10 төрлийн амтат кекс хийх жор

0

Өглөө сэрээд аяга кофе, шинэхэн кекс идээд сууж байх ямар сайхан байх бол? Кексний маш олон төрөл бий, үүний багахан хэсгээс ч болов танд танилцуулахаар шийдлээ.

Та өөрийн гараар хийсэн кексийг өглөөний цайндаа эсвэл орой үдэш гэр бүлээрээ цуглараад элдвийг хууч хөөрөнгөө амтархан идээрэй.

Шоколадны хачиртай кокостой кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 1

Орц:

  • Кокосын үйрмэг – 100 г
  • Цөцгийн тос – 150 г
  • Сүү – 200 мл
  • Гурил – 350 г
  • Хөөлгөгч – 2 ц.х
  • Сахар – 100 г
  • Хар шоколад – 150 г
  • Өндөг – 2 ш
  • Чимэглэлд самарны үйрмэг

Хийх арга:

  1. Өндөг, сахараа сайтар холино.
  2. Цагаан болтол нь хутгаад зөөлрүүлсэн масло, сүүгээ хийнэ.
  3. Кокосын үйрмэгээ нэмж сайтар хутгана. Хөөлгөгчтэй шигшсэн гурилаа хийж зуурна.
  4. Маффины хэвэнд нэг нэг хоолны халбага гурилын зуурмагаа хийгээд багахан шоколад хийнэ.
  5. Шоколадаа халбагаар гуриландаа хагас зоогоод урьдчилан 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20 минут орчим болгоно.
  6. Бэлэн болсон кексээ самраар чимнэ.

“Тирамису” кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 2

Орц:

Зуурмагт:

  • Гурил – 1 ½ стакан
  • Цөцгийн тос – 100 г
  • Сахар -160 г
  • Өндөг – 2 ш
  • Чимх давс
  • Хөөлгөгч – 1 ½ ц.х
  • Сүү – 200 мл
  • Ванилин – 2г

Кремд:

  • Маскарпоне – 250 г
  • 33-35%-ийн цөцгий – 150 г
  • Сахарны нунтаг – 5 .х.
  • Ванилин – 2 г
  • Какао – 2 х.х

Бусад:

  • Шинэхэн чанасан кофе
  • Ром – 2 х.х

Хийх арга:

  1. Цөцгийн тос, сахар, давс, ванилаа сайтар холино. Дээрээс нь өндөг, сүү, хөөлгөгчтэй гурилаа хийж зуурна. Тал сүү, хэсэг гурил, дахиад сүү, гурил гээд хэсэг хэсгээр хийж зуурна.
  2. 2/3 хэмжээний өндөртэй байхаар хэвэнд хийгээд урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 25 минут болгоно. Болсон эсэхийг шүдний чигчлүүр модоор шалгаарай.
  3. Кекс бэлэн болж байх хооронд чанасан кофег хөргөнө. Кекс болонгуут хэвнээс авч тус бүрт нь 10-12 нүх гаргана.
  4. Нүхэнд кофегоо хийж шингээнэ. Цайны халбагаар эсвэл бэхээр ч түрхэж болно. Кофе бүү харамлаарай.
  5. Кексээ бүрэн хөргөнө.
  6. Кремээ бэлдье: маскарпонег миксердэнэ. Тусад нь зөөхий, сахарны нунтаг, ванилаа миксердэнэ.
  7. Маскорпоне болон зөөхийгөө болгоомжтой зөөлөн холино. Бялуу чимэглэх уутанд кремээ хийж кексээ чимэглэнэ. Какао цацна.

“Улаан хэлэн” кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 3

Орц:

  • Сахар – 150 г
  • Гурил – 150 г
  • Сүү – 100 мл
  • Цөцгийн тос – 100 г
  • Өндөг – 1 ш
  • Какао – 2 х.х
  • Улаан өнгийн хүнсний будаг – 1 х.х
  • Уксус – 1 х.х
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Ванилийн сахар эсвэл ванил
  • Чимх давс
  • Сухарны нунтаг

Хийх арга:

  1. Масло, өндөгөө урьдчилан хөргөгчнөөс гаргасан байна – тасалгааны хэмтэй байх ёстой.
  2. Цөцгийн тосоо зөөлрүүлээд сахар, ванилийн сахартай холино.
  3. Цагаан болж хөөсөртөл нь миксердээрэй.
  4. Дээрээс нь өндгөө хийж бага хурдаар миксердэхэд крем маягтай болно.
  5. Өөр саванд сүү, уксус, хүнсний будгаа хийж холино. Гурилаа өөр саванд хийж дээрээс нь какао, хөөлгөгч, давсаа хийнэ.
  6. Цөцгийн тос-өндөгний зуурмаг дээрээ гурилаа хийж болгоомжтой холиод дээрээс нь будагтай сүүгээ хийж зуурна.
  7. Бага багаар гурил, сүүгээ ээлжлэн хийсээр сүүлд бүгдийг нийлүүлж миксердэнэ.
  8. Хэвэнд цаасан нэг удаагийн маффины хэв хийж 2/3-с ихгүй байхаар зуурмагаар дүүргэнэ.
  9. 170 хэмд 20-25 минут болгоорой, хэмийг ихэсгэж болохгүй яагаад гэвэл кексний зөөлөн чанар алдагдах юм шүү.
  10. Бэлэн болсон кексээ гаргаж ирээд сахарны нунтгаар чимээрэй.

Nutella, самартай кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 4

Орц:

  • Цөцгийн тос – 50 г
  • Самар – 100 г
  • Гурил – 300 г
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Какао – 50 г
  • Сахар – 100 г
  • Нутелла – 200 г
  • Өндөг – 1 ш
  • Зөөхий – 150 г
  • Ванилин
  • Хагас стакан сүү

Хийх арга:

  1. Сахар, какао, давс, жижиглэсэн самар, гурилаа холино.
  2. Цөцгийн тос (урьдчилан хайлмагтуулсан), нутелла, өндөг, зөөхий, ваниль болон сүүгээ сайтар холино.
  3. Хуурай холимгоо сүүн дээрээ хийж хутгаад бэлэн болсон зуурмагийг хэвэнд хийнэ.
  4. 180 хэмд 20-25 минут болгоно. Харин кекс болохоос 10 минутын өмнө самраар чимээрэй.

Нэрстэй кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 5

Зуурмагт:

  • Гурил – 300 г
  • Хөөлгөгч – 2 ц.х
  • Давс -1/4 ц.х
  • Тасалгааны хэмд байгаа цөцгийн тос – 150 г
  • Сахар – 200 г
  • Тасалгааны хэмд байгаа том өндөг – 3ш
  • Ванилийн эксракт – 2 ц.х
  • Ургамлын тос – 50 мл
  • Шинэ нэрс – 2 халбага, 1 х.х нэрс чимэглэлд

Кремд:

  • Филадельфия бяслаг – 2 боодол
  • Масло – 300 г
  • Сахарны нунтаг – 250 г
  • Ванилийн эксракт – 2 ц.х

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 175 хэм хүртэл халаана. Маффины хэвэнд цаасан нэг удаагийн хэв хийсэн байна.
  2. Нэрсээ угаагаад хатаана. Гурилны зуурмагт хийхээс өмнө хуурай гуриланд өнхрүүлээрэй.
  3. Гурил, крахмал, хөөлгөгч давсаа холино. Цөцгийн тос, сахараа цугт нь бага хурд дээр хөөсөртөл нь миксердэнэ.
  4. Өндгөө нэг нэгээр нь хийж хэдэн минут миксердээд сүүлд нь ванилийн эксрактаа нэмнэ.
  5. Миксерийн хурдыг хамгийн бага дээр нь тавиад гурилаа гурав хувааж хийнэ, завсраар нь ургамлын тос хийгээд зуурмагаа бэлдэнэ.
  6. Хамгийн сүүлд нэрсээ хийж гараар эсвэл хутгуураар гурилаа зуурна.
  7. Бэлдсэн хэвэндээ адил хэмжээнд хуваан хийж 20-25 минут шарах шүүгэнд шаргал өнгөтэй болтол нь болгоно.
  8. Шарах шүүгээнээс гаргаж ирээд 5 минут орчим хөргөсний дараа төмөр хэвнээс авч цаг орчим хөргөнө.
  9. Цөцгийн тос болон бяслагаа тасалгааны хэмд тавьсан байх ёстой.
  10. Цөцгийн тос, сахарны нунтгаа холиод цагаан өнгөтэй болтол нь миксердэнэ, дээрээс нь ванилийн эксрактаа хийж холино.
  11. Бяслагаа тусад нь 5 минут орчим миксердэнэ.
  12. Бяслаг дээрээ цөцгийн тосоо хийж хутгуураар холиорой.
  13. Бэлэн болсон крем болон нэрсээр кексээ чимээд идээрэй.

Самартай кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 6

Орц:

  • Гурил – 300 г
  • Өндөг – 2 ш
  • Цөцгийн тос – 100 г
  • Марципан – 85 г /самар, гурилны холимог/
  • Хатаасан чангаанз – 85 г
  • Бор сахар – 50 г
  • Сүү – 100 мл
  • Хөөлгөгч – 10 г
  • Сахарны нунтаг – 1 ц.х
  • Далайн давс – ½ ц.х

Хийх арга:

  1. Шарах шүүгээг урьдчилан 190-200 хэм хүртэл халаана.
  2. Чангаанзаа жижиг дөрвөлжин хэрчинэ.
  3. Цөцгийн тосоо хайлуулна.
  4. Гурилаа хөөлгөгч, давстай холино
  5. Марципаныг шигшиж жижиглээрэй.
  6. Гурил, марципан, чангаанз, сахар бүгдийг холино.
  7. Өндөгөө бага зэрэг хутгаад дээрээс нь сүү, цөцгийн тосоо хийнэ.
  8. Гурил дээрээ өндөгтэй сүүгээ хийж зуурна.
  9. Маффины хэвэнд цаасан хэв хийж зуурмагаа хуваан хийнэ.
  10. Халсан шарах шүүгээнд 20 минут болгоно.
  11. Болсон кексээ сахарны нунтгаар чимээрэй.

Шоколад, жүржтэй кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 7

Орц:

  • Гурил – 250 г
  • Хар шоколад – 150 г
  • Өндөг – 3 ш
  • Бор сахар – 120 г
  • Цөцгийн тос – 100 г
  • Зөөхий – 100 г
  • Жүржийн хальс – 2 овоолго
  • Сүү – 175 мл
  • Крем – 50 мл
  • Какао – 40 г
  • Хөөлгөгч – 1 ½ ц.х
  • Далайн давс – ½ ц.х

Хийх арга:

  1. Шарах шүүгээг урьдчилан 200 хэмд халаана.
  2. Цөцгийн тосоо хайлуулна.
  3. Гурил, сахар, какао, хөөлгөгч, давсаа холино.
  4. Какаотой гурил дээрээ цукаты (чихэртэй хатаасан жимс) хийж сайтар холино.
  5. 100 гр шоколадаа хутгаар жижиглээд гурил дээрээ нэмнэ.
  6. Өндөг, зөөхий, сүүгээ холиод дээрээс нь хайлуулсан цөцгийн тосоо хийж сайтар хутгана.
  7. Сүүгээрээ гурилаа зуурна.
  8. Хүнсний цаасыг 10-12 ш дөрвөлжин хэмжээтэй гэхдээ маффины хэвээс илүү гарахаар хайчилж бэлдээд цөцгийн тосоор тослоорой.
  9. Цаасаа маффины хэвэнд илүү гарахаар хийж бэлдээд гурилын зуурмагаа хуваан хийнэ.
  10. Кексээ 25 минут орчим болгоно.
  11. Үлдсэн шоколадаа жижиглээд кремтэйгээ хольж хайлуулна.
  12. Бэлэн болсон кексээ шоколад, хатаасан жимсээр чимнэ.

Интоортой кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 8

Орц:

  • Гурил – 200 г
  • Хөөлгөгч – 5 г
  • Давс – ½ ц.х
  • Сахар – 80 г
  • Аарц – 150 г
  • Сүү – 150 мл
  • Өндөг – 2 ш
  • Ургамлын тос – 60 мл
  • Интоор – 150 г

Хийх арга:

  1. Гурилаа шигшээд дээрээс нь хөөлгөгч, давс, сахар хийж холино.
  2. Аарцаа нухаад дээрээс нь сүү, өндөг, цөцгийн тосоо хийж хутгана.
  3. Бага зэрэг бүхэл аарц байхад зүгээр.
  4. Аарц, гурилаа цуг хольж зуурна.
  5. Зуурмаг дээрээ хөлдөөсөн интоор эсвэл шинэ интоор хийсэн ч болно. Хөлдөөсөн бол урьдчилан гэсгээсэн байна.
  6. Хэвэндээ зуурмагаа хийгээд 200 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд 30 минут болгоно.

Ананас болон интоортой кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 9

Хачирт:

  • Лаазалсан ананас – 1 лааз
  • Коктейлийн интоор эсвэл лаазалсан – 6 ш
  • Масло – 50 г
  • Сахар – 125 г

Гурилны зуурмагт:

  • Сахар – 125 г
  • Өндөг – 2ш
  • Гурил – 125 г
  • Ананасны шүүс – 4 х.х
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Чимх давс

Хийх арга:

  1. Цөцгийн тосоо хайлуулж сахараа хийж уусгаад хэвэнд хийнэ.
  2. Хэвэндээ мөн 1 зүсэм ананас, дээрээс нь интоор жимсээ тавина.
  3. Өндөг, ананасны шүүс, сахараа хийж миксердээд дээрээс нь хөөлгөгч болон давстай гурилаа хийж зуурна.
  4. Зуурмагаа хэвэндээ адил хэмжээтэй хуваан хийнэ.
  5. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20-25 минут болгоно.

Хулуутай кекс

Амтат кекс хийх 10 төрлийн жор 10

Орц:

Гурилын зуурмагт:

  • Хулуу – 400 г
  • Сахар – 250 г
  • Өндөг – 4 ш
  • Чимх давс
  • Гурил – 300 г
  • Хөөлгөгч – 2 ц.х
  • Цинамон – 1 ц.х
  • Хушга – 1 атга
  • Оливийн эсвэл ургамлын тос – 175 мл

Кремд:

  • Нимбэгийн хальс
  • Нимбэгийн шүүс – 1 ц.х
  • Зөөхий – 2 х.х
  • Сахарны нунтаг

Хийх арга:

  1. Хулуугаа цэвэрлээд дөрвөлжин хэрчинэ.
  2. Блендерт хийж нухаш болгоод дээрээс нь сахар, өндөг, давс болон хөөлгөгчтэй гурилаа хийж блендэрдэнэ. Мөн 1 ц.х цинамон, хушгаа хийж үргэлжлүүлэн блендэрдэнэ.
  3. Дээрээс нь оливийн тос хийж хутгаарай.
  4. Хэвээ тослоод 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20 минут болгоно.
  5. Болсон кексээ 10 минут хөргөөд дээрээс нь кремээ түрхэнэ.
  6. Кремд: 1/3 нимбэгээ үрж жижиглээд дээрээс нь нимбэгийн шүүс, зөөхий, сахарны нунтаг хийж бүгдийг миксердэнэ. Кексээ кремээр чимнэ.
65
ХөөрхөнХөөрхөн
29
ГоёГоё
24
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Батцэцэг

    2016/12/23 at 19:17

    Таалагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *