Эзэндээ хамгийн үнэнч 15 нохойн үүлдэр. Хэрэв та эдгээр нохойнуудаас тэжээдэг бол үнэхээр азтай хүн юм!

15

Нохойнууд бидэнд зөвхөн “сайхан” хандаад зогсохгүй, бусад амьтдаас илүү дотно байдаг. Яагаад гэвэл бид тэднийг оромжоор хангаж, хоол унд өгдөг. Бид тэдэнтэй онцгой холбоо үүсгэдэг бөгөөд тийм ч учраас тэд маш үнэнч байдаг биз ээ. “ScienceDirect” гэх газрын хийсэн туршилтаар нохойн зан ааш нь тархиных нь нэг хэсэг болохыг олж илрүүлсэн бөгөөд тэд өөрийнхөө эзнийг үнэрлэх үедээ баяр хөөртэй болж, эерэг сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг нь батлагджээ. Ийм болохоор тэд хүмүүстэй хайраар холбогддог байж мэдэх юм.

Бид та бүхэнд ямар ч нөхцөлд эзэндээ үнэнч байдаг 15 нохойн үүлдрийг танилцуулж байна.

1. Акита

Акита нохой яах аргагүй үнэнч бөгөөд гэр бүлийнхэндээ бүхнээ зориулдаг. Японы үүлдэр юм. Та тэднээс хайр, хүндлэл болон энтертаймент сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжтой!

Дэлхий дээрх хамгийн алдартай, итгэл үнэмшилтэй нохойг Акита үүлдрийнх байсан гэхээр хэн ч гайхахгүй болов уу – үүний бодит жишээ бол Хачико юм.

© Sony Pictures

 

2. Голден Ритривер

Тэд АНУ-ын нохой тэжээх клубээр хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн алдартай үүлдэр юм. Тэд бол маш нөхөрсөг, оюуны өндөр чадамжтай, хөөрхөн бас эзэндээ туйлын үнэнч.

© hjalmar111 / reddit

 

3. Герман овчарк

Герман овчаркууд мөн алдартай үүлдэр бөгөөд олон хүн энэ нохойд хайртай байдаг. Тэд бол дэлхий дээрх хамгийн ухаалаг бас зоригтой нохойнууд юм. Түүнээс гадна тэднийг мөн дэлхий дээрх хамгийн үнэнч нохойнууд ч гэж үздэг. Эцэст нь хэлэхэд цэрэг, цагдаагийнхан яагаад тэдэнтэй хамт чухал ажил гүйцэтгэдэг болох, мөн хараагүй хүмүүс юуны учир тэдэнд итгэдэг зэргээс энэ үүлдрийг шилдэг гэдэг нь харагдаж байгаа биз ээ.

© depositphotos.com

 

4. Бигль

Тэд дан ганц итгэл даагаад зогсохгүй, мөн нөхөрсөг, сониуч, хөөрхөн бас хөдөлгөөн ихтэй нохой. Уг нохой уур уцаартай эсвэл харгис зан маш ховор гаргадаг бөгөөд тэд байгалиасаа харьцангуй тайван нохойнууд юм. Гэхдээ тэд чанга дуу чимээ сонсохдоо ульдаг.

© paperm3rmaid / reddit

 

5. Колли

Колли бас нэгэн алдартай нохойн үүлдэр бөгөөд домогт Lassie гэх нэртэй нохойд талархах хэрэгтэй байх. Тэд бол эзэндээ бүхнээ зориулдаг, сайхан сэтгэлтэй, эзнийхээ бахархал нь болж чаддаг нохойнууд. Мөн үнэнч, оюуны өндөр чадамжтай, нөхөрсөг – нэг үгээр бол тэд домгууд.

© Metro-Goldwyn-Mayer

 

6. Боксер

Эдгээр том биетэй, бага зэрэг тэнэгдүү төрхтэй нохойнууд нь бүхэлдээ баяр хөөр бэлэглэгчид юм. Тэд бол нөхөрсөг, хүүхдүүдэд найрсаг, хайр татам болон бүхнээ зориулдаг. Түүнчлэн тэвчээртэй бас сонор сэрэмжтэй. Энэ үүлдрийн нохой хүүхдэд ээлтэй байдаг.

© risk-is-write / reddit

 

7. Сэйнт Бернард

Хэрэв та хүүхэдтэй эсвэл өөр бусад гэрийн тэжээвэр амьтадтай бол, энэ нохой яг тохирох үүлдэр юм. Тэд бол тоглох дуртай, хайр татам нохойнууд билээ. Мөн үүрэг хариуцлагаа сайн ухамсарладаг учир, үргэлж аврах ажиллагаанд эдгээр нохойнуудыг ашигладаг байна.

© dangle124 / reddit

 

8. Том Пиренейс

Том Пиренейс бол өөр нэгэн сүр жавхлант нохойн үүлдэр бөгөөд ямар ч нөхцөлд эзэндээ үнэнч байж чаддаг. Тэднийг мал аж ахуйд өргөн ашигладаг байна. Гэр бүл эсвэл мал сүргийг сайн харж, хамгаалдаг гэдгээрээ онцлогтой. Тэднийг догшин нохойнууд гэж бодох хэрэггүй. Тэврэхэд л таны хайр шууд хүрнэ. Тэд бол тэвчээртэй, ухаантай, өхөөрдөм бас энхрий бөгөөд гэр бүлсэг нохой юм.

© terrafarma / reddit

 

9. Лабрадор Ритривер

Тэд бол хөөрхөн, нийтэч, ухаалаг нохойнууд бөгөөд хүүхэдтэй айлд нэн тохиромжтой. Эзэндээ бүхнээ зориулдаг учраас хэзээ ч хажуугаас чинь холдохгүй. Хэрэв таныг орондоо өвдөөд хэвтэх юм бол эсвэл зүгээр л ТВ үзээд суухад чинь тэр хажууд чинь хамт байж л байх болно.

© FuriousToast / reddit

 

10. Доберман

Тэд магадгүй том байх, гэвч гэр бүлийн уур амьсгалд хамгийн тохирсон нохойн үүлдэр. Доберманууд дан ганц итгэл үнэмшилтэйгэйгээс гадна, зоригтой бас сонор сэрэмжтэй билээ.

© hasp225 / reddit

 

11. Дачшунд

Энэ нохойн үүлдэр харьцангуй жижиг биетэй боловч, том нохой шиг таныг хамгаалж чадна! Нөхөрсөг бас сониуч, бүхнээ эзэндээ зориулахаас гадна өөрийнхөө гэр бүлд хамгийн үнэнч байж чаддаг.

© DoserSSB / reddit

 

12. Ирланд хоньч нохой

Ирланд хоньч ноход бол нөхөрсөг зантай үлэмж биетнүүд юм. Тэд том биеэрээ таныг айлгахгүй. Учир нь тэд харьцангуй тайван, сайхан сэтгэлтэй бас хайр татам. Тэдний үнэнч байдал энэ нохойн үүлдрийг илүү онцгой болгодог.

© mac_is_crack / reddit

 

13. Роттвейлер

Роттвейлерууд бол тоглох дуртай, хайр татам, өөртөө итгэлтэй бас эзэндээ бүхнээ зориулдаг амьтан юм. Тэд магадгүй аймар харагддаг байж болох ч, өхөөрдөм аварга биетнүүд л гэсэн үг. Үргэлж эзэнтэйгээ тоглох болон хөгжилдөхөд бэлэн байдаг.

© unknown / reddit

 

14. Хятад шар-пей

Тэд бол биеэ даасан, тайван, итгэж болохоор үүлдэр юм. Хүнтэй сайн гар нийлэхээс гадна, эзнээ хамгаалах чадвартай.

© um_yeahok / reddit

 

15. Чихуахуа

Эдгээр жижиг “хэтэвчний нохойнууд” өөрсдийгөө бяцхан гэж боддоггүй. Тэд яг л том ноход шиг ааш авир гаргадаг бөгөөд сэтгэл татам, сайхан сэтгэлтэй, эмзэг бас эзэндээ бүхнээ зориулдаг байна.

© ToDoTheHump / reddit

Та өөрийнхөө нохойг энэ жагсаалтаас олж харсан уу? Та ямар үүлдрийн нохойтой болохоо сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй. Мөн бидэнтэй нохойтойгоо холбоотой гайхалтай түүхээс хуваалцаарай.

416
ХөөрхөнХөөрхөн
65
БахархмаарБахархмаар
42
ГоёГоё
42
ТэнэглэлТэнэглэл
39
БурууБуруу
16
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
14
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2020/01/03 at 10:53

    Ер нь ямар ч нохой эзэндээ үнэнч гэж боддог

  2. Odnoo Odnoo

    Odnoo Odnoo

    2020/01/04 at 13:58

    Мөн монгол банхар байна даа

  3. Batsaikhan Baldandorj

    Batsaikhan Baldandorj

    2020/01/04 at 16:25

    Ямар ч нохой үнэнчээ…банхар бол эзэндээ мундаг үнэнч. Овчарк хэт ухаантай маягын тул өөр эзэнд амархан дасдаг маягын …тэгэхээр үнэнч нь байхгүй болчдог…ер нь энэ үүднээс харвал банхар маань л хамгийн үнэнч дээ..хэт сэргэлэн ухаантай нохой амархан өөр хүнд дасдаг тал бий

  4. монгол

    2020/01/04 at 19:13

    монгол банхар шиг үнэнч нохой бхгүй бх гэж боддог төрлөхийн зөн совинтой зоригтой байгалийн нөхцөлд дасан зохицох чадвар сайн бие хамгаалах ан хийх тулаан мал сүрэг хариулах гээд олон зориулалтаар ашиглагддаг монгол банхарын тухай олонч хууч домог яриа бдаг

  5. Nominjin

    2020/01/04 at 22:25

    Үнэнч гэдэг нь эзэндээ ээлтэй, хайртай гэдгийг хэлж байгаа биз дээ. Хэрэв өөр эзэнтэй болох шаардлага гарвал шинэ эзэндээ амархан дасдаг байвал зүгээр шүү дээ. Бас нохойны эзэд нь өөрсдөө нохойндоо тийм ч үнэнч биш шүү дээ.

  6. Нандин Нандин

    Нандин Нандин

    2020/01/05 at 02:04

    toy terrier chihuahuad orhu

  7. Sergelen Tsevlee

    Sergelen Tsevlee

    2020/01/05 at 03:37

    Санал нэг байна. Монгол банхаршиг үнэнч нохой олдохгүй дээ. Би 10 гаран жил тэжээж байна, энүүнээс өөр нохой гэж байхгүй.

  8. нохойтой зочин

    2021/01/21 at 00:26

    Бүх нохой эзэндээ үнэнч байх боломжтой заавал үүлдэр гэх хэрэггүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *