Та хайртай хүнтэйгээ хэрхэн хөтлөлцдөг вэ? Гар гараасаа хөтлөх байрлал нь хосуудын харилцаа ямар байгааг илэрхийлдэг байна

3

Хайртай хүнийхээ гараас хөтөлнө гэдэг байгалиас заяасан зүйл юм. Мөн мэдээж хэрэг сэтгэл судлаачид хөтлөлцөх үед хосуудад төрөх мэдрэмжийг судалдаг байна.

Бид танд зарим судалгаан дээрээс үндэслэн хүмүүсийн хайртай хүнтэйгээ хэрхэн хөтлөлцөж байгаагаас хамаарч, тухайн хүн ямар зан араншинтай болон хосуудын харилцааны талаар багагүй зүйлийг хэлж өгөх сонирхолтой мэдээг хүргэхээр бэлтгэлээ.

Хуруунуудаа хооронд нь бага зэрэг холбох: хүндлэл

Ийм маягаар гар гараасаа хөтлөх нь хосуудын харилцаа сэтгэл хөдлөл ихтэйгээс гадна бие биедээ маш их итгэдэг болохыг харуулдаг байна. Та бусад хүмүүст хүнтэй үерхдэг боловч өөрийн гэсэн хувийн орон зайтай хүн гэдгээ үргэлж харуулдаг – учир нь та хоёр бие биеийнхээ эрх чөлөөнд халддаггүй.

 

Хоёр алгаа нийлүүлэх: хариуцлагатай

Энэ нь харьцангуй түгээмэл хөтлөлцөх байрлал бөгөөд хэн нь харилцаанд давамгай эрхтэй болохыг илэрхийлдэг. Алгаа дотогш харуулсан нь харилцаанд илүү давамгай эрхтэй байдаг гэж ойлгож болно. Мөн эрчүүд хайртай эмэгтэйгээ хамгаалах эсвэл тайван байлгах зорилгоор ингэж хөтөлдөг байна.

 

Хуруунуудаа холбох: халамж

Та хоёр бие физиологи гэхээсээ илүү дотоод мэдрэмжээрээ илүү нягт холбогдсон. Та өөрийн сул тал болон алдаа дутагдлаа бусдаас нуухыг таашаадаггүй. Таны харилцаа итгэлцэл болон анхаарал халамж дээр тогтдог.

 

Нэг нэг хуруугаа холбох: сээтгэнэх

Таны харилцаа хоёр биенээ хүсэж, сээтэн хаях шатандаа явж байна. Та хоёр бие биенийхээ талаар шинэ зүйлсийг мэдэж авч байгаа бөгөөд хараахан үүрэг хариуцлага хүлээх хэмжээнд очоогүй байна гэж ойлгож болно. Харилцааны эхэн үед ихэнх хосууд ингэж хөтлөлцдөг.

 

Санамсаргүй хүрэх: нууцхан хайр

Цуг алхаж явах үедээ санамсаргүй байдлаар хэн нэг нь хажууд байгаа хүнийхээ гарт хүрвэл /хөтлөлцөхгүй/, энэ нь үгээр илэрхийлж чадамгүй, нууцлаг мэдрэмжээ илэрхийлж байгаа явдал юм. Гэвч ихэнх нөхцөлд энэ харилцаа найз нөхдийн нөхөрлөлөөс цааш хэтэрдэггүй.

 

Хуруунууд барих: итгэлцэл

Бие биенийхээ хурууг барих нь хүндэтгэл болон үнэнч байдал, мөн ямар ч үед хажуу дахь хүнээ юунаас ч хамгаалж чадна гэсэн утгыг илэрхийлдэг байна. Харин хуруунуудаа бариулж байгаа хүний хувьд хайртай хүндээ хэнээс ч илүү их итгэдэг гэж ойлгож болно. Хосууд эрүүл, бас тогтвортой харилцаатай байгаа бол ийм маягаар хөтлөлцөх нь бий.

 

Бугуйнаас барих: сэтгэл татам байдал

Ийм маягаар хосууд хөтлөлцөх нь бага зэрэг түрэмгий харагддаг бөгөөд энэ нь нэг нэгэндээ бие физиологийн хувьд маш хүчтэй татагдаж байгааг илтгэдэг. Гэвч энэ байрлал бас хүчирхэг, биеэ дааснаас гадна хувиа хичээсэн зантай болохыг харуулдаг байна.

 

Бүсэлхийнээс барих: хүсэл

Та хоёрын харилцаа маш дотно. Алхаж явах үедээ бие биенийгээ ингэж тэврэх нь харилцан буулт хийж өгөх чадвартайг илэрхийлнэ. Харин хосуудын нэг нь ингэж тэврэх нь хажуу дахь хүнээ өмчлөх дуртайг харуулдаг.

 

Албан ёсны байдлаар сугадах: аюулгүй байдал

Тухайн эмэгтэйд хажуу дахь эрэгтэйн дэмжлэг, туслалцаа юу юунаас илүү хэрэгтэй байгааг илэрхийлнэ. Классик хөтлөлт бөгөөд хосуудын харилцаа тогтвортой байгааг харуулдаг. Гэвч энэ хөтлөлтөөс хосуудыг бие биедээ хайр сэтгэлгүй гэж үзэж ч болдог байна.

Та хайртай хүнтэйгээ хэрхэн хөтлөлцдөг вэ? Сэтгэгдэл бичих хэсэгт хариултаа бичиж үлдээгээрэй.

11
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *