Эрдэмтэд бидэнд чухал бөгөөд баярлууштай нээлт хийж баясгах нь их. Жишээ нь гэхэд л, Калифорнийн их сургуулийн судлаачид аав, ээжийнхээ насыг хэрхэн уртасгах талаар шинэ нээлт хийжээ. Үүний нууц нь маш энгийн.
Та бүхэнтэй судалгааны үр дүнг хуваалцахаар шийдлээ. Ойр дотныхны халуун дулаан харилцаа ямар чухал болохыг та энэхүү нийтлэлээс ойлгох болно.
Ганцаардал нь эрт хөгшрөх, наснаасаа эрт хорвоог орхиход шууд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны турш 1600 гаруй өндөр настнуудыг ажигласан байна, тэдний дундаж нас 71 байв. Судалгаанд оролцогсдын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан үзээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Зөвхөн ганцаардлын түвшинг л авч үзсэн байна.
Судалгааны 6 жилийн туршид ганцаардаж буй өндөр настнуудын 23%, ойр дотныхон нь эргэж тойрдог өндөр настнуудын дөнгөж 14% нь л нас баржээ.
Нас өндөр болох тусам гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцааны үнэ цэнийг мэдэрдэг байна. Үүнтэй зэрэгцэн ач, зээ зэрэг залуу үеийнхэн өвөө, эмээтэйгээ харилцах харилцааг үнэлэх нь бага байдаг ажээ.
Өндөр настнууд найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дутагдлыг хүлээн зөвшөөрч дуугүй өнгөрч чаддаг болсон байдаг. Тэд залуу үеийнхэнтэйгээ илэн далангүй ярилцаж сургаал үг хэлэх, туршлагаасаа хуваалцах, мөн чухам юунд илүү их анхаарал хандуулах, юуг нь тоохгүй орхиж болох тухай зааж өгөхөд бэлэн байдаг.
Та бодоод үз л дээ, ямар нэгэн тусламж хэрэг болвол бид юуны түрүүнд л аав, ээж, эмээ, өвөө рүүгээ гүйдэг. Эсвэл танд тохиосон баярт мөчөө хуваалцахаар эдгээр хүмүүс рүү гүйдэг байж таарна. Таныг өдий зэрэгт хүргэх гэж хичнээн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулсныг та ойлгох хэрэгтэй бөгөөд тэд ч бас хайр халамж, халуун дулаан үгсийг хүлээж байгааг тунгаан бодоорой. Долоо хоногтоо хэдхэн цаг цугтаа байж эсвэл өдөрт ганц удаа утсаар ярьж биеийг нь асуухад л аав, ээжийгээ удаан, аз жаргалтай амьдралаар амьдрах боломжийг нэмж байгааг та одоо мэддэг боллоо.

Uugaa Lkha
2017/01/10 at 10:06
Яасан сайхан үнэтэй алт шиг зөвлөгөө вэ? Баярлалаа. Аав ээж эмээ өвөөгөө хайрлан хүндлэж сэтгэлийг амар амгалан байлгавал тэр чинь л аз жаргал даа. Хүн өнгөрсөн хойно нь маш их харамсдаг юм даа. Аав ээж дээрээ очиж ярьж хоноод явах ч завгүй гэр орон минь үр хүүхэд минь ажил минь гээд л завгүй гүйж байтал нэг өдөр гэнэтхэн л бурханы орон луу явчихдаг.Ээж аавтай эмээ өвөөтэй хүмүүс бол маш баян хүмүүс дээ .Гол нь сэтгэл нь амгалан баясгалантай байдаг Азтай хүмүүс дээ. Та нар маш сайхан материал тавьжээ. Ажил үйлс чинь өөдрөг байг.

Sarangua Batjargal
2017/01/10 at 10:52
Ochirsukh Batjargal Sarantsetseg Saraa Гансүх Батжаргал
Sarangua Batjargal
2017/01/10 at 10:52
Ochirsukh Batjargal Sarantsetseg Saraa Гансүх Батжаргал
Oyunchimeg Tsedenbal
2017/01/10 at 11:09
Bayarlalaa tiim shyy
Oyunchimeg Tsedenbal
2017/01/10 at 11:09
Bayarlalaa tiim shyy
Mira Mira
2017/01/10 at 19:48
Xydlaa sain naaxiimdaa
Mira Mira
2017/01/10 at 19:48
Xydlaa sain naaxiimdaa
Tserendorj Otgontungalag
2017/01/10 at 21:55
Amarbayasgalan Tsogt Ochir
Tserendorj Otgontungalag
2017/01/10 at 21:55
Amarbayasgalan Tsogt Ochir
Зочин
2017/01/26 at 11:22
Барагцаатай л юм