Нүүр Зөвлөгөө ЛЕД чийдэнг хэрхэн зөв сонгох вэ?

ЛЕД чийдэнг хэрхэн зөв сонгох вэ?

0
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Хуучны шар чийдэн сонгож ядаад байх зүйлгүй сайхан байжээ: гэрэлтэх хүчин чадлаараа л ялгагдана. Харин шар гэрлийн залгамж халааг авсан ЛЕД гэрлийн хувьд маш олон төрөлтэй ажээ.

ЛЕД гэрлийн тухай

Гэрэлтэх чадал

ЛЕД гэрлийн гэрэлтэх чадлыг люмениар хэмждэг – лм, lm. Тасалгаагаа хэдий хэр их гэрэлтүүлэх нь таны сонирхол, гэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан горимыг баримтлахыг зөвлөж байна:

Өрөө тасалгаа Гэрэлтэх норм (лм/кв. м)
Унтлагын, гал тогоо 150
Хүүхдийн өрөө 200
Угаалга, ариун цэврийн 50
Нийтийн эзэмшлийн оффис 300
Зургийн ажил хийдэг оффис 500

Чийдэнгийн гэрэлтэх чадлыг хүснэгтээс харж болно. Мөн ЛЕД гэрлийн чадал болон тоог жирийн чийдэнтэй харьцуулан үзүүлэв:

Гэрэлтах чадал – лм ЛЕД гэрэл – Вт Шар гэрэл – Вт
250 3 25
400 5 40
650 8 60
1300 14 100
2100 22 150

Хүснэгтээс харахад ЛЕД гэрэл цахилгааны хэмнэлттэй байгаа нь тодорхой бөгөөд уг чийдэнг өргөнөөр ашиглах гол шалтгаан болсон юм.

 

Гэрлийн спектр

Чийдэн сонгоход чийдэнгийн гэрлийн спектр гол шалгуур болно. Гэрлийн спектрийг Кельинээр (К) хэмжинэ. К-ийн хэмжээ багасах тусам халуун нэмэгдэнэ.

Гэрлийн хэм  (К) Гэрэлтэх өнгө
2700–2800 Дулаан шаргал
3000 Дулаан цагаан
4000 Цайвар цагаан
6000 Хүйтэн цагаан

Гэрийн нөхцөлд шаргал өнгийг илүү тохиромжтой гэж үздэг: сэтгэл тайвшруулж дулаан уур амьсгалыг бий болгоно. Дулаан цагаан өнгө ажлын байранд тохиромжтой – ажлын чадамжийг дээшлүүлнэ. Хүйтэн цагаан өнгө нь хүн амьдардаггүй ахуйн хэрэгцээний тасалгаанд хэрэглэнэ.

 

Цахилгаан хэлбэлзлийн мэдрэмж болон гэрэл дамжуулах индекс

Шар гэрэл нь цахилгааны хэлбэлзэлд анивчдаг бол ЛЕД гэрэл аливаа цахилгаан хэлбэлзэлд тэр болгон анивчаад байдаггүй.

Дэлгүүрээс чийдэн худалдан авахдаа хэлбэлзэл даах чадвартайг сонгож авна.

Гэрэлтүүлгийн үед бусад зүйлсийн өнгийг бодитоор харуулах чадварыг гэрэл дамжуулах индексээр тодорхойлно. CRI (color rendering index) эсвэл Ra гэсэн индексээр тэмдэглэх ажээ. CRI-ийн хэмжээ дээшлэх тусам өнгийг бодитоор харуулах чадвартай.

Гэрт 80-аас багагүй CRA эсвэл Ra-тай гэрэл сонгоно.

 

Гэрэлтүүлэх өнцөг

ЛЕД гэрэл нь зөвхөн өмнөө байгаа хэсгийг гэрэлтүүлдэг: гэрлийн хугарлаас цааш муу гэрэлтүүлнэ. Тийм учраас чийдэнгийн тоо болон байрлалд анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнээс гэрэлтүүлэх өнцөг шууд шалтгаална. Төрөл бүрийн чийдэн 30-аас 360 хэм хүртэл байж болно.

Гэрлийн пульс/анивчих

Чанарын шаардлага хангаагүй гэрэл байнга анивчдаг. Энэ нь хүний нүдэнд мэдэгдэхгүй ч гэлээ мэдрэлийн системд муугаар нөлөөлж цаашлаад хараанд муугаар нөлөөлж эхэлдэг.

ЛЕД чийдэнгийн хувьд 5-15%-иас ихгүй пульстэйг сонгоорой.

 

Ашиглах хугацаа болон үйлдвэрлэгчид

ЛЕД гэрлийн ашиглах хугацаа дунджаар 10,000 – 50,000 цаг байна. Уг ашиглах хугацаа нь онолын төдий тоо, амьдрал дээр шалгах ямар ч боломжгүй.

ЛЕД гэрэлд 1-5 жилийн баталгаа өгдөг хэдий ч үйлдвэрлэгч бүрээр баталгаат хугацаа харилцан адилгүй. Дэлгүүрийн үүрэг – баталгаат хугацаанаас эрт шатвал сольж өгөх ёстой.

ЛЕД гэрлийн үйлдвэрлэгчид өнөөдөр тоо томшгүй их. Тэд бүгд бүтээгдэхүүнийхээ үзүүлэлтийг бүрэн бичдэггүй нь харамсалтай.

 

ЛЕД гэрлийг хэрхэн зөв сонгох вэ?

Таатай орчин үүсгэн удаан гэрэлтэх,  эрүүл мэндэд хор нөлөөгүй, цахилгаанд хэмнэлттэй чийдэнг зөв сонгохдоо дараах зөвлөгөөг баримтална:

  1. Гэрийн нөхцөлд гэрлийн спектр нь 3000 К-ээс хэтрэх ёсгүй. Хэрвээ ажлын байр гэрэлтүүлэх гэж байгаа бол 4000 К-тэй чийдэн сонгоно. 6000 К-г зөвхөн агуулах зэрэгт ашиглахыг анхаарна уу.
  2. 110-230 В-тэй гэрэл сонгоно.
  3. Гэрлийн индекс нь 80 CRI-аас ихгүй байна.
  4. Чийдэнгийн пульс нь 15%-иас хэтэрч болохгүй. Дэлгүүрт шалгахад маш амархан: чийдэнгээ ажиллуулаад ухаалаг утасны камераа асаагаарай. Пульс өндөртэй бол камер ажиллаж байгаа утасны дэлгэц анивчих болно.
  5. Чийдэн бүрэн ажиллагаатай эсэхийг заавал шалгаж авна.
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Энэ зун явган аялалд гарах 5 шалтгаан

Аялал зугаалга бие махбодь төдийгүй сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан тогтоосон.…