
Та компьютерийн гар зэрэг ердийн зүйлс урлагийн бүтээл болтлоо хөгжинө гэж бодож байсан уу? Хэрэв та компьютер дээр их ажилладаг эсвэл зүгээр л сайхан гаранд дуртай бол дараах мэдээллийг зөвхөн танд зориулж байна! Гэхдээ гадаад гоо үзэмжээс гадна эдгээр гарнууд хамгийн тансаг бас үнэтэй нь гэдгийг санаарай.
10. Kirameki Pure Gold Keyboard: 315$ – 360$
Энэхүү алтаар хучигдсан гарыг Японы Wazakura Studios компани үйлдвэрлэсэн юм байна. Гялалзсан чимэглэл нь МЭ 80 оны Японы алт боловсруулах уламжлалын бэлэг тэмдэг ажээ. Харамсалтай нь энэ гарыг зөвхөн Японд л ашиглах боломжтой.
9. Comfort Keyboard: 350$
“Comfort” гарыг 3 хэсэг болгон хувааж болдог ингэснээр хэрэглэгчид хурдан дасан зохицох ба хэрэглэхэд үнэхээр тухтай ажээ. Жишээ нь та солгой бол өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан өөрийн дураар өөрчлөх боломжийг олгоно.
8. Professional II Datahand: 675$
Энэ бол фантастик шилдэг бүтээгдэхүүн юм. Энэхүү гарыг хэрэглэгчийн гарны хэлбэр хэмжээнд хялбархан тохируулах боломжтой билээ. Шивэхийн тулд ердөө зөв хуруугаараа зөв чиглэлд хөдөлгөхөд л хангалттай юм байна.
7. Maltron: 920$
Maltron гар нь шивэх үед хуруу, бугуй, гаран дээр ирэх ачааллыг багасгах зорилготой юм байна. Өдөржингөө юм шивж суудаг хүмүүст зориулсан хамгийн тохиромжтой сонголт юм шүү.
6. Datamancer Custom Keyboards: 1,500$
Хувиараа зохион бүтээсэн энэхүү гар нь ихэвчлэн 1200-1500 долларын үнэтэй байдаг. Ийм сайхан гар хэрэглэхийг хүсвэл ийм үнэ үнэтэйд тооцогдоно гэж үү?
5. Fingerworks Keyboard Touchstream: 1,500$
Түүний анхны үнэ нь ердөө $340 байсан, гэхдээ худалдан авалтын тоо хурдтай ихэссэнээс хойш үнэ нь ч мөн адил өссөн байна. Та үүнийг eBay-ээс олж чадна гэж бодож байна уу, харамсалтай нь энэ гарыг дахин үйлдвэрлэхээ больсон аж.
4. 2000-IS-DT: 2,200$
Энэхүү хамгаалах бүрхүүлтэй зэвэрдэггүй гангаар хийсэн гар нь ямар ч нөхцөл байдлыг тэсвэрлэх болно, бүр ус, бохир, ямар ч халууныг тэсвэрлэнэ гээд боддоо.
3. Optimus Maximus: 2,400$
Энэ гарны дизайн дээр Артемия Лебедевагийн стути ажиллажээ. Энэхүү гарыг хэрэглэхэд тун хялбар бөгөөд та өөрийн ажилдаа тохируулан товчлуур бүрийн үйлдэл, үүргийг өөрчлөх боломжтой билээ. Зүүн талын хэсэгт Twitter, Facebook зэрэг интернэт сүлжээний товчлуурууд дүүрэн байдаг, эдгээр товчлуурууд хэрэглэгчийг нэвтрэхэд хурдан хялбар болгож өгдгөөрөө давуу талтай юм байна.
2. Optimus Popularis: 2,554$
Энэ бол өөр нэгэн Лебедевагийн студийн гар билээ, энэ нь өмнөх загварын илүү авсаархан хуулбар нь юм. Энд та янз бүрийн хэл, тэмдгүүдийг тохируулан хийх боломжтой юм байна.
1. Happy Hacking Keyboard HP: 4,400$
Энэхүү Япон гарны гадаргууг уруси лакаар гар аргаар буджээ, мөн энэхүү гар дээр 60 орчим товчлуур байдаг гэнэ. Тиймээ та буруу хараагүй, түүний үнэ 4 400 доллар.







