Нүүрэнд илрэх шинж тэмдгүүдээр эрүүл мэндэд ямар асуудал байгааг олж мэдэх бүрэн боломжтой!

0

Бид өдөр бүр нүүрээ толинд хардаг. Нүүрээ цэвэрхэн байгаа эсэх, нүүрний будаг арилсан байна уу, мөн үсээ ямархуу байдалтай байгааг тольддог. Гэсэн хэдий ч, бие организмынхоо бидэнд анхааруулахыг хүсэж буй дохионууд болох пигмент, арьс гуужих, тэр ч бүү хэл тууралт зэргийг анзааралгүй өнгөрдөг. Өнөөдөр бид та бүхэнд нүүрэнд илрэх шинж тэмдгүүдээр эрүүл мэнддээ ямар асуудал байгааг хэрхэн мэдэж болох талаар мэдээлэл бэлтгэлээ.

Daria Gulenko / Shutterstock.com

 

1. Арьс болон нүд шарлах

Арьс болон нүд шарлах нь ихэнхдээ халдвартай холбоотой байдаг – мононуклеоз буюу “залуу өвчин” эсвэл шар өвчин.

Мөн шарлаж буй шинж тэмдэг нь согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй хамаатай байж болно. Энэ үед цөс, элэг эсвэл нойр булчирхай өвчилсөн байж болзошгүй.

Bobkov Evgeniy / Shutterstock.com

 

2. Нүд улайх

Нүд улайхад хүргэдэг олон хүчин зүйлс бий. Үүнд ядрах, нойргүйдэх, халдвар, харшил болон судас хагарах зэрэг багтана.

Нүд улайх нь заримдаа нүдний даралт, нүдний солонгон бүрхэвчний үрэвсэл болон эвэрлэг бүрхэвчийн гэмтэлтэй холбоотой байж болно.

sruilk / Shutterstock.com

 

3. Хомхой долоох

Энэ шарх герпес вирусээс болж үүсдэг бөгөөд биеийн дулаан алдагдах эсвэл ханиад болон халдварт өвчний үед илэрнэ. Герпес вирусыг бүрэн эмчлэхэд амаргүй боловч, та эм болон тосон түрхлэгийн тусламжтай халдвар цааш тархахаас сэргийлж болно.

Nataly Studio / Shutterstock.com

 

4. “Эрвээхэй тууралт” гарах

Эмнэлгийн хэллэг нь “шанааны тууралт”. Энэ улайлт үүсгэдэг тууралт хоёр хацар болон хамрын дунд хэсэгт (эрвээхэйний далавч шиг хэлбэртэй) ихэвчлэн үүсдэг. Чонон хөрвөс өвчний шинж тэмдэг гэж үздэг. Хэрэв танд ийм төрлийн тууралт ажиглагдвал, шууд эмчид хандаарай.

ginger_lupus / Instagram

 

5. Үс унах

Нүүрний тодорхой хэсгүүдэд халзрал эсвэл үс унах үйл явц тохиолдвол, энэ нь аутоиммун төрлийн өвчнүүдтэй холбоотой байдаг – эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоёуланд нь илэрнэ. Аз болоход орчин цагт энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, үсийг хурдан нөхөн сэргээх эм гарсан.

 

 

6. Нүүрэнд их хэмжээгээр үс ургах

Эмэгтэйчүүдийн нүүрэнд хэвийн бус хэмжээгээр үс ургах нь дотоод шүүрлийн булирхайн тэнцвэрт байдал алдагдсан болохын илрэл байдаг. Нэг ёсондоо эр хүйсийн даавар таны биед давамгайлж байна гэж ойлгож болно. Хэрэв ийм нөхцөлд давхар сарын тэмдэг тогтмол ирэхгүй эсвэл ирэхээ болих юм бол, энэ нь поликистик өндгөвчний хам шинж байх магадлалтай.

Vladimir Gjorgiev / Shutterstock.com

 

7. Хөмсөг нимгэрэх

Энэ нь ихэвчлэн бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байдаг. Хэрэв танд арьс хуурайших, ядрах, жин нэмэх болон өтгөн хатах шинж тэмдгүүд илэрвэл, цаг алдалгүй эмчид хандаарай гэж зөвлөе.

 

8. Арьс гуужих

Арьс гуужихад хүргэдэг олон хүчин зүйлс байдаг боловч, тэдгээрийн ихэнх нь хор хөнөөлгүй гэж ойлгож болно. Дараах шалтгаануудтай холбоотой:

  1. Бага температурт өртөх болон буруу арчилгаа
  2. Наранд хэтэрхий удаан явснаас болж түлэгдэх эсвэл арьс гуужихад хүргэдэг химийн бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх
  3. Батга эмчлэх үйлчилгээтэй эм, бэлдмэлүүд хэрэглэх
  4. Хоол, гоо сайхан болон арчилгааны бүтээгдэхүүнд харшил өгөх
  5. Себорей дерматит болон экзем өвчнүүд
cunaplus / Shutterstock.com

Заримдаа нүүрэнд илэрч буй шинж тэмдгүүдийн тусламжтай эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг урьдчилан мэдэж, эрт үед нь сэргийлэх боломжтой байдаг.

5
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *