Жирэмсэн эсвэл жин нэмээд таарахаа больж багадсан жийнсэн өмдөө өөртөө тааруулж өмсөх гоё арга

3

Хувцсаа янзалж байтал товчлогдохоо больсон хуучин жийнсэн өмд гараад ирэв үү? Өмсөхгүй болохоор хаясан нь дээр гэж бодож болохгүй. Буруу угааснаас эсвэл жин нэмснээс, бүр жирэмсэн болоод урьд нь эвтэйхэн санагддаг байсан жийнсэн өмдөндөө орохоо больжээ.

Энэ жижигхэн асуудлыг шийдэж болох аргыг мэдээд авахад л болох нь тэр. Өнөөдөр та бүхэндээ дээгүүрээ орохгүй байгаа жийнсэн өмдийг хэрхэн өөртөө тааруулж болох аргыг танилцуулна, бүр жирэмсэн том гэдэстэй болсон ч өмсөж болохоор арга юм. Урьд нь товч хадахаас цааш гардаггүй байсан хүнд ч амархан санагдах арга.

 

Жийнсэн өмдийг хэрхэн томсгох вэ?

Жийнсэн өмдний хэмжээг ямар нэгэн хүндрэлгүйгээр томсгож болно. Үүнд оёдлын машин ч шаардагдахгүй. Мэдээж ингэж томсгосон жийнсэн өмдтэй үдэшлэгт явах нь хаашаа юм, гэхдээ ойр зуур гарах, агаар салхинд гарахдаа өмсөх бол – бүр ч эвтэйхэн байх болно.

© DepositPhotos

 

1. Багадсан жийнсэн өмдийг өөртөө тааруулахын тулд юуны түрүүнд халаасыг нь хайчилж авна.

2. Танд хэрэгтэй зүйл гэвэл хайчилж авсан халаасны өндөртэй адилхан хэмжээтэй сунадаг резин хэрэгтэй. Резиний хэмжээг та хайчилж авсан халаасны хэлбэр болон сунгах хэмжээндээ тохируулаарай.

3. Резинийг хайчилж авсан халаасны оронд оёод илүү гарсан утсыг нь цэвэрхэн хайчилж авна.

Ингэж сунгасан жийнсэн өмд хэдэн сантиметрээр томорсон байгааг та өмсөж үзээд мэдэрнэ.

4. Ингээд таны өмсөх боломжтой хувцасны тоо нэгээр нэмэгдлээ, магадгүй бүр загварлаг ч болсон байх.

Үүнээс гадна иймэрхүү аргаар зөвхөн өмд томсгоод зогсохгүй мөн богино өмдийг ч гэсэн дээгүүр нь томсгож болно.

Илүү ойлгомжтой зааврыг бичлэгээс үзнэ үү:

Дараах аргаар өмднийхөө хэмжээг томсгохоор шийдсэн бол танд жийнсэн даавуу болон оёдлын машин байх шаардлагатай. Үр дүн нь үнэхээр магтмаар.

Жийнсэн өмд сонгож авахдаа материалыг нь сайтар анхаараарай. Цэвэр даавууны орц их байх тусам хэлбэрээ алдах магадлал багасах юм.

Ямар ч жийнсэн хувцас хэлбэрээ алдаж болно: зах дээрээс авсан уу, үнэтэй брэндийн дэлгүүрээс авсан уу хамаагүй. Зөвхөн жийнсэн өмдний материалаас гадна зөв арчлах ёстойг анхаар.

Жийнсэн хувцсыг гараар эсвэл угаалгын машины тансаг эдлэл угаах горим дээр тохируулж цэвэрлэнэ. Жийсэн хувцсыг халуун усанд угааж нарны шууд туяанд хатааж болохгүй.

 

Зөвлөгөө

Жийнс шиг өөр эдэлгээ даах материал байхгүй л болов уу? Үйл нь уран байг! Бие галбиртаа анхаарал тавьж жийнсэн өмдөө хэмжээгээр нь томсгохгүй байхын ерөөл тавья.

Бусдад хэрэгтэй энэхүү мэдээллийг найз нөхөддөө түгээхээ мартав аа.

6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *