
Өдгөө 64 насыг зооглож буй хатагтай Энни Лейбовиц /Annie Leibovitz/ бол хамгийн алдартай эмэгтэй гэрэл зурагчдын нэг. Еврей удамтай энэ эмэгтэйг 1980 онд Жон Леннон /John Lennon/ болон Ёко Оно /Yoko Ono/ нарын алдарт зургийг авч байсан гэдгээр нь олон хүн мэднэ. Түүнчлэн Английн нэрт дуучин Жон Ленноны гэрэл зургийг таван цагийн дараа буудуулж нас барахаас нь өмнө мэргэжлийн хэмжээнд авсан хамгийн сүүлчийн хүн гэдгээрээ ч алдартай. Лейбовиц олон арван алдартай дуучид, жүжигчдээс гадна энгийн хүмүүсийн зургийг ч авдаг байна.

























