amarsanaa

    Nominbileg Amarsanaa

    2017/07/18 at 09:09

    12sard

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хамгийн аз жаргалтай хосыг сонгоорой. Та хоёрын харилцааг тодорхойлж өгье

Такесик гэж та мэдэх үү? Харилцааны сэтгэл зүйг судалдаг төрөл юм. Мэргэжилтнүүдийн үзэж б…