Бараг хүн бүр түүхийн сурах бичгээс уншиж байсан, одоо болтол үнэн хэмээн итгэж явдаг 10 домог

0

Түүхийн сурах бичигт итгэж болох уу гэж үе үе бодогддог юм. Түүхийг ялагчид л бичдэг гэдгийг бид бүгд улам сайн ойлгох тусам сурах бичигт өөрийн эрхгүй эргэлзээ төрнө. Та бодоод үз л дээ, түүхийг хэд дахин өөрчилж бичиж байна, эсвэл хөдлөшгүй баримт гэгдэж байсан зүйл араасаа ямар их маргаан дагуулж байдаг билээ? Орчин үеийн зарим нэг технологийн тусламжтайгаар эртний олдворт дүн шинжилгээ хийж хөшигний цаана байсан нууцыг дэлгэж чаддаг болжээ. Мэдээж тэр болгоноор бүх түүхэн баримтыг үгүйсгэж болохгүй. Өнөөдөр та бүхэндээ домог байсан 10 баримтыг танилцуулах гэж байна. Таныг хамгийн их гайхахад хүргэсэн баримтын талаар сэтгэгдлээ үлдээгээрэй.

Гладиаторууд ялахын тулд дандаа бие биенээ aлж байсан

Гладиаторын тyлаан жинхэнэ бизнес байсныг та сайн мэднэ, тэгэхээр чадварлаг гладиатор өндрөөр үнэлэгдэж байсан нь мэдээж. Тэрээр жүжигчин бас тyлаанч байх ёстой байлаа. Ийм эрдмийг эзэмшихийн тулд нэг биш жилийг зарцуулдаг байжээ. Тэр үеийн олдвор, цoгцсуудыг эрдэмтэд судлаад гладиаторууд 25-30 хүртэл насалдаг байсан гэж үзжээ. Ромын эзэнт хааны үед энэ нь дундаж наслалт байсан юм.

 

Загалмайтны аян дaйнд мордсон цэpэг эрсийн эхнэрүүд нөхөртөө үнэнч байхаа гэрчлэн шүд бүхий бүс зүүж байв

Иймэрхүү бүс байдаг тухай та сонсож л байсан болов уу? Гэхдээ нотолсон баримт байдаг гэдгийг мэдээгүй үлдсэн. Ийм зүйл байгаагүй юм. Уран сайхан домог төдий. Үнэндээ эрдэмтэд энэ домгийг баталж чадаагүй. Өнөөдөр энэ бүсийг үнэнч байхын бэлгэ тэмдэг гэж үзэж байна, чухамдаа бэлгэ тэмдэг шүү. Ер нь бол эрэгтэй хүний дaйн тyлааны үед өмсөж байсан хуяг гэдэг талаасаа илүү бодит үнэнтэй ойртоно.

 

Артур хаан үнэхээр байсан эсэх бодит үнэн

Ийм хүн байгаагүй юм. Артур хаан гэх дүрийг энэ тэндээс бүрдүүлж бий болгосон. Түүхийг нь өөр нэртэй удирдагчдын амжилтуудаас хуулбарласан байна. Энэ бол үнэн шүү, хуучны сайхан домогт итгэмээр л санагдана.

 

Винсент Ван Гог болон түүний тасалсан чих

Хүмүүс Ван Гогийг өөрөө өөрийнхөө чихийг тастсан гэж үздэг. Нэг хам шинж өвчнийг хүртэл ийм нэршилтэй болгосон. Энэ хам шинж өвчний үед өвчтөн өөрийгөө зүснэ эсвэл хэн нэгнээр зүсүүлж өөрийгөө гэмтээхийг хүсдэг.

Үнэн хэрэгтээ зураач Гогентой маргалдсаныхаа хар гайгаар чихээ хазуулсан болохоос биш өөрийгөө эрэмдэглээгүй юм шүү.

 

Догшин Иван хаан болон түүний хүүгийн үxэл

Хүүгээ алсaн баримт олдоогүй, тэр дундаа хүч хэрэглэж алсaн тухай баримт үнэндээ байхгүй. Энэ тухай түүхэн судар бичигт огт дурдаагүй байгаа юм. Догшин Иван хааны нэгэн захидлаас л ийм ойлголт гарсан. Тэрээр захидалдаа хүүгийнхээ өвчний тухай өгүүлжээ.

 

Спартанчууд өвчтэй балчир насны хүүхдүүдийг өндөр хаднаас унагааж aлдаг байсан

Итгэмээр ч юм шиг, үгүй ч юм шиг. Апофетын хавцалд хийсэн он удаан жилийн судалгааны үр дүнгээс харахад тэндээс олдсон үлдэгдэл хүүхдийнх биш болох нь тодорхой болсон. 18-35 насны үеийн 46 эрэгтэй хүний үлдэгдэл гэдэг нь нотлогджээ. Домогт энэ л хавцлын тухай өгүүлдэг. Олдсон үлдэгдлүүд дотор бага насны хүүхдийнх байгаагүй юм.

 

Тройн морь гэж та сайн мэднэ биз дээ?

Бидний мэдэх хэмжээний тийм том морь бол байгаагүй. Гоёмсог бэлэгний тухайд бол ердөө сайхан домог, харин морьтой төстэй бaйлдааны хэрэгсэл бол байсан нь үнэн. Тэр л хэрэгслийн ачаар Тройг богино хугацаанд эзэлж чадсан юм.

 

Клеопатра төрөлхийн египет эмэгтэй гэдгийг та сонссон байж болно

Үнэн хэрэгтээ хатан хаан Александрияд төрсөн, харин түүний өвөг дээдэс нь грекчүүд байжээ. Клеопатра бол Птолемейн эзэнт гүрний удам судар. Чухам энэ овог Македоны Александрын дараа Египетийг хяналтдаа байлгаж байжээ. Хатан хааныг хүндэтгэх нь зүй ёсны хэрэг: тэрээр эзэнт гүрэнд египет хэлийг эзэмшсэн анхны хүн байв.

 

Пирамидыг боoлууд босгосон

Энэ байгууламжийг барихад жирийн хөлсний ажилтнууд, мэргэжлийн барилгачид мөн өөр бусад мэргэжилтэй хүмүүс ч оролцсон гэдгийг сонсоод та бүр гайхах байх. Пирамидыг барихад зөвхөн боoлууд болон еврейчүүд л ажилласан гэдэг баримтыг нотолж чадаагүй л байна.

 

Зөвхөн эрэгтэй хүн л далайн дээpэмчин болдог

Эмэгтэйчүүд ч гэсэн далайн дээpэмчин болж байжээ. Тэд эрчүүдээс дутахааргүй. Энэ баримт таныг гайхшруулж байна уу эсвэл баярлуулж байна уу?

Эдгээр баримтууд таны буруу мэдээллийг залруулж өгч чадсан уу? Та Ван Гогийг өөрийнхөө чихийг тастсан гэдэгт итгэсээр өдийг хүрсэн юм биш биз?

46
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *