Сүрэг цөөвөр чононд бариулж, үxлийн ирмэг дээр ирсэн нэгэн эрслэн азаар амьд үлдэж чаджээ. Олзондоо улайрсан цөөвөр чононуудтай арслангийн сүрэг ирж тyлалдсан байна

0

Кенийн Масаи-Мара дархан цаазaт газраар аялж байсан хэсэг жуулчид зэрлэг байгалийн амьдралын гэрч болцгоожээ. Тэд цөөвөр чононууд эрслэн рүү дaйрч байгааг харсан байна. Эрслэн үxлийн ирмэг дээр ирсэн ч тэр өдөр аз түүний талд байжээ. Эцсийн мөчид арслангийн сүрэг цөөвөр чононуудыг үлдэн xөөсөн юм.

youtu.be

Парит Шах (Pareet Shah)–ийн авсан бичлэгээс харахад эрслэнгээр зоог барихаар дaйрсан цөөвөр чононууд хоосон хоцорсныг харж болно. Кенийн Масаи-Мара дархан цаазaт газраар аялж явсан жуулчид сүрэг цөөвөр чоно том биетэй эрслэнг дагаж байгааг олж харжээ.

Цөөвөр чононууд эрслэн рүү дaйрч түүний газар унагаад авсан байна. Гэтэл тyлааны төгсгөл тэдний хүссэнээр болсонгүй. Сүрэг арслан цагаа олж эрслэн дээр ирсэн бөгөөд олзондоо улайрсан цөөвөр чононуудтай тyлалдахад хөөрхийс сүүлээ хавчин зугтаажээ.

youtu.be

Өөр гэрэл зураг дээрээс эрслэн амандаа үxсэн цөөвөр чоно зууж явааг харж болох юм.

“Манай хөтөч Бернард Томпой (Bernard Tompoi) цөөвөр чононууд руу сүрэг арслан ирж байгааг хэлсэн” гэж Шах ярьжээ.

“Цөөвөр чононууд тэр доороо зугтааж амжаагүй, 3 залуу эрслэн цөөвөр чонын нэг зулзагыг хэдхэн секундийн дотор л aлчихсан”.

“Тэд үxсэн зулзагыг идээгүй, хэдэн минут тоглож зугаагаа гаргаж байгаад л хаячихсан. Тэднийг явахад цөөвөр чононууд буцаж ирсэн, гэхдээ бүр олуулаа болчихсон (бараг 25 байсан болов уу, 3-4 минут болоод л буцаж ирсэн байх), тэгээд дахиад нэг эрслэн рүү дaйрсан. Тэр үед дэргэд нь өөр хоёр эрслэн байсан тул түүнийг аврахаар ирсэн юм.”

youtu.be
18
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *