
Зүүний соёл бидэнд уян хатан болгох дасгал гэх мэт олон сонирхолтой зүйлсийг зааж өгсөн билээ. Энэ дасгал нь суларч ядарсан булчинг чангалах, нурууг хөгжүүлэх ба бэлтгэл хийгээгүй байсан ч хийхэд үнэхээр энгийн, хялбар дасгал юм.
Дараах 5 дасгалыг өглөө эрт хийвэл илүү үр дүнтэй байх болно. Эхлээд 7 давталтаар хийгээд аажмаар 20 хүргээрэй.
Дасгал 1
Бэлтгэл байрлал: зогсоогоороо 2 гараа алдлаад алгаа доош харуулна. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна.
Дасгал: улаа шалнаас салгалгүй эргэх хөдөлгөөн хийнэ. Эхэндээ хэдхэн хийгээд толгой эргэх ч цаашдаа хийх тусам илүү удаан хийж чаддаг болно.
Амьсгал: жигд амьсгална.[sociallocker]
Дасгал 2
Бэлтгэл байрлал: дээш харж хэвтэнэ. Алгаа доош харуулан гараа доош сунгана.
Дасгал: толгойгоо өргөөд эрүүгээрээ цээжиндээ хүрнэ. 2 хөлөө нэгэн зэрэг дээш шулуун өргөсний дараа толгой хөл хоёроо аажим буулгана.
Амьсгал: толгой хөлөө дээш өргөхөд амьсгаагаа авч, буулгахдаа гаргана.
Дасгал 3
Бэлтгэл байрлал: өвдгөн дээрээ зогсоод хөлийн хуруунуудаа шаланд наана. Гараа гуяны ард аваад эрүүгээрээ цээжиндээ хүрнэ.
Дасгал: эрүү мөр хоёроо өргөөд нуруугаараа арагш аажим хотойно. Нурууны дээд хэсэг доод хэсгээсээ илүү хотойх ёстой шүү. Үүний дараа буцаад эхний байрлалдаа очно.
Амьсгал: хотойх үед амьсгаа авч, бэлтгэл байрлалдаа амьсгаагаа гаргана.
Дасгал 4
Бэлтгэл байрлал: шалан дээр суугаад хөлөө 30 см орчим зайтай салгаж улаа шалан дээр наана. Шалан дээр гараараа тулна.
Дасгал: биеэ дээш өргөөд өвдөгөө 90 градусын өнцгөөр нугална. Толгойгоо шалтай параллель барина. Бэлтгэл байрлалдаа аажмаар ороорой.
Амьсгал: биеэ өргөхдөө амьсгаа авч, бэлтгэл байрлалдаа амьсгаагаа гаргана.
Дасгал 5
Бэлтгэл байрлал: гэдсэн дээрээ хэвтээд гараа шалан дээр цээжний түвшинд байрлуулаарай.
Дасгал: гараараа шалан дээр тулж шулуун болтол нь биеэ дээш татаарай. Эгц дээш харна. Дараа нь ташаагаа дээш татаарай.
Амьсгал: биеэ өргөхдөө амьсгаа авч, биеэ суллахдаа гаргана.








Зочин
2015/09/01 at 17:18
Baabar ahiin tuvdiin temdeglel 1,2,3deer ene dasgaliin tuhai bicheegui baisan bolohoor tuvd dasgal yag bish baihaa gej bodoj bna…
Зочин
2015/09/01 at 18:21
tuvdiin ertnii zaluujuulah nuuts jor gsn nadad nom ni bga unen shuu manai hamaatan hj bsn jin hasdag us turlh ungunduu orj eruuljine zaluu haragdana ene buhen uneheer unen
Зочин
2015/09/01 at 19:00
Энэ үнэхээр үнэн юм байнлээ манай аав хийгээд үс нь буцаж харласан гээд бодоо
123
2015/09/01 at 19:48
heden udaa hiih ve
Зочин1111
2015/09/03 at 13:19
Сэтгэгдэл *ogloo ert bie zaschihaad hiigeed bsan chin ter ovoldoo haniad hureegui nudnii haraa shuud l saijirch bsan daa odoo harin bolison ajil bgtai uedee hiie gej bodoj bgaa ertnii tudiin zaluujuulah dasgal gedeg shig sanaj bn
Зочинdz man
2015/09/03 at 13:33
Сэтгэгдэл *ertnii tuvdiin zaluujuulah jor geed inter nomiin delguurt bdag gadaadiinhan yoga gedeg shig sanaj bn margaashnaas ehlej ahin hecheellene ee ho unen tasartsiin bn lee bi iim kaife yunaasch avch baigaagui nom ni deer ni tedenudaa geed l bichsen bdag ym bn lee
chimeg
2016/05/30 at 12:19
Bayarlala
Зочин
2016/10/12 at 21:46
Уг нь энэ 5 биш 6 дасгал байсан,найз нараа үлдсэн нэгийг???
соогий
2017/11/30 at 23:16
үнэн шүү. яаж гоё болоод бнаа нууцаасаа гээд л байдгийн.