Тасалгааны цэцэг агаарыг цэвэршүүлж, үзэсгэлэнтэй байдлаараа биднийг баярлуулдаг. Гэвч тэд бүгд адил үүрэг гүйцэтгэдэггүй. Дэлхий дээр хүн болон гэрийн тэжээвэр амьтдыг ч алж чадах ургамал олон бий.
Дараах 10 ургамлыг тасалгаандаа байлгах хэрэггүй гэж зөвлөе.
1. Сансевиерия
Энэ ургамал агаарыг маш сайн цэвэршүүлдэг, гэвч түүнийг хүүхдээс хол байлгах нь зүйтэй. Учир нь энэ ургамал хоолой өвдөх, шүлс ялгаралт ихсэх, дотор муухайрах шинж тэмдгүүдийн гол шалтгаан болдог аж.
2. Барын чих
Энэхүү цэцэгний нахиаг идсэн хүн, амьтны аль алиных нь гэдэс өвдөж, гүйлгэж, амьсгаа давчдах болно. Тэр ч бүү хэл энэ ургамал хүнийг комд оруулж чадна. Гэртээ байлгахгүй байсан нь дээр шүү.
3. Алоэ вера
Энэ гайхамшигтэй ургамал маш олон ашиг тустай байдаг: түлэгдсэн арьс, шалбаралт болон бусад арьсны гэмтлийг анагаана. Гэвч үүнийг дотуур хэрэглэж болохгүй, учир нь алоэ ходоод гэдсийг цочроодог. Нэмж хэлэхэд алоэ вера нь амьтанд эсрэг заалттай байдаг.
4. Нарцисс
Нарцисс – яриангүй үзэсгэлэнтэй цэцэг, гэвч үүнийхээ хажуугаар маш хортой. Энэ цэцэг нь дотор муухайрах, гүйлгэх, цусны даралт ихсэх гол шалтгаан болдог. Хэрэв булцууг нь идвэл үхэлд хүргэж болно.
5. Цахилдаг
Энэ цэцэг хүүхэд болон насанд хүрэгчдэд аюултай. Энэхүү цэцэг дотор муухайрах, бөөлжих, огцом халууруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.
6. Хэлгий цэцэг
Эдгээр цэцэг нь нарцисс шиг бөөлжих болон гүйлгэлтийн шалтгаан болдог. Үүнээс гадна тэд гэрийн тэжээвэр амьтдын үхлийн гол шалтгаан болдог ажээ.
7. Диффенбахия
Энэхүү алдартай ургамлаас болж хоолой өвддөг гэдгийг эзэд нь хамгийн сайн мэдэх биз ээ. Диффенбахийн шүүсийг хүүхэд эсвэл тэжээвэр амьтан уух төдийд л тэднийг алах болно!
8. Олеандр
Маш хортой цэцэг. Түүний жижигхэн навчийг идсэн тэжээвэр амьтан тэр доороо үхдэг. Харин насанд хүрсэн хүмүүсд сульдах, толгой эргэх, хэм алдагдах, булчин чичрэх шалтгааныг үүсгэнэ.
9. Спатифиллюм
Энэ ургамал ихэвчлэн харшлын урвал өрнүүлдэг ба хэрэв биед орсон тохиолдолд үхлийн шалтгаан болно. Зарим тохиолдолд спатифиллюм нь уруул, ам, хэл хавдах шалтгаан болдог аж.
10. Англи мөлхөө цэцэг
Энэхүү ургамал нь амьтан, хүнд ялгаагүй хортой. Амьсгалын дутагдал, таталт, бөөлжих шалтгаан болдог. Харин онцгой тохиолдолд саажилт болон комд оруулна.
Хэрэв та тасалгааны цэцэг сонгон ургуулах гэж байгаа бол сонголтоо болгоомжтой хийгээрэй, учир нь тэд агаарыг цэвэршүүлээд зогсохгүй хүний амь насанд халтай байдаг байх нь. Уг чухал мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай!
Oyun Nana
2015/11/07 at 17:37
Nasa sudalgaanii tuvoos agaar hamgiin sain tsevershuuldeg gej zarlasan tsetseguud ihenhi ni baina daa haanahiin medeenii orchuulga ve?
Пунцаг
2015/11/07 at 19:56
Nasa sudalgaanii tuvoos gargasan medeelliinhee linkiig huvaaltsaach?
Зочин
2015/11/07 at 20:23
Eh zurvaljaa taviad ogooch boloh uu unen hudliin medmeer bna
ЗОРИГ
2015/11/07 at 20:27
Сэтгэгдэл * худлаа мэдээлэл оруулж хүмүүсийн оюун ухаанаар тоглохоо болио ч манай гэрт энэ цэцэгнүүд бүгд байдаг 20 жил болж байна гэтэл та нарын оруулсан энэхүү шинж тэмдгүүд хэзээч илэрч байгаагүй .
Зочин
2015/11/07 at 21:46
Hudal ym bichjee. jinhene hortoi tsetsgvvd end alga bn.
Б. Болороо
2015/11/07 at 22:23
Enhzul Boldbaatar
Зочин
2015/11/08 at 00:00
shaagaad bai aloe g chin ideel zgr l bdishde
Davkharbayar Dorjbat
2015/11/08 at 01:20
Мэдмээр юм бн шүү
Зочин
2015/11/08 at 02:46
Zuun nast er n ymar ach holbogdoltoi ve gedgiig tuunii goosaihand ymar uilchilgee uzuuldegiig humuus neleen sain medne .Gevch sorog taliig n medehgui yum bna.Ene talaar medeellee huvaaltsana u?
Зочин
2015/11/08 at 08:56
Сэтгэгдэл *ёстой санал нийлэхгүй мэдээлэл байна. Навчийг идвэл, шүүсийг уувал, хүний биед орвол… гэх шиг идэж уух гэж цэцэг тарьдаг юмуу. Алоэ хүний биед сайн, өчнөөн удаан идээд идээд үхээгүй хор нөлөө мэдэгдээгүй
Зочин sons.medej ab.tatgalz.
2015/11/08 at 10:35
*
Зочин123
2015/11/08 at 11:44
Сэтгэгдэл *юмыг яаж мэдэхэв гэж болгоомжлуулсан мэдээлэл байна. бага насны хүүхэд хазаж зажилж болох шү дэ. миний хувь Диффенбахия-г үрэслүүлэхээр хөндлөх огтлоход сүү шиг цагаан шүүс гарахаар нь саваагүйтээд хэлэндаа хүргэж үзсэн. 3-4 цаг мэдээ алдуулсан мэт болчихсон. түүнээс хойш хаширсан. манайхан болгоомжил гэхээр тоохгүй мөртлөө ямар нэг зүйл болоод өнгөрөхөөр ингэчлээ тэгчлээ гэж ярих дуртай хүмүүс. Болгоомж хэнд ч илүүдэхгүй
орхон Зочин
2015/11/08 at 11:46
эх сурвалжаа оруулна уу
Зочин
2015/11/08 at 19:04
Сэтгэгдэл *
Зочин
2015/11/09 at 10:49
Haluun orond bugd l gadaa urgaj bdagiin , hortoi geed hurwel garaa ugaa idej bllohgui ene ter gej sanuulaj bsn shuu !! Medeej hun idehgui sh dee , nohii huuhed ene terees hol bsilga gej heldeg shuu !!!
aЗочин
2015/11/09 at 13:36
Сэтгэгдэл *medhed iluudehgui shuu bolgoomjtoi baihad buruudahgui
Зочинд
2015/11/10 at 08:51
Сэтгэгдэл *хаанаас энэ мэдээг авсан аа хэлчих
Зочин
2015/11/11 at 21:49
Сэтгэгдэл *агаар цэвэршүүлдэг төдийгү ална ч гэх шиг. Шал худлаа
Зeочин
2015/11/13 at 12:55
Стгэгдэл *eh survaljaa bicheechee,,,,, xumuusiig toorogduulex shaardlagagui baimaar yuma….
цэцэгчин
2016/05/09 at 06:27
Худал мэдээ, мухар хар сүсэгтнүүд л дагах байх
zochin
2016/11/25 at 11:12
gadaadiin eruul mendiin saitaas unshij bsiin bna bolgoomjilhod buruudah yun harin aloe yadag yum bol shuud uuj hergeleed bgaa sh dee zugiin baltai hamt hergelheer hodood gedsend sain gd bsan
zochin
2016/11/25 at 12:40
mongol nereer ni tsetsegee orchuulj tavisan bol iluu oilgomjtoi boloh bailaa
Зочин
2017/11/01 at 20:27
Idehgui l baih heregtei… Edgeer tsetsegsiig hvn iddeg bishdee!… Agaar saihan tsewershvvldeg mundag tsetsegnvvd l bna. Mash sonin medee bna, uursdoo zohioson umaa oruulsan um bh daa
hulan
2018/03/13 at 16:26
bi lav hodood joohon uvduud ehleheer aloeg chi busalsan usand devteegeed joohon zugiin bal nemeed uudag shdee.a bas ter numurgun tsetseg chin mash sain energetei tsetseg za olon jil manaid baisaar bna bi lav ene 2 tsetsegnii 2land ni mash ih hairtai.