Эрчүүдийн зайгаа барьдаг 10 төрлийн бүсгүй

1

Нөхөрт гарах хүсэл ганц бие бүсгүй хүн бүрт бий. Зарим нэг нь гэрлэх санал авсан бол зарим нэг нь “Надтай гэрлээч” гэдэг үгийг сонсохыг тэсэн ядан хүлээсээр л.

Хайртай залуугаасаа гэрлэх санал сонсох магадлал багатай 10 төрлийн бүсгүйг танилцуулъя.

1. Жүжигчин

Хэрхэн таних вэ: Оньсого мэт байна. Бусдаас онцгойрох хүсэлтэй, өөрөө өөртөө зориулж нэгэн дүрийг амьдралдаа сонгосон бөгөөд хайртай залуугийнхаа нүдэн дээр тэр дүрээрээ гарахыг хичээнэ.

Залуу юунаас нь зугтааж байна: Аливаа зүйл зах хязгаартай байх ёстой. Эр хүний тархи байнгын, гэнэтийн бэлэг болон таашгүй оньсого нөхцөл байдлыг тэсвэрлэхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт хайртай бүсгүй нь өөрөөрөө бус харин бусдын дүрд хувирсныг залуу ойлгоно.

2. Уран бүтээлийн натур

Хэрхэн таних вэ: Бодит уран бүтээл бус харин сэтгэл хөдлөлийн хувьд гарна. Ийм бүсгүйчүүдийн хүсэл, сонирхол хоёр минут тутамд өөрчлөгдөг, тодорхой шийдвэр гаргаж чадахгүй. Хайртай залуугаас багагүй хүчин чармайлт гарах хэрэгтэй болно.

Залуу юунаас нь зугтааж байна: Ийм бүсгүйн хажууд байгаа залуу цаашид юу болохыг хэзээ ч таамаглаж чадахгүй. Ингэснээр залуу байнгын сэтгэлийн түгшүүрт автаж тайван байдлаа алдана. Өөрийгөө ямар нэгэн зүйл буруу хийж байна гэж буруутгахад хүргэдэг.

3. Их мэдэгч

Хэрхэн таних вэ: Эрчүүдийн юу хүсэж байгааг энэ бүсгүй л мэднэ. Эрчүүдийн зүрх сэтгэлийг хэрхэн тогтоох олон дамжаанд  суусан. Номын тавиур нь гэр бүлийн харилцааны сэдэвтэй номоор дүүрсэн. Өөр бусад сэдэвтэй номууд ч бий, тэрээр бүх зүйл дээр өөрийн гэсэн үзэл бодолтой.

Залуу юунаас нь зугтааж байна: Аливаа зүйлд мэргэжлийн талаас хандаж үг хэлэх нь өөрийгөө бусдаас дээгүүр тавьж явдаг сэтгэгдэл төрүүлдэг. Их мэдэгчийн мэдлэг гүн гүнзгий биш мэт санагдах ажээ.

4. Өд

Хэрхэн таних вэ: Түүний бүх зүйл муу: хүнд амьдрал, төгс бус бие галбир, ажил нь өөдлөхгүй, бас дээрээс нь цаг агаар гэж авах юмгүй. Сэтгэл санаа таагүй өдрүүд удаан үргэлжилбэл депресст орж амьдралаа өөрчлөх алхам хийхийг бодох ч үгүй.

Залуу юунаас нь зугтааж байна:  Эр хүн  – сэтгэл зүйч бус хамгаалагч. Амьдралын мөч болгонд гомдоллож явах бүсгүйг харсан залуу халдвар авчих вий гэсэн шиг зугтаана.

5. Нөхөрт гарах донтон

Хэрхэн таних вэ: Амьдралын гол зорилго – нөхөрт гарах. Нөхөрт гарахад бүх зүйл бэлэн тул байнгын эрэлд: өчүүхэн зүйл үлдээлгүй бүгдийг төлөвлөсөн, эцсийн гол “элемент” л дутуу – эр хүн. Ямар нэгэн эр хүнтэй учрахдаа нэг л сонголт байгааг шууд ойлгуулна – хуримын ордон.

Залуу юунаас нь зугтааж байна: Ямар нэгэн хүний мөрөөдлийн элемент байхыг хэн ч хүсэхгүй. Ямар ч эр хүн аль  хэдийн шийдэгдсэн үйлдэлд буюу хуримлах асуудалд бэлэн бус. Бас дээрээс нь дарамттайгаар.

6. Хараат бус

Хэрхэн таних вэ: Ийм бүсгүйчүүдийг ганцаардал айлгахгүй. Хайртай залуу гарч ирвэл сайн л биз, байхгүй бол яах вэ ганцаараа ч амьдарч болно. Сэтгэл дотроо тэрээр хажуудаа байнгын эр хүнтэй байх явдлыг ойлгохгүй. Хэн нэгэнтэй харилцаагаа эхлүүлээд өөртөө эргэлзэж эхэлнэ: дараа нь түүнээс илүү эр хүн олдох ч юм билүү?

Залуу юунаас нь зугтааж байна: төгс залуу байхын тулд ямар нэгэн дүрэмд хавчигдахыг хэн ч хүсэхгүй. Байхгүй өрсөлдөгчөөсөө илүү гарах гэж байнга тэмцэлдэх хэрэг үү? Ганцаараа ч сайхан амьдарч болно гэдэг сэтгэлтэй хүнтэй харилцаагаа үргэлжлүүлэх  утга байна уу?

7. Цасан гүнж

Хэрхэн таних вэ: Эр нөхөртэй болох хүсэлтэй бүсгүйчүүдийн эсрэг тал – хэн нэгэнтэй танилцахаас эрс зайлсхийх, хэрвээ танилцлаа гэхэд цаашдын харилцаагаа үргэлжлүүлэхэд маш хэцүү. Эр хүн бүгдийг гартаа авах ёстой гэж үзнэ. Тэрээр өөрөө гэртээ бүгсэн ч эр хүн харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд явах ёстой хэмээн хүлээнэ.

Залуу юунаас нь зугтааж байна: Эр хүнтэй танилцсан тохиолдол болгон түүний хувьд асуудал болно. Үүнээсээ болж өөрийнхөө гадаад үзэмжид хий хоосон л санаа зовох тул боломжийн залуучуудыг үргээнэ. Хүн болгонд үүрэг хариуцлага хүлээлгэхээс гадна, юу ч болж байсан хамаагүй мэт дүр исгэх нь эрчүүдийн тэвчээрийг бардаг.

8. Төөрсөн бүсгүй

Хэрхэн таних вэ: Түүний амьдрал гэр, ажил хоёрын хооронд л өрнөнө. Ажил дээр боломжийн залуу байхгүй, гудамжинд хүнтэй танилцах боломжгүй, баар, зугаа цэнгэлийн газруудад яваа залуучууд бүсгүйтэй жинхэнэ хайр сэтгэлийн харилцаа тогтоох хүсэлгүй. Тэгэхээр, эрчүүд хаа нэгтээ байгаа нь мэдээж, гэхдээ энэ бүсгүй замд лав тааралдахгүй.

Залуучууд юунаас нь зугтаах вэ: Төөрсөн зам нь бүсгүйн гал цогийг унтраажээ, энэ төрхөөрөө залуучуудын анхаарлыг татаж чадахгүй. Өөрийгөө нэг сайн сэгсэрч аваад ядаж ажил, гэр хоёрын хооронд явах замаа өөрчил. Магадгүй, таны мөрөөдлийн залуу өдөр болгон хажууд тань ч яваа юм билүү, гэхдээ өөр замаар.

9. Ээж

Хэрхэн таних вэ: Хайртай залуу нь дулаахан хувцас өмссөн байх ёстой, хайртай залуу руугаа өдөрт хэд хэдэн удаа утастаж яаж байгааг нь асууна. Хийжүүлсэн ундаа уухыг хүсвэл уг ундааны хор уршгийг хэлээд хүчил төрөгчийн коктейл авч өгөх байх.

Залуучууд юунаас нь зугтаах вэ: Эрчүүдэд ганц л ээж байх ёстой. Тэр ээжийн хайртай хүү байж үзсэн, харин одоо эр хүн болсноо мэдэрмээр байгаа.

10. Юу ч сонирхдоггүй

Хэрхэн таних вэ: Өөрийн гэсэн сонирхолгүй, ерөнхийдөө амьдралын үндсэн зорилгогүй нэгэн. Түүнийг амьдрал хаашаа хөтөлнө тийшээ л явна, түүний хувийн үзэл бодол огт хөгжөөгүй.

Залуучууд юунаас нь зугтаах вэ: Өмнөх хүнд хэцүү харилцаагаа мартахын тулд залуучууд ийм бүсгүйтэй танилцдаг. Өнгөц харахад тэд зөөлөн, халамжтай гэмээр сэтгэгдэл төрүүлдэг ажээ. Үнэндээ, бодит төрх нь удахгүй ил болно: ийм төрлийн эмэгтэйчүүд эрчүүдийн хувьд уйтгартай, сонирхолгүй санагддаг.

37
Ха ХаХа Ха
10
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/06/24 at 15:56

    amidrald tgd tomiyo zaavar bhgui shuu dee hun bur deerh shig bdaggui , blaa gehed hun bur uur uuriin gsn davuu taltai bdg. Iimerhuu zuild yerunhii shinjiig helnuu gehees yag bodit bdl dr emegteichuudiig ingej unelj dugnene gvl uruusgul. yagaad gvl hun bur adilhan bh albagui deerh blaa gd yagad ter emegtei uurchlugduj uuriiguu evdeh yostoi gj ter chin tuhain hunii uuruuruu bga bdl n shu de. er hund taalagdhiin tuld uuruuruu bhaa bolih gj uu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *