АТМ-ыг гэмт этгээдүүд хакердсан болохыг илтгэх 4 шинж тэмдэг

2

Бэлэн мөнгөний машинаас мөнгө авах, бэлэн бусаар гүйлгээ хийх зэрэг нь орчин үед жирийн л үзэгдэл болжээ. Үүнийг нь гэмт этгээдүүд овжин ашиглана.

Бэлэн мөнгөний машин ашиглан яаж дээрэм хийж байгаа, үүнтэй хэрхэн тэмцэх талаар танд танилцуулахаар бэлдлээ.

Гэмт этгээдүүд ямар төхөөрөмж ашигладаг вэ?

Таны картнаас мөнгө дээрэмдэхийн тулд хоёр зүйл хуулж авах хэрэгтэй болдог: картын соронзон туузын мэдээлэл болон ПИН-код. Эдгээр мэдээллийг хуулж авахын тулд хоёр ч төхөөрөмж ашиглана:

  • Скиммер – соронзон туузын мэдээлэл унших төхөөрөмж. Хэрэглэгч картаа бэлэн мөнгөний машинд уншуулахад мэдээлэл нь скиммерийн тусламжтайгаар цахилгаан хэрэгсэлд хуулагдана.

  • Нууц камер. ПИН-кодыг бичих зорилгоор скиммертэй холбоотой байна. Камерыг хаана ч суурилуулж болно: бэлэн мөнгөний машинд (товчлуурын ойролцоо, дэлгэцийн өмнө гэх мэт), эсвэл машины хажууд хөндлөнгөөс (зар сурталчилгааны самбар зэрэг). Зарим тохиолдолд маш жижиг камер байх бөгөөд бэлэн мөнгөний машины шрупны нүхэнд ч орохоор байна.

  • Товчлуур дээрх наалт. Нууц камерын адил ПИН-кодыг бичих зорилготой: хуурамч товчлуур нь хийсэн ПИН-кодыг санах бөгөөд зохих мэдээллээ авсны дараа гэмт этгээдүүд наалтаа хуулж авна.

 

Хуурамч төхөөрөмжийг хэрхэн таних вэ?

Бэлтгэлгүй хүн скиммерийг танихад амаргүй, учир нь бэлэн мөнгөний машины их биеэс ялгараад байдаггүй. Гэхдээ сайтар ажиглавал ялгааг олж харна:

  • Зураас, нугалаас зэрэг механик гэмтэл бэлэн мөнгөний машинд гарсан байдаг

  • Бэлэн мөнгөний машинд байх ёсгүй гадны биет

  • Хэлбэр дүрс, өнгө, материал зэргээрээ бэлэн мөнгөний машинаас өөр байх

  • Бэлэн мөнгөний машины карт хийх хэсэг мурийсан байх

 

Гэмт этгээдүүдээс хэрхэн хамгаалах вэ?

Бэлэн мөнгө авах гэж байгаа машинаа бүрэн гүйцэд шалгана гэдэг бэрх. Гэхдээ энэ нь өөрийнхөө картыг гэмт этгээдүүдээс хамгаалж чадахгүй гэсэн үг биш юм. Гарах эрсдэлийг багасгахын тулд дараах арга хэмжээг авна:

  • Чиптэй карт ашиглах. Скиммингийн төхөөрөмж зөвхөн соронзон туузтай картын мэдээллийг л хуулдаг. Чиптэй картын хамгаалалт түвшин өндөр учраас тийм ч амар мэдээллээ алдахгүй.

  • Банкнаас мессеж авах үйлчилгээ аваарай. Энэ нь данснаас мөнгө гарч байгааг хурдан мэдэх боломжтой хамгийн шилдэг арга. Нэгэнт таны данснаас өөр этгээд мөнгө авсан бол та банк руу шуурхай ярьж чадвал алдагдсан мөнгөө эргүүлж олох магадлал өндөрсөнө.

  • ПИН код хийдэг хэсгийг гараараа хаана. Ингэснээр нууц камераар бичлэг хийх боломжийг хааж өгнө.
  • Өөрийн үйлчлүүлдэг бэлэн мөнгөний машинтай болоорой, өөрөөр хэлбэл хамгаалалт сайтай газар байрлах бэлэн мөнгөний машин байна. Гудамжинд байрлуулсан эсвэл гэрэлтүүлэг муутай, жижиг дэлгүүрт байрлуулсан бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлэхээс зайлсхийнэ.
  • Гадаадад аялж байгаа бол зөвхөн газрын зургийн дагуу л аялаарай. Мөн картнаас гарах мөнгөн дүнгийн дээд хязгаарыг тогтоож болно.
32
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Has Ezen

    Has Ezen

    2017/09/06 at 11:21

    Haan banknii mashinii am n huuramchtai n adil yum bn

  2. Enkhtsog Tsogoo

    Enkhtsog Tsogoo

    2017/09/06 at 13:06

    Hulgaichuudad jinhene hicheel boloh post bna shu hahaha

  3. Bilguudee Naraa

    Bilguudee Naraa

    2017/09/06 at 16:52

    Manai end toriin banknii atm n yag iim xuuramch gesentei adilxan yum bnle

  4. Erdenebaatar Erka

    Erdenebaatar Erka

    2017/09/06 at 19:19

    Хакердангуут тэр ногоон юм нь суначихдаг юмуу тэнэгтэнэ биз

  5. Эрдэнэ Очир

    Эрдэнэ Очир

    2017/09/06 at 20:05

    mongold dandaa huuram ch bdgiin bna

  6. Tengis Nergui

    Tengis Nergui

    2017/09/06 at 20:52

    davharlaad hiichdgiin tegeed cardaa unshuulanguut chin mongo avna

  7. Damii Jrod

    Damii Jrod

    2017/09/06 at 21:06

    mongold dandaa pin code asuudag bolhoor soronson tuuz huulaad yahaw dee

  8. Сн2 явжил бноо

  9. pop up zar aa l bolchih yadargaatai erun pop up zaraas tanai site ormoorgui sanagdaad bn daa

  10. Fuji Sunhyo

    Fuji Sunhyo

    2017/09/08 at 21:25

    Hehe ! Hogjiltei yumaa comment chin

  11. Erhm

    2017/10/19 at 18:25

    Mongold neleen bga shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *