2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин

0

Хөлбөмбөг, теннис зэрэг спортын төрлүүд дэлхийн хүмүүсийг хөгжөөдөг. Эдгээр төрлийн тамирчид ч туйлын алдартай байдаг. Тэдний зарим нь бүр дэлхийн хэмжээний од болсон тохиолдол ч бий. Тэд зөвхөн спортоосоо гадна зар сурталчилгаа болон бусад эх сурвалжаар мөнгө олж байдаг.

Ингээд та бүхэндээ 2014 оны эцсийн байдлаар хамгийн их орлого олсон 20 тамирчныг танилцуулья. Энэхүү жагсаалтыг дэлхийн алдартай Forbes сэтгүүл гаргажээ:

1. Флойд Мэйвезер Жр. (105 сая доллар)

Америкийн мэргэжлийн боксчин, 5 төрлийн дэлхийн аварга тэрээр дэлхийн хэмжээний 10 цолыг хүртсэн ба өдгөөг хүртэл нэг ч ялагдал хүлээгээгүй явна. Тэрээр 1977 оны 2 сарын 24-ний өдөр Мичиганы Гранд Рапидст боксдидын гэр бүлд мэндэлжээ. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 280 сая доллар ба тансаг машин авахдаа гар татдаггүй нэгэн гэнэ.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 2

2. Кристиано Роналдо (80 сая доллар)

Португалийн үндэсний багийн ахлагч тэрээр дэлхийд алдартай нэгэн юм. Тэрээр мөн Рийл Мадрид багт довтлогч хийдэг. Хөлбөмбөгийн зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Роналдо бол дэлхийн хамгийн сайн тоглогч ажээ.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 14

3. Леброн Жеймс (72.3 сая доллар)

Леброн нь NBA-гийн Miami Heat багийн сагсан бөмбөгийн мэргэжлийн тоглогч. Тэрээр олон янзын зар сурталчилгаанд тоглож асар их мөнгө олдог нэгэн. Тэрээр нэгэнтээ Америкийн хамгийн нөлөө бүхий, алдартай тамирчдын нэг болж байсан түүхтэй.

Washington Wizards v/s Cleveland Cavaliers November 18, 2009 at Verizon Center in Washington, D.C.

4. Лионель Месси (64.7 сая доллар)

Аргентины алдарт хөлбөмбөгчин Мессигийн фенүүд дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэрээр Аргентины үндэсний багийн ахлагч бөгөөд Испаний FC Barcelona багт довтлогч хийдэг. Гайхалтай авьяаслаг тоглогч маана 21 насандаа FIFA World player оны шилдэг тоглогч, Ballon d’Or шагналуудыг хүртэж байсан юм.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 15

5. Коби Брайнт (61.5 сая доллар)

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч тэрээр NBA-гийн Los Angeles Lakers-т тоглодог ба NBA аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа түрүүлсэн. Тэрээр All-NBA-гийн гишүүнээр 15 удаа, All-Star-ын гишүүнээр тус тус 16 удаа сонгогдож байжээ.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 8

6. Тайгер Вүүдс (61.2 сая доллар)

Дэлхийн №1 тоглогч байсан тэрээр өөрийн дээд амжилтыг эвдсэн үзүүлбэрээрээ 1997 оны Мастерс тэмцээнд түрүүлж байсан юм. Тэрээр гольфын дээд амжилтын тоогоороо нэгт бичигддэг. PGA-ийн Оны шилдэг тоглогчоор 11 удаа тодорч байсан нь ч мөн рекорд хэвээрээ л байна.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 4

7. Рожер Федерер (56.2 сая доллар)

Шведийн мэргэжлийн теннисчин түүнийг олон тоглогч, тэмцээн хөтлөгчид бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч гэж үздэг. Эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээний дэлхийн дээд амжилтууд түүнийх. Тэрээр нийт 302 долоо хоногийн турш дэлхийн №1 тоглогч байсан.

Roger Federer

8. Фил Микельсон (53.2 сая доллар)

Энэхүү чадварлаг мэргэжлийн гольфчин PGA Tour–ийн нийт 42 тэмцээнд түрүүлсэн байдгаас Мастерын цолыг 3 удаа, PGA аваргын тэмцээнд 1 удаа, Нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд 1 удаа түрүүлжээ. 1970 онд Калифорнид мэндэлсэн түүнийг зүүн гараа огцом савладаг болохоор “Солгой” гэж хочилдог.

Phil Mickelson during a practice round at the 2012 U.S. Open at The Olympic Club in San Francisco, Calif. on Tuesday, June 12, 2012.  (Copyright USGA/Joel Kowsky)

9. Рафаел Надал (44.5 сая доллар)

Испаний мэргэжлийн теннисчин тэрээр өдгөө дэлхийн №1 тоглогчид тооцогдож байна. Олон мэргэжилтнүүд түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг талбайн тоглогч гэдэг. Grand Slam singles цолыг 14 удаа авч, 2008 оны Олимпийн алтан медалийг хүртэж байсан. Түүнээс өмнө тус тэмцээнд Андре Агасси ялж байсан билээ.

Rafael Nadal – Practice Court 2008 Western & Southern Financial Group Masters  Mason, Ohio

10. Мэтт Райан (43.8 сая доллар)

NFL-ийн Atlanta Falsons багт тоглодог Америк хөлбөмбөгийн тоглогч. Тэрээр Ирландын Католик гэр бүлээс гаралтайн дээр шаггүй гольфчин нэгэн гэнэ шүү.

Oct 27, 2013; Phoenix, AZ, USA; Atlanta Falcons quarterback Matt Ryan (2) looks on during the first half against the Arizona Cardinals at University of Phoenix Stadium. Mandatory Credit: Matt Kartozian-USA TODAY Sports

11. Мэнни Пакьяо (41.8 сая доллар)

Филипиний мэргэжлийн боксчин, улс төрч тэрээр дэлхийн хамгийн анхны 8 төрөлт дэлхийн аваргын тэмцээнд ялж, 10 цолыг хүртсэн хүн юм. 4 өөр жингийн ангилалтай аваргын тэмцээнд түрүүлсэн хамгийн анхны тамирчин мөн. Америкийн Боксын сэтгүүлчдийн холбооноос 2000-аад онд түүнийг “10 жилийн шилдэг тамирчин”-аар шалгаруулсан байдаг.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 16

 

12. Златан Ибрахимовик (40.4 сая доллар)

Шведийн мэргэжлийн хөлбөмбөгчин тэрээр Шведийн үндэсний багийн ахлагч юм. Тэрээр мөн Францын Paris Saint-Germain клубт довтлогчийн албыг хашдаг. 1981 онд Шведийн Малмод төрсөн түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогч гэж үзэж байна.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 17

13. Деррик Роуз (36.6 сая доллар)

Чикаго Буллсын тоглогч тэрээр 1988 онд Чикагод төрсөн ба сагс тоглохыг 3 ахаасаа сурсан гэдэг.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 18

14. Гарет Бейл (36. 4 сая доллар)

Велсийн хөлбөмбөгийн тоглогч тэрээр Велсийн үндэсний баг болон La Liga club Real Madrid багт довтлогч хийдэг юм. 1989 онд Велсийн Кардиф-д мэндэлсэн түүнийг гайхалтай хурд, хөндлөн туулах чадвараар нь мэдэхгүй хүн ховор биз ээ.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 10

15. Радамел Фалкао (35.4 сая доллар)

Колумбын хөлбөмбөгийн довтлогч юм. Тэрээр Колумбын үндэсний баг болон AS Monaco багуудад тоглодог. 1986 онд Колумбын Санта Матрад мэндэлсэн бөгөөд дэлхийн шилдэг довтлогчдын нэг юм.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 19

16. Неймар (33.6 сая доллар)

Тэрээр Бразилийн үндэсний баг болон FC Barcelona-д довтлогч хийдэг. Сао Паулогийн Моги дас Крузест 1992 онд төрсөн ба 19 насандаа буюу 2011 онд Өмнөд Америкийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байсан туйлын авьяаслаг тоглогч юм. Домогт Пеле түүнийг ихэд үнэлдэг билээ.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 6

17. Новак Жоковик (33.1 сая доллар)

Сербийн мэргэжлийн теннисчин Grand slam singles цолыг 6 удаа хүртжээ. Тэрбээр 101 долоо хоногийн турш дэлхийн №1 тоглогч байсан. Югославийн Белградад 1987 онд мэндэлсэн.

2ème tour Roland Garros 2013 : Novak Djokovic (SRB) def. Guido Pella (ARG)

18. Мэттью Стэффорд (33 сая доллар)

Америк хөлбөмбөгийн тоглогч тэрээр Detroit Lions багт тоглодог. Флорида мужид мэндэлсэн ба нэг улирлын дотор 4570 м зайд бөмбөг шидсэн 4 дэх хамгаалагч болсон түүхтэй.

DETROIT, MI - NOVEMBER 24:  Matthew Stafford #9 of the Detroit Lions watches the clock run down to end the game against the Tampa Bay Buccaneers at Ford Field on November 24, 2013 in Detroit, Michigan. Tampa Bay defeted the Lions 24-21.  (Photo by Leon Halip/Getty Images)

19. Льюис Хэмилтон (32 сая доллар)

Формула 1-ийн нисгэгч өдгөө Mercedes AMG багийн өмнөөс уралдаж байна. 2008 оны Формула 1-ийн ялагч тэрээр 1985 онд Английн Хэртфордшайрт төржээ.

2015 оны хамгийн өндөр орлоготой 20 тамирчин 20

20. Кевин Дурант (31.9 сая доллар)

Тэрээр NBA-гийн Oklahoma City Thunder багийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч. Тэрээр NBA-гийн Хамгийн үнэ цэнэтэй тоглогч, NBA Оны шилдэг тоглогч болж Олимпийн алтан медаль хүртэж байсан билээ.

Thunder at Wizards 2/1/14

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/26 at 11:06

    Ymar sogtuu ni iim utgagui hudlaa yum bichdeg bnaa. Naad medeeniihee aldaanuudiig zasaacheee

  2. Зочин

    2015/06/26 at 13:46

    Шал худалаа юм бичиж байхийн.

  3. Зочин

    2015/06/26 at 13:49

    Hudlaa hudlaa ym bichihee boliochee Ronaldo dovtloch bish LW bairlald toglodog bolhoor toviin togloch

  4. Зочин

    2015/06/26 at 13:49

    Lebroniig Miami Heated toglodog gene uu ene odoo zugeer neg hun buudaad bichtsen ym baihdaa

  5. Зочин

    2015/06/26 at 13:53

    Сэтгэгдэл * Floyd sayhan Mannyd hojigdchood baihad hojidoogui ch geh shig

  6. Zochin ni bn

    2015/06/26 at 21:47

    Ystoi hudlaa medeelel bn.

  7. Зочин

    2015/06/26 at 22:42

    hooy roger federer chini schweden bish schweizinhshdee ene 1 2 jiliin omnoh medeeg tavitsiin bhdaa

  8. Зочин

    2015/06/28 at 02:32

    Сэтгэгдэл *floyd hojson pac iig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *