Холливудын супер оддын залгамж халааг авахаар хүч түрэн орж ирж буй 17 залуу жүжигчид

3

Сайхан тайван амьдралаар амьдарч байтал хайртай жүжигчин тань 40 хол давсныг гэв гэнэт ухаарах үе гардаг уу? Зарим нэг нь бүр 50 хол давжээ. Гэсэн хэдий ч тэр цэнхэр дэлгэцийг эзэгнэсэн хэвээр, харин амьдрал дээр хуучинсаг үзлээсээ салах цаг болсон юм биш үү гэж хэн нэгэн шивэгнэх шиг. Үүнийг нэг л зүйл батална: олон жил дэлгэцийн бүтээлд эзэн болсон оддыг залгамж үе нь аль хэдийн нэхэн иржээ.

Холливудын ертөнцөд шинэ гялалзсан од гарч ирэхэд үзэгч олон дуртайяа хүлээн авдаг, тийм ч учраас өнөөдрийн бидний нийтлэл энэ сэдвээр бэлтгэгдлээ. Шинээр гарч байгаа залуу жүжигчид хэн гэдэг одыг орлохоор байгааг та бүхэндээ танилцуулах гэж байна.

Анжелина Жоли – Маргарет Куэлли

© PHOTOSHOT/REPORTER / East News, © Evan Agostini/Invision/AP/East News

Залуу жүжигчин бүсгүйг “Once Upon a Time in Hollywood” киноны дүрээр нь үзэгчид илүү таних болсон юм: Киска нэртэй дүрийг Маргарет бүтээж үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасан. Түүний жүжигчний гараа үүнээс өмнө эхэлсэн байдаг, гэхдээ чухам Тарантиногийн бүтээлд тоглосноор Куэлли кино жүжигчдийн Гильдийн шагналд нэр дэвшиж байжээ.

 

Натали Портман – Милли Бобби Браун

© Jen Lowery /Broadimage/Broad Image/East News, © milliebobbybrown / instagram

Милли “Stranger Things” олон ангит киноны Арван нэгдүгээр охины дүрээр үзэгчдэд танил болсон. 2020 онд дэлгэцнээ гарсан “Enola Holmes” киноны гол дүрийн бүсгүйд тогложээ.

 

Хэлли Берри – Зендея

© Powers Imagery/Invision/AP/East News, © Instagram/Sipa USA/East News

Хүн-Аалзын тухай киноны хоёр ч ангид тоглосон Мишель Жонсны дүр нь үзэгч олонд илүү тод үлджээ. Гэхдээ энэ бол түүний цорын ганц амжилт биш юм. 2020 онд Зендея “Euphoria” олон ангит киноны дүрээрээ шилдгээр шалгарч “Эмми” авсан ажээ.

 

Одри Тоту – Аня Тейлор-Жой

© gcmt – Imaginechina/EAST NEWS, © LFI/Avalon.red/REPORTER / East News

Роберт Эггерсийн найруулсан “The VVitch: A New-England Folktale” киноны гол дүрээр бүсгүй алдар хүндийг үзэгч олноос хүртэж чаджээ. Үүнээс хойш бүсгүй М.Найт Шьямаланы “Split” болон “Glass” кинонуудад дүр бүтээснээс гадна түүнийг “Peaky Blinders” олон ангит киноны 5 дугаар бүлгээс харж болох юм.

 

Мэттью Макконахи – Чарли Пламмер

© Eric Jamison/Invision/AP/East News, © Jaxon / MEGA/EAST NEWS

Чарлигийн ажил төрөл 2017 оноос эхлээд оргил өөд явсан гэж хэлж болно, тэр үед залуу жүжигчин Ридли Скоттын “All the Money in the World” гэмт хэргийн триллер кинонд дүр бүтээжээ. Өнөөдрийн байдлаар Пламмер хэд хэдэн төсөлд ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох биз ээ.

 

Хавьер Бардем – Ной Сентинео

© Everett Collection/East News, © ncentineo / instagram

“The Fosters” телевизийн олон ангит кино нь залуу жүжигчинд амжилт авчирсан юм. Тэрээр урьд нь кинонд дүр бүтээж байсан, гэхдээ чухам энэ л киноны дүрээр үзэгчдийн сэтгэлийг татсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй Netflix-ийн “To All the Boys I’ve Loved Before” гэх инээдмийн кинонд ч тоглоод амжсан. Одоогийн байдлаар Сентинео “Masters of the Universe” киноны шинэ хувилбарт Хи-Менийн дүрийг авахаар ярилцаж байгаа ажээ.

 

Тильда Суинтон – Онор Бирн (Тильда Суинтоны охин)

© LAURENT LAURENT VU/SIPA/Sipa Press Russia/East News, © ddp/DDP Images/East News

Онор од ээжийнхээ сайн сайхан дүр төрх, авьяас чадлыг бүгдийг нь авч төрсөн бололтой. Жоанна Хоггийн “The Souvenir” кино залуу бүсгүйн жүжигчний авьяасыг бүрэн таниулж өгсөн гэж үздэг. Энэ дүрээрээ Онор британийн бие даасан киноны шагналд нэр дэвшжээ.

 

Рене Зеллвегер – Эрин Мориарти

© Serge Arnal / Starface/STARFACE PHOTO /East News, © Invision/Invision/East News

Эрин аль хэдийн Мел Гибсонтой зураг авалтын нэг талбай дээр хамтран ажиллаад амжчихсан, харин одоо өндөр үнэлгээ цуглуулаад байгаа “The Boys” олон ангит кинонд дүр бүтээж байна.

 

Жонни Депп – Эзра Миллер

© LFI/Photoshot/REPORTER / East News, © Evan Agostini/Invision/AP/East News

Эзра Миллер 2006 оноос хойш кинонд тоглож байгаа, гэхдээ үзэгчдэд “Fantastic Beasts and Where to Find Them” цуврал киноны Криденсийн дүрээр танил болсон юм. Мөн DC–ийн супер баатруудын тухай киноны Барри Аллений дүрийг нь дурдах хэрэгтэй болов уу.

 

Идрис Эльба – Арчи Мадекве

© EAST NEWS, © Invision/Invision/East News

“Les Misérables” мини сериалд тоглосныг нь үзэж болно, бас 2019 онд “Midsommar” гэх нэртэй нэгэн сонирхолтой аймшгийн киноны дүр бүтээжээ. Одоогийн байдлаар жүжигчин залуу хэд хэдэн төсөл дээр зэрэг ажиллаж байгаа бөгөөд удахгүй дэлгэцнээ гарч эхлэх ажээ.

 

Элайжа Вуд – Эйса Баттерфилд

© CPA, PacificCoastNews/EAST NEWS, © Invision/Invision/East News

Найруулагчид “The Lord of the Rings” киноны ремейкийг хийхээр шийдвэл Фродогийн дүрд яг тохирох залуу жүжигчний эрэлд гарах хэрэг байхгүй. Эйса Баттерфилд 2008 оноос эхлэн дүр бүтээх болсон, “The Boy in the Striped Pyjamas” киноны хорих лагерийн бяцхан хүүгийн дүрийг гайхалтай бүтээсэн байдаг. Netflix-ийн шинэ уран бүтээлийг нүд салгалгүй харж суудаг үзэгчдийн хувьд уг залуу жүжигчнийг 2019 оны “Sex Education” олон ангит киноноос олж хараа биз ээ.

 

Хелена Бонем Картер – Мэйси Уильямс

© Invision/Invision/East News, © BFLA /Broadimage/Broad Image/East News

Арья Старкын дүрээсээ бүрмөсөн салахад Мэйсид цаг хугацаа хэрэгтэй нь үнэн биз ээ. Гэхдээ чухам “Game of Thrones” кино залуу жүжигчин бүсгүйд кино гэх том ертөнцөд өөрийн байр сууриа олоход нь нөлөөлсөн юм. Энэ намар түүний тоглосон “The New Mutants” кино дэлгэцнээ гарна.

 

Брэд Питт – Остин Батлер

© Julie Edwards/LFI/Avalon/Photoshot/East News, © Sthanlee Mirador/Sipa USA/East News

2021 онд Остин алдартай дуучин Элвис Преслигийн амьдралыг өгүүлэх намтар кинонд тоглоно. Рок-н-роллын хаантай төстэй зүйл түүнд үнэхээр бий, жишээ нь тэр уруул бас нэвт ширтэх харц. Остины саяхны дүрүүдээс дурдвал – “Once Upon a Time in Hollywood” киноны Тэкс Уотсон нэртэй хиппи залуу юм.

 

Зои Салдана – Саша Лейн

© AP/EAST NEWS, © Invision/Invision/East News

Бага төсөвтэй хэд хэдэн кинонд амжилттай дүр бүтээж чадсан залуу жүжигчин бол яах аргагүй Саша (“Hearts Beat Loud”, “The Miseducation of Cameron Post”). 2019 онд “Hellboy” киноны нэг том дүрийг тэрээр авч чадсан юм.

 

Жейк Жилленхол – Итан Каткоски

© Everett Collection/East News, © Shameless / Warner Bros. Television

Итан “Shameless” киноны дүрээрээ улам алдартай болж чадсан. 2011 оноос хойш киноны зураг авалтад амжилттай оролцож байгаа залуу жүжигчин ажээ.

 

Бен Стиллер – Нэт Вулфф

© Evan Agostini/Invision/AP/East News, © Luis Guerra/The Grosby Group/EAST NEWS

Одоохондоо энэ залуу жүжигчин шуугиан тарьсан дүр бүтээж амжаагүй л байна, гэхдээ хэд хэдэн сонирхолтой төсөлд оролцоод амжжээ. Жишээ нь, 2017 онд японы манга зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон “Death Note” киноны гол дүрийг дурдах хэрэгтэй. Харин Нэт гол дүрд нь тоглосон “Mortal” киноны нээлтийг 2020 онд Норвеги улсад хийгээд байна.

 

Моника Беллуччи – Адель Экзаркопулос

© AFP/EAST NEWS, © IAO/KCS/East News

Францын жүжигчин бүсгүй Адель Экзаркопулос – “Palme d’Or” (“Далдуу модны алтан навч”) шагнал хүртсэн хамгийн залуу жүжигчин юм. “La vie d’Adèle” киноныхоо дүрээр уг шагналын эзэн болжээ.

Залуу жүжигчид дунд таны хүндэлж явдаг хүн байна уу?

55
ГоёГоё
31
ТэнэглэлТэнэглэл
20
ХөөрхөнХөөрхөн
19
ХарамсалтайХарамсалтай
17
ГайхмаарГайхмаар
16
БурууБуруу
16
Ха ХаХа Ха
15
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/10/17 at 11:13

    Zgr google translate ashiglachdg ymuu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *