7-р сарын зурхай: Энэ сард ихэнх ордуудын төлөвлөгөө биелэж, ололт амжилтаар дүүрэн байх болно

3

Та бүхэндээ сар бүр хүргэдэг зурхайн мэдээгээ бэлтгэн хүргэж байна. Энэ сар ихэнх ордуудын хувьд зорьсон зорилгодоо хүрэх, ололт амжилттай байх сайхан цаг ирж байна. Зарим хүмүүс зурхайд итгэдэггүй. Гэвч олон хүмүүс тухайн сард аж амьдрал, мөнгө санхүү, хайр дурлал болон эрүүл мэндээ ямар байхыг мэдэж авахаас үүднээс зурхайгаа уншихыг хүсдэг. Өөр өнцгөөс харж үзвэл, зурхай уншсанаар ирээдүйд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач тустай ч гэж хэлж болно. Ингээд 7-р сарын зурхайгаа таалан болгооно уу.

Хонь

Гэр орон, гэр бүл болон хувийн аюулгүй байдалдаа анхаарал хандуул. Та ирээдүйн амжилт бүтээл болон өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд эртнээс мөнгөн хуримтлал үүсгэсэн нь удахгүй зөв шийдвэр байсныг ойлгоно. Энэ сар та оюуны өндөр чадамжтайн дээр таны бодол санаа хүчтэй байх нь. Дотор хүнтэйгээ ярилцах үе цөөнгүй гарна.

Та магадгүй хайр дурлалын тоглоомд толгойгоо мэдүүлэх эсвэл хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурласнаас болж маш их энерги, эрч хүчээ алдаж мэднэ. Өдөр тутмын хүрээлэн буй орчин дахь нийгмийн идэвхтэй байдал танд үр өгөөжөө өгнө. Олон нийтийн дунд нэр хүнд өндөр байна. Бусдад өвөрмөц сэтгэгдэл үлдээж чаддаг чадвараа энэ сард ч бас ашиглаарай.

Хонинууд өнгөрсөн 4-р сараас хойш ямар нэгэн өвөрмөц мэдрэмжийг мэдэрч эхэлсэн үү? Хэрэв тийм бол энэ сар та ер бусын зүйлийг хийж, бүтээх болно. Таны аз од энэ сарын хувьд, карьер /олон нийтийг хамарсан багийн ажиллагаа гэхээсээ илүү хамт олон /найз нөхөд/ зорилго дээр ивээлээ хайрлана гэдгийг од эрхэс сануулж байна.

Үхэр

Хүрээлэн буй орчноо сайтар ажиглаж, бага зэрэг идэвхтэй бай. Ярих, бичих болон сурах мэдрэхүйгээ хөгжүүлэх тал дээр анхаар! Өдийг хүртэлх хугацаанд та өөрийнхөө талаар гүн гүнзгий мэдэхийг хүссээр иржээ. Гэхдээ мэдэх ёстой чухал зүйл таны яг урд байна.

Энэ сар та олон төрлийн харилцаанд орно. Зарим нь хуучин дурсамжийг чинь сэргээж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаандаа анхаарал хандуул. Хэрэв та энерги, эрч хүчээ зөв ашиглаж чадах юм бол тайван, дөлгөөн байж чадна. 7-р сард гэртээ шинэ тавилга худалдаж авах эсвэл өөр байр руу нүүхэд нэн тохиромжтой.

Санхүүгийн боломж бололцоо, гэрээ хэлцлийн асуудал болон хөрөнгө оруулалтын нааштай байдал энэ сар ч гэсэн таны талд шийдэгдэхээр байна. Үзэсгэлэнтэй зүйлс болон газар нутаг таны сэтгэлийг булаана. Карьер, олон нийтийн дунд эзлэх байр суурь гэхээсээ илүү хувийн эрх чөлөө, хүсэл сонирхлоо энэ сар нэн тэргүүнд тавиарай.

Ихэр

Санхүү болон хувийн зарим нэг асуудлуудад өөрчлөлт орно. Энэ хүртэлх хугацаанд та эд хөрөнгө, эрх мэдэл болон сэтгэл хангалуун амьдралыг бий болгохын тулд багагүй хичээл зүтгэл гаргажээ. Гэхдээ танд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ? Таныг хүрээлэн буй хүмүүстэй өдөр тутам харилцаанд орох нь таны амьдралыг илүү сонирхолтой болгоно.

Бусадтай харилцах нь танд бурхнаас заяасан бэлэг гэдгийг ойлгох хэрэгтэй! Энэ сар амьдралын хэмнэл чинь бага зэрэг хүчтэй байна. Харин бусдад хэлэх үгээ сайтар анхаар! Урьд өмнөх саруудаас илүү хүнлэг, нийтэч бас өглөгч байж мэдэхээр байна. Хэчнээн удаа гадаад төрхөө өөрчлөх вэ – маш олон удаа юу?

Энэ мэтчилэн дотор хүнтэйгээ зөрчилдсөн асуултууд толгойд чинь эргэлдэж байгаа ч, асуухаа бүү зогсоо. Яагаад гэвэл та 8-р сарын эхээр асуултуудын хариултыг олж мэдэх болно. Энэ сар сэтгэл хөдлөл, мөнгө санхүү зэрэг асуудлуудад илүү ач холбогдол өгөөрэй.

Gemini Zodiac Sign. Abstract night sky background

Мэлхий

Төрсөн өдрийн мэнд хүргэе, уян зөөлөн, халамжтай, сайхан сэтгэлтэй мэлхийнүүд минь! Та нарын хувьд шинэ амьдрал эхэлж байгаа бөгөөд од эрхэс хэрхэн өөрийгөө үнэлэх болон сул дорой байдлаа үгүй хийх ёстойг хэлж өгнө.

7-р сарын 2-нд анхааралтай бай. Учир нь энэ өдөр хамтын ажиллагаа, хайр дурлалын харилцаанд сэв суухаар үйл явдал өрнөж мэднэ. Энэ сар таны амьдралд хамгийн чухал зүйл юу байна, түүндээ илүү их ач холбогдол өгөөрэй – материаллаг, оюун санаа болон сэтгэл хөдлөлтэй холбоотой. Бусадтай хөрөнгө мөнгөний асуудлаар ярилцахад энэ сар тохиромжтой. Хайртай хүнд чинь таны хайр халамж өшөө их хэрэгтэй байгааг анхаарахад гэмгүй.

Бусдад тусламжийн гараа сунгавал, таны өөртөө итгэх итгэл улам нэмэгдэнэ. Ухаангүй загнаж, шаардлагагүй эд зүйл худалдаж авах хэрэггүй, мөн уян зөөлөн зан чанараа бусдаас нуулгүй ил гарга. Сарын сүүлээр таны амьдралд сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болно.

Арслан

Сүүлийн хэдэн сар арслангуудад нэг газраа таг гацчихсан юм шиг санагдаж байсан уу? Гэхдээ бүү санаа зов. Энэ сар уг асуудал бүрэн шийдэгдэнэ. Та маш олон хүнтэй харилцах нь ээ. Үр дүнд нь бага зэрэг энерги, эрч хүчээ алдаж мэдэхээр байна.

Бусад руу орилж, хашгичиж, догшин ширүүн загнах хэрэггүй! Энэ сар та ажлын хамт болон эсвэл найз нөхөдтэйгөө цагийг илүү их өнгөрүүлэх бололтой. Нийгмийн амьдрал идэвхтэй байна – олон газраас танд урилга ирж магадгүй. Тэдгээрийн зарим нь болзох санал байхыг ч үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ сар олон арслангууд дотор хүнтэйгээ зөрчилдөж, өөрийнхөө талаар их зүйлийг мэдэж авахыг эрхэмлэнэ. Энэ сар ажил болон эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй, дараа нь хамтын ажиллагаа, хайр дурлалын харилцаанд ач холбогдол өгөхөд төдийлөн буруудахгүй.

Охин

Дадлага туршлага, жижиг зүйлс болон анхаарал төвлөрөлт – эдгээрийн тусламжтай та багаар ажиллаж чадахаас гадна зорилгоо биелүүлэх амбицтай болох боломжтой.

Хүмүүс танаас үлгэр дуурайлал авах болно. Танд сэтгэлээ нээх хүмүүс цөөнгүй гарч ирэх бөгөөд та хэн нэгэнд боломж олгох уу эсвэл ганцаараа цаашлах уу гэдгээ эртхэн шийдэх хэрэгтэй. Таны төрөлхийн зөн совин энэ сар ч гэсэн оновчтой шийдвэрүүд гаргахад тусална. Бясалгал хийвэл зөн совингоо илүү сайн болгож, хөгжүүлэх үндсийг тавьж байна гэж бодоход буруудахгүй.

Хэнд ч байсан хамаагүй, хэлье гэсэн зүйлээ шууд хэл. Хэлэлгүй залгисан үгс – хадгалсан нууцууд – энэ сар танд төвөг удаж мэдэх талтай. Харин хувийн бизнес болон амьдрал чинь цэцэглэнэ. Өдөр тутам заавал хийх ёстой гэхээсээ илүү хийхийг хүсэж байгаа зүйлдээ цаг зав гаргаарай.

Жинлүүр

Өнгөрсөн хэдэн сарын турш Жинлүүрүүд олон шинэ зүйлийг сурч, мэдэж авсан байх, учир нь од эрхэс тэднийг ивээлдээ авсан. Сурч мэдэж авсан зүйлийнхээ тусламжтай Жинлүүрүүд зөн совингоо сайжруулж, илүү оновчтой шийдвэр гаргаж чадна.

Таны хувийн амьдралд ололт дэвшил гарна. Олон нийтэд бага зэрэг танигдахыг ч үгүйсгэхгүй. Найз нөхөд болон ажлын хамт олондоо урам зориг хайрлах үгнүүдийг харамгүй хэлэх юм бол тэд төвөггүй амжилтад хүрнэ. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг үгүй хийх хэрэггүй.

9-р сарыг дуустал од эрхэс таныг ивээлдээ авсан хэвээр байх болно. Гэр бүл эсвэл хувийн аюулгүй байдалдаа анхаарал хандуулж чадвал, романтик эсвэл бүтээлч сэтгэхүйд чинь эерэг нөлөө үзүүлэх болно.

Хилэнц

Бие физиологи, шашин шүтлэг эсвэл сэтгэл санааны байдлаас үл хамаарч, хувийн амьдралдаа аль болох илүү их цаг зав гаргах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Шинэ зүйл сурч мэдсэнээр, хожим хойно таны карьерт сайнаар нөлөөлнө.

Та энэ сар ч гэсэн амьдралын утга учир гэж юу болохыг таньж мэдэх аяллаа үргэлжлүүлнэ. Аялж зугаалахад нэн тохиромжтой сар гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Таны амьдралд хэрэг болох хүмүүстэй харилц. Олон нийтийн дунд эзлэх байр сууриа улам бэхжүүл. Жижиг зүйлсэд ач холбогдол өгөх хэрэггүй. Эрч хүчээ өөрийн карьертаа зориулах юм бол дараа нь харамсахгүй. Бусдын шүүмжлэлээс болгоомжил.

Гэр бүлийнхэнтэйгээ хэрэгтэй, хэрэггүй зүйлсээс болж хэл ам хийхээс цааргалж, асуудлыг эв дүйгээр шийдэхийг хичээгээрэй.

Нум

Энэ сар таны амьдралд олон шинэ зүйлс тохиолдох болно. Та өөрийнхөө нөөц бололцоог ямар хязгааргүй болохыг олж мэдэх бөгөөд үүнийгээ хэрхэн, яаж ашиглах арга ухаанд суралцах нь. Шинэ зүйлийг сурч мэдэх нь таны сэтгэл дотор нуугдаж буй асар их эрч хүчийг сэрээх болно гэдгийг санаарай.

Хамтын ажиллагаа, хайр дурлалын харилцаан дахь асуудал энэ сар арай намжмал байдалтай байна. Зарим Нумууд энэ сар гэр бүл болохыг ч үгүйсгэхгүй. Өөрийнхөө чадах хэмжээгээр аль болох алс хол аялж, хилийн дээс алхаарай. Хэр зэрэг хол газрыг зорино, төдий чинээ ажил үйлс чинь бүтэмжтэй байх болно. Энэ сар санхүүгийн асуудалд орж болзошгүй тул мөнгөө гамтай үрэх хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

Матар

Хамтын ажиллагаа, хайр дурлалын харилцаан дахь асуудал энэ сар ч гэсэн үргэлжлэх хандлагатай байна. Дотор хүнээ сонсож, өөртөө юу хэрэгтэй байгааг сайтар ойлгож, ухаарах хэрэгтэй.

Өөрийн нууц авьяас чадвараа энэ сар нээж илрүүл. Сөрөг харилцаанаас аль болох холуур байгаарай. Судлах, эрэл хайгуул хийх болон хөрөнгө оруулахад нэн тохиромжтой сар. Ажил болон хайр дурлалын харилцааныхаа тэнцвэрт байдлыг хангаж чадвал ямар нэгэн асуудал гарахгүй. Эрүүл бус хоол хүнс болон уух зүйлээс татгалз! Энэ сар таныг цөөнгүй сорил хүлээж байгааг санаарай.

Сэтгэл хөдлөлөө хянаж, мөнгөө хэрхэн, юунд зарцуулж байгаагаа сайтар хянах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.

Хумх

Та ажлаасаа урам зориг болон хүсэл тэмүүлэл авах болно. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үг танд энэ сарын хувьд яг таг тохирно. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол хэт их ажилласнаас болж асуудал үүсэж мэдэхээр байна.

Хамтын ажиллагаа, хайр дурлалын харилцаанд олон өөрчлөлт гарч, шинэ уур амьсгал бий болно. Таны амьдралд олон шинэ хүн гарч ирэх бөгөөд зарим нь хэн нэгнийг санагдуулах бол зарим нь танд цоо шинэ мэдрэмжийг төрүүлнэ. Энэ сар хөгжилд, зугаац. Магадгүй та шинэ хайр дурлалтай учрахыг ч үгүйсгэхгүй. Тантай бусад хүмүүс яаж харьцаж байна, яг тэгж л харьц.

Гэхдээ бусадтай хэрүүл маргаан хийж, үйл ойлголцох хэрэггүй. Дотор хүнтэйгээ сайтар ярилцаж чадвал сэтгэл хөдлөлдөө хэт их автахгүй байх боломжтой.

Загас

Зуны энэ сар Загаснууд романтик, бүтээлч байж, баяр хөөрөөр дүүрэн байх нь ээ. Та энэ хүртэлх хугацаанд бүтээлч, урам зоригтой байхыг хүссээр ирснийг од эрхэс анхааралдаа авчээ.

Ажил мэргэжлийн салбар дээр бусадтай харьцах харилцаандаа анхаар. Таны өдөр тутмын амьдралын хэв маяг харилцан адилгүй байна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахад гэмгүй. Ажлын хамтрагчидтайгаа хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Дасгал хөдөлгөөн хийвэл таны бие организм болон эрүүл мэндэд ач тустай. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадвал, таны гэр бүлийн гишүүд баяр хөөртэй байх болно.

Ядаргаанд орж мэдэх тул цаг заваа зөв зүйлд зарцуул. Хамт олон/найзууд/зорилго/амбиц эдгээр зүйлсэд энэ сар голчлон анхаарлаа хандуулаарай.

7
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Maral Maralmaa

    Maral Maralmaa

    2019/07/03 at 22:55

    Сарантунгалаг Сар

  2. Zoloo Zoloo

    Zoloo Zoloo

    2019/07/04 at 09:03

    .

  3. Urjinkhand Galsanbayar

    Urjinkhand Galsanbayar

    2019/07/04 at 15:12

  4. Qeemath Gul

    Qeemath Gul

    2019/07/04 at 15:50

  5. Батсуурь Болормаа

    Батсуурь Болормаа

    2019/07/05 at 07:32

    зө зө дурлаад ядрах юм бна л даа болтугай болтугай ккк

  6. Zul Zu

    Zul Zu

    2019/07/05 at 08:50

    Garamsuren tolowsn buhen brg butlee ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *