Та гэрийн нөхцөлд дараах 10 аргын тусламжтай чихний өвчнийг намдаагаарай. 100% үр дүнтэйгээс гадна элдэв янзын хортой нөлөөгүй!

2

Бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг олон төрлийн хүчин зүйлс бий. Тэдгээр асуудлуудын нэг нь тав тухгүй мэдрэмж мэдрэхэд хүргэдэг чихний өвчин билээ. Энэ уур хүргэмээр өвчин бидний ажлын бүтээмжид нөлөөлж, чөлөөт цаг болон амрах үед өөрийн эрхгүй стресстэхэд нөлөөлдөг. Гэсэн хэдий ч, аз болоход гэрийн нөхцөлд бэлтгэж, хэрэглэх боломжтой бэлдмэлүүдийн тусламжтай чихнийг өвчнийг намдааж, илааршуулдаг байна.

Бид та бүхэнд чихний өвчнийг намдаах зарим хэрэгтэй зөвлөгөө болон бэлдмэлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Гэхдээ юуны өмнө эхлээд эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Чих яагаад өвддөг вэ?

Чих өвдөхөд хүргэдэг хамгийн түгээмэл зүйл бол дунд чихний үрэвсэл юм. Энэ нь гол төлөв хүүхдүүдэд илэрдэг бөгөөд “Eustachian хоолой” бөглөрөх үед бий болдог ажээ. Бөглөрөл чихний хөндийн хуримтлагдсан шингэнээс болж үүсдэг бөгөөд үр дүнд нь дунд чих үрэвсэж, халдвар авдаг байна. Ийм төрлийн өвдөлтөнд хүргэдэг бусад хүчин зүйлсэд их хэмжээний хулхи, амны хөндийн асуудлууд, хоолойн халдвар, даралтын өөрчлөлттэй холбоотой гэмтэл болон шүд хавирах зуршил багтана.

Энэ нөхцөл байдал бидний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж, ямар нэгэн зүйл хийх болоход саад учруулдаг бөгөөд антибиотик хэрэглэлээ гээд үргэлж өвчнийг эмчилж чадахгүй. Зарим антибиотикууд бактери эсвэл халдвараас үүдэлтэй өвчинд тохиромжгүй байдаг байна. Харин та дараах гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой бэлдмэлүүдийг хэрэглэвэл, үр дүнгээ тэр дор нь үзүүлэх болно.

© BSIP/ Getty Images

 

1. Хэт их өвдөлтийг намдаагч

Зарим хэт их өвдөлтийг намдаагч эмнүүд чихний халдвартай холбогдсон өвдөлтийг хяналтандаа байлгадаг – ацетаминофен, ибупрофен болон аспирин. Хэдий хэр хэмжээгээр хэрэглэх ёстойг эмчийн зааврын дагуу дагах ёстой бөгөөд хүүхэд болон нярай хүүхдэд өгөхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг санаарай. Мөн насанд хүрээгүй хүүхдэд аспирин өгч огтхон ч болохгүй.

© Maskot / GettyImages

 

2. Хүйтэн эсвэл халуун жин

Хүйтэн эсвэл халуун жинг өвчнийг намдаахад хэрэглэж болно. Чихэн дээрээ 10 минутын турш аль нэгийг нь тавина. Энэ аргыг хүүхэд болон насан хүрэгчдийн аль алинд нь хэрэглэж болох бөгөөд хүүхдийн чихэн дээр хүйтэн мөс тавьж болохгүйг анхаарна уу. Мөн халуун жин хэтэрхий халуун байж болохгүйгээс гадна, шөнө чихэн дээрээ тавьж унтаж болохгүй. Хүүхдэд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авалгүй энэ аргыг хэрэглэхийг хориглоно.

 

3. Оливын тос

Хэдийгээр үүнийг шинжлэх ухаанаар батлаагүй байгаа ч, оливын тос гайхалтай үр дүнтэй. Хулхи хуримтлагдсанаас болж үүссэн өвчнийг намдаахад туслах бөгөөд хатуурч, бөглөрсөн хулхийг зөөлрүүлж, гадагшлуулна. Иймээс чих рүүгээ цөөн хэдэн дусал бүлээсгэсэн оливын тос дусаагаарай. Ингэснээр үрэвслийн эсрэг үйлчилгээ нь чихний өвчнийг намдаана.

© vitapix / GettyImages © amphotora / Gettyimages

 

4. Иллэг

Зажлах үед оролцдог булчингуудын асуудлаас болж үүссэн өвчнийг намдаахдаа, тухайн хэсэгт зөөлөн иллэг хийж өгөх хэрэгтэй. Хуруугаараа чихний арын хэсэгт дарж, хүзүү хүртэл нь доошлуулан иллэгийг үргэлжлүүлэн хийнэ. Энэ төрлийн иллэг чихний халдвар болон их хэмжээний шингэнээс үүдэлтэй үүссэн өвчнийг тайвшруулж, намдаах үйлчилгээтэй юм. Мөн өвчин цааш улам даамжрахаас сэргийлнэ.

 

5. Төрлөөр нь эмчлэх чихний дусаалга

Эдгээр дусаалгыг эмийн сан эсвэл онлайнаар худалдан авч болно. Ургамлын хандаар хийдэг учраас хулхи болон шингэнээс үүдэлтэй үүсэх чихний даралтыг намдаахад ач тустай байдаг. Уг дусаалгууд антиобиотикын үйлчилгээнээс дутахааргүй эерэг үр дүнг мэдрүүлэх боловч, хэрэглэхийн өмнө заавал ч үгүй эмчээс зөвлөгөө аваарай.

© JackF/ GettyImages

 

6. Цагаан гаа

Цагаан гаа байгалийн гаралтай найрлагуудтай учир өвчнийг намдаахад ихээхэн ач тустай байдаг. Микроб болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Бүлээсгэсэн цагааны гааны шүүсийг чихний нүхний гадна талаар түрхэнэ. Гэхдээ чих рүүгээ оруулж болохгүйг анхаараарай.

© senata/ GettyImages

 

7. Сармис

Олон жилийн турш сармисыг өвчнийг намдаах болон халдвараас сэргийлэхийн тулд хэрэглэсээр иржээ. Цагаан гааны адилаар үрэвсэл болон микробын эсрэг үйлчилгээтэй. Өвдөлт болон зовиурыг багасгана. Буталсан сармисыг гүнжидийн тосонд хэдэн минутын турш дэвтээнэ. Дараа нь чихэн дотроо тавина.

© Ashish Kumar / EyeEm / GettyImages © Westend61/ GettyImages

 

8. Устөрөгчийн хэт исэл

Өөр нэгэн өргөн хэрэглэгддэг бэлдмэл бол устөрөгчийн хэт исэл юм. Үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас шарх болох гэмтлийг тэр дор нь эмчилнэ. Чихний өвчний хувьд 3-5 дуслыг халдвар авсан чих рүү 3-4 цаг тутамд дусааж хэрэглэнэ. Чих рүүгээ дусаах үедээ та сууж байх ёстой бөгөөд хэдэн минут хүлээгээд, дараа нь цэвэр усаар чихээ зайлаарай.

© imagepointfr/ Depositphotos © lakshmipathi lucky / GettyImages

 

9. Чихэндээ даралт өгөлгүй унтах

Унтаж буй байрлалдаа анхаарал хандуулах нь чухал юм. Зарим байрлал чихний халдварыг бүр хурцадмал болгож орхидог. Халдвар авсан чихэн дээрээ дарж унтахын оронд, нөгөө талаараа унтах гээд үзээрэй. Мөн толгойгоо нилээдгүй дээр байрлуулж унтахын тулд доор нь ахиухан дэр тавьж өгөөрэй. Ингэснээр чихний өвчин багасах ач тустай.

 

10. Чихэр өвс

Судалгаагаар чихэр өвсний үндсэнд үрэвслийн эсрэг болон антибиотик агуулагддаг тул, чихний өвчнийг намдаадаг болохыг олж тогтоожээ. Нэг хоолны халбага чихэр өвсний үндэс болон нэг хоол халбага цөцгийн тосыг хамтад нь халаана. Хооронд нь сайтар хольж, 5 минут хөргөнө. Хольцыг чихнийхээ нүхний гадна талаар түрхэж, 15 минут сууж хүлээнэ. Дараа нь болгоомжтойгоор чихээ цэвэр усаар зайлаарай.

© Jovanmandic / GettyImages © scis65/ Depositphotos

 

Бонус: Хүүхдийн чих өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхдийн чих өвдөхөөс үргэлж урьдчилан сэргийлээд байх боломжгүй боловч, зарим нэг аргуудын тусламжтай халдвар авах, түүнээс үүдэж чих өвдөхөөс сэргийлж болно. Үүнд:

  • Цаг хугацаанд нь вакцинд хамруулах
  • Гарыг нь тогтмол угааж, нян, бактери тээхээс сэргийлэх
  • Хүүхдийг тамхинаас хол байлгах
  • Хүүхдийг угжтай нь хамт унтуулахгүй байх
  • Өвчин туссан насанд хүрсэн хүн эсвэл хүүхдээс хол байлгах

Хэдийгээр дээрх аргууд таны хүүхдийг чихний халдвар болохоос сэргийлэх боловч, эмчид үзүүлэхийн ач тустай харьцуулах аргагүй гэдгийг санаарай. Дээр дурдсан бэлдмэлүүдийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авахаа бүү мартаарай. Чихний нүх маш эмзэг тул, өөрөө дур мэдэн ямар нэгэн юм чих рүүгээ хийвэл, харшил өгөх, чих битүүрэх, сонсгол муудах гэх зэрэг сөрөг нөлөөтэй болохыг анхаарна уу!

Та дээрх байгалийн гаралтай бэлдмэлүүдийн талаар урьд нь мэддэг байсан уу? Өмнө нь хэрэглэж байсан удаа бий юу? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.

3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Даваадулам Ц.

    Даваадулам Ц.

    2020/01/17 at 05:45

    Bat Orgil Orgil

  2. Д. Очир

    Д. Очир

    2020/01/18 at 19:43

    Б. Цэнгүүн

  3. Enhtsetseg Enhee

    Enhtsetseg Enhee

    2020/01/18 at 23:49

    Azuka Azuka eniig unsh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *