Нийтлэлийн маань гарчиг уншигч танд маш хачирхалтай санагдаж байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэн. Зураач Леонардо Гранато /Leonardo Granato/ физиологийн өвөрмөц онцлогоо ашиглаж бүтээлээ туурвидаг нь энэ юм. Хүүхэд байхаасаа л хамраараа шингэнийг сороод түүнийгээ нүднийхээ нулимсны сүвээр шүршин гаргадаг байсан Гранато өөрийн энэ хачирхалтай чадвараа зураг зурахад ашиглах болсон байна. Маш этгээд, санаанд багтамгүй аргаар зурсан Гранатогийн зураг 2500 доллараар үнэлэгддэг аж. Нүдэнд нь хор учруулахгүй будаг бий болгохын тулд хоёр жилийн хугацааг зарцуулсан тэрээр хорт хавдар өвчинд өвөөгөө алдсан зовлон гунигаа мартах гэж зураг зурж эхэлсэн байна. Аргентин дахь хавдартай хүүхдүүдийг эмчлэхэд хэрэглэгдэх мөнгө цуглуулахын тулд улам шаргуу ажиллаж байгаа Гранато шүрших техник ашиглаж зурдаг байсан Америкийн зураач Жексон Поллок /Jackson Pollock/-оос сэдэл авч, бүтээлээ ийнхүү туурвих болсон гэнэ.






Бахархмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Зочин
2013/10/05 at 17:09
123