Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт

1

Зэвсэг бүрийг ямар нэг зорилготой бүтээдэг: хамгаалах, халдлагын эсрэг гэх мэт. Зарим зэвсэг дайснаа илүү их гэмтээх зориулалтаар бүтээгдсэн байх нь ч бий. Яг ийм зэвсгийн талаар танд хүргэх гэж байгаа учир аймхай хүмүүс уншаад хэрэггүй гэж зөвлөх байна.

1. Хопеш

Хопеш гэдэг нь хадуур хэлбэрийн иртэй эртний Египетийн хүйтэн зэвсгийн төрөл юм. Хэлбэр болон үүргээрээ илд, сүх хоёрын холимог гэж хэлж болно. Хопеш нь эдгээр багажны аль аль онцлогийг агуулна – энэ зэвсгээр цавчиж, зүсэж, зоож болно.

Энэхүү зэвсгийн тухай анх Шинэ Вант Улсад дурьдсан байдаг бол сүүлд ойролцоогоор МЭӨ 1300 жилийн тэртээ дурьдагдсан байдаг ажээ. Хопешийг ихэвчлэн сүх шиг ашигладаг байсан, практикт энэ зэвсгийг зогсоох ямар ч зүйл байдаггүй байсан аж.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 1

2. Какутэ

Тулааны бөгж буюу какутэ – энэ нь Японы зэвсэг бөгөөд үхлийн аюултайд тооцдоггүй аж. Үүнийг бөгж шиг зүүх ба түүн дээр 1-3 хурц хадаас байдаг байна.

Дайчид энэ бөгжийг ихэвчлэн нэг эсвэл хоёроор нь зүүдэг байжээ. Нэгийг нь дунд эсвэл долоовор хуруунд, нөгөөхийг нь эрхий хуруундаа зүүнэ. Тэд бөгжөө хүнийг ихээр гэмтээлгүйгээр барихын тулд ихэвчлэн дотор тал руу нь харуулан зүүдэг байжээ. Хэрэв какутэний хадаасыг гадагш харуулан зүүвэл хурц үзүүртэй кастет болон хувирдаг аж.

Энэхүү зэвсгийг дайснаа алахгүйгээр барихад зориулагдан бүтээгджээ. Какутэг куноити (эмэгтэй нинжа) нар ихээр ашигладаг байсан гэдэг. Тэд хурдан, үхлийн аюултай халдлагын үеэр бөгжин дээр хор дусааж хэрэглэдэг байсан ажээ.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 2

3. Шуангоу

Шуангоу гэдэг нь дэгээтэй, оройдоо хурц чинжаал, хадуур болон бариултай сэлэм юм. Ийм хачин зэвсэгтэй дайчин хол ойр ямар ч зайнд тулалдах боломжтой байдаг ажээ.

Сэлэмний урд хэсэг, хадуурын хонхор болон дэгээний гадна тал иртэй байдаг аж. Заримдаа дэгээний дотор тал ирлэгдээгүй байдаг, учир нь дэгээнээс бариад дайсан руу “саран хэлбэрийн хадуур”-аар цохиход тун тохиромжтой байдаг байжээ.

Эдгээр олон янзын хэрэглэх аргаар хол, ойр байх дайсныг төвөггүй дийлнэ. Жадаар арагш дайрч болно, харин хадуураар дайсныг зүсээд зогсохгүй түлхэж унагаах боломжтой. Дэгээг дайсныг гэмтээх, дайснаасаа зүүгдэх, тэдний аль нэг гар хөлнөөс барьж авах, саатуулах, хавчих, зэвсгийг нь булаах, дайсныг өөртөө ойртуулах зэрэг олон янзаар ашиглана.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 3

4. Чжуа

Өөр нэгэн Хятадын зэвсэг. Төмөр “гар” чжуа нь урт саваа болон хүний гарыг дуурайлган хийсэн урт хумстай гарнаас бүрдэнэ. Энэ хумс нь дайсны арьсыг хайр найргүй урах болно. Чжуа нь ойролцоогоор 9 кг жинтэй бөгөөд дайсныг алахад хангалттай юм. Түүний урт хумс зэвсгийг улам аймшигтай болгож харагдуулдаг. Чжуаг гарамгай ашиглаж сурсан хүн дайснаа морьноос нь төвөггүй унагааж чаддаг байсан аж. Гэвч энэхүү зэвсэгний гол үүрэг нь дайсны бамбайг булаан авж дайснаа хамгаалалтгүй болгоход оршдог байжээ.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 4

5. Скиссор

Ерөнхийдөө хагас дугуй хэлбэрийн ирмэгтэй металл зэвсэг юм. Үүнийг дайралтаас өөрийгөө хамгаалах болон зөрүүлэн довтлоход хэрэглэдэг байжээ. Скиссорт өртсөн тохиолдолд үхэхгүй ч их хэмжээгээр цус алдна. Скиссор нь хөнгөн бөгөөд 45 см-ийн урттай байдаг аж. Энэхүү зэвсгийг анх Ромын гладиаторууд хэрэглэдэг байсан ба хэрэв та тэр үеийн дайны зургийг харвал цэргүүдийн ихэнх нь скиссорыг ашигладаг байсныг олж харах болно.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 5

6. Хадууртай дугуйт тэрэг

Дугуйны тал бүрт 1 метр орчим урттай хөндлөн байрлуулсан хадуур байна. Грекийн командлагч Ксенофонт уг зэвсгийн тухай ийн өгүүлсэн байдаг: “Хэвтээгээр нь байрлуулсан маш нарийн хадуур байсан, мөн жолоочийн суудал дор хүртэл газар луу чиглэсэн хадуурнууд байсан”.

Энэ зэвсгийг ихэвчлэн дайсан руу халдахдаа хамгийн урд эгнээнд байрлуулдаг байсан. Энэ зэвсэг дайсныг физиологийн талаас гэмтээгээд зогсохгүй сэтгэл санаанд нөлөөлдөг байжээ. Хадууртай дугуйт тэрэгний гол үүрэг нь явган цэргүүдийн эгнээг устгахад чиглэдэг байжээ.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 6

7. Грек гал

Дундад зууны үед ашигладаг байсан шатамхай хольц юм. Анх үүнийг византи хүмүүс далайн дайны үед ашигладаг байжээ. Грек галыг ашиглахдаа маш их дуу чимээ гаргадаг шингэн холимогийг зэс сифоноор цутгадаг байжээ. Шингэнийг гадагшлуулах хүчийг гаргахдаа шахсан агаарыг ашигладаг байжээ.

Сифон нь хольцыг хамгийн ихдээ 25-30 метр хол цутгадаг байжээ, иймээс анх энэ зэвсгийг далай дээрх дайны үед модон хөлөг онгоцны эсрэг ашигладаг байв. Үүнээс гадна орчин үеийн судлаачдын хэлж байгаагаар грек галыг унтраах юу ч байдаггүй байсан гэнэ. Тэр ч бүү хэл энэ холимог зөвхөн хөлөг онгоцыг шатаах бус усан дээр ч шатсаар байдаг байжээ.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 7

8. Моргенштерн

Герман хэлнээс “өглөөний од” гэж орчуулагдана. Энэхүү хүйтэн зэвсэг нь оройдоо бөөрөнхий хэлбэртэй металл болон түүн дээрх конус хадааснуудаас бүрдэнэ. Үүнийг бороохой болгон ашигладаг байсан аж. Моргенштерн 1.2 кг жинтэй байсан ба энэ нь дайсны сэтгэл санаанд хүчтэйгээр нөлөөлдөг байжээ.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 8

9. Кусаригама

Кусаригама нь гинжтэй холбоотой кама хадуураас бүрдэнэ. Хадуурын бариул 60 см хүрдэг бол хадуур нь 20 см хүрнэ. Хадуур нь бариултайгаа перпендикуляр байх ба дотор, муруй хэсгээрээ ирлэгдсэн байна. Бариулын нөгөө төгсгөл гинжтэй холбоотой байх ба түүний урт ойролцоогоор 2,5 м болон түүнээс бага байна. Энэхүү зэвсгийн жинг ашиглан дайснаа унагаах эсвэл гинжээр дайснаа ороосны дараа хадуурыг хэрэглэх зэрэг олон янзаар хэрэглэх боломжтой. Үүнээс гадна хадуураар дайснаа цохьсоны дараа гинжээрээ буцаан хадуураа татаж авах боломжтой байжээ. Ийм байдлаар кусаригамаг цайз хамгаалахад ашигладаг байсан аж.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 9

10. Макуахутл

Сэлмийг санагдуулам зэвсэг. Түүний урт 90-120 см байна. Модон илд нь ирмэгээрээ галт уулын хурц шилэн хэсгүүдтэй. Энэхүү зэвсгийн хурц ирмэг нь дайсны махыг гартал урж аймшигтайгаар гэмтээдэг байжээ. Макуахутлийн тухай хамгийн сүүлд 1884 онд дурьдсан байдаг.

Эртний хүйтэн зэвсгийн тухай аймшигт 10 баримт 10

4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Эрхэмээ

    2015/11/07 at 19:00

    Тэр Шуангоу гэдэг нь MK-ын Kabal-ын зэвсэг байна ш дээ.

  2. Зочин

    2015/11/07 at 19:14

    3,8 n mortal kombat bdag zevsguud bnashd

  3. Хобби

    2015/11/07 at 19:48

    Зэвсэгнүүд ямар байх нь сонин биш, тухайн үед шинээр гарч байх үедээ хүмүүст ямар сэтэгдэл төрүүлж байсан, дайн тулааны үед яаж хүлээж авч байсан зэрэг нь сонирхол татдаг.Энэ тухай кино болон ном зохиолд нэг их бичигдсэн зүйл олдохгүй юм. Хүмүүс юмыг амархан мартдаг юм уу? дурьдатгал ч байхгүй шүү. Та бүхэн энэ тухай сонирхолтой баримтуудыг нийтэлвэл их сайн байна.

  4. Пунцаг

    2015/11/07 at 19:51

    Сэтгэгдэл *

  5. хуцваа

    2015/11/07 at 19:53

    монгол цэргийн махир сэлэт яасийн оройд нь байх ёстой шүү

  6. Зочин

    2015/11/07 at 21:10

    MKX, Shadow Fight 2 deer edgeer zewsgvvdiin zarim ni gardag shd

  7. очин

    2015/11/07 at 21:19

    Хаахах аймхай хүн яана гэнүү. Сүртэймбээ

  8. Ariunbold Dexder

    Ariunbold Dexder

    2015/11/08 at 10:42

    Mongol selem hamgiîn tugs. Harin oodoo yopoonchuud huulbar hiitsen.

  9. Зочин

    2015/11/09 at 00:23

    Сshadow fight 2 deer gardag hed heden zevseguud bna

  10. Зочин

    2015/11/12 at 12:19

    Сэтгэгдэл *shuangau kakute ntr l yog ym bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *