Үзэгчдийн дунд асар өндөр хүлээлт үүсгээд буй, 2020 онд нээлтээ хийх 13 аймшгийн кино

0

Та “Netflix”-ээр бага мөнгө төлж, бусдаас арай хожуу үзсэн ч бай, эсвэл цаг алдалгүй нээлтээ хийсэн даруйд нь кино театрт үзэх эсэхээс үл хамаарч, аймшгийн кино олон хүнд өндөр сэтгэгдэл үлдээдэг – та сэтгэлзүйн, ер бусын, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн… гэх мэт олон төрлийн айшгийн кинонуудаас сонгон үзэх боломжтой. Тэр тусмаа аймшгийн киног найруулсан найруулагч, дүрийг бүтээсэн жүжигчид сэтгэлд гүн сэдэл төрүүлдэг нь нууц биш юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид олон гайхалтай аймшгийн кинонууд үзэж, эд эсээ багагүй сэргээж авсан билээ.

Тэгвэл шинэ арван эхлэж буй жил буюу 2020 онд чухам ямар аймшгийн кинонууд үзэгчдийн өндөр хүлээлт дор нээлтээ хийх тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

The Grudge

Та энэ киног үзсэн л бол, орой унтахын өмнө их бага хэмжээгээр заавал айна. Кино 2020.01.03-нд нээлтээ хийхээр товлогджээ. Үйл явдал нь мэдээж хэрэг өшөө хорслоор дүүрэн сүнсэнд хараагдсан байшинд өрнөх болно.

 

The Turning

1-р сарын 24-ний өдөр нээлтээ хийх энэхүү киног “The Turn of the Screw” хэмээх Henry James-ийн аймшгийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Мэйн хэмээх газар нэгэн асрагч 2 өргөмөл хүүхдийг харж хандахаар хөлслөгдөх боловч, түүний ирсэн байшин, өргөмөл хүүхдүүдэд ямар нэгэн хар талын нууц байгааг олж мэднэ.

 

Gretel & Hansel

Тийм ч аймшгийн төрлийн кино биш гэдгийг бид мэднэ. Гэхдээ бидний хүүхэд насанд гарч байсан энэхүү киноны дараагийн анги нь илүү аймшгийн төрөл жанраар хийгджээ. 1-р сарын 31-ний өдөр нээлтээ хийхээр товлогдсон байна. Залуухан охин болон түүний бяцхан дүү, хоол болон ажил хайхаар ой мод руу нэвтрэх бөгөөд тэднийг ямар ад чөтгөр хүлээж байгааг мэдэхгүй байлаа.

 

The Lodge

Киноны эхний анги 2019 оны 1-р сард нээлтээ хийсэн бол, дараагийн анги нь 2020 оны 2-р сард нээлтээ хийхээр товлогджээ. Жүжигчин Riley Keough гол дүрд нь тоглосон бөгөөд нэгэн эмэгтэй өөрийн хүүхдийн хамтаар цасан шуурганд төөрснөөр киноны үйл явдал цааш өрнөх гэнэ.

 

Fantasy Island

Жүжигчин Michael Pena энэхүү аймшгийн кинонд тоглосон бөгөөд үйл явдал нэгэн ид шидийн арал дээр, 70-аад оны үеийн ТВ-ийн алдартай шоу зохион байгуулагдаж байгаагаар өрнөх юм байна. Сонирхолтой нь энэ киног хосууд үзэхэд тохиромжтой. Учир нь кино нээлтээ ирэх 2-р сарын 14 буюу Валентины өдрөөр хийхээр товложээ.

 

A Quiet Place: Part II

2018 онд гарсан эхний анги нь амжилт дагуулсан учир, John Krasinski дараагийн ангийг нь найруулахаар шийдэж, Emily Blunt өөрийн Evelyn Abott-ийн дүрийг дахин бүтээхээр болсон байна. Киноны үйл явдлын хувьд хүүхдүүд өсч торниж, сүйрсэн дэлхий ертөнцтэй танилцаж, өөрсдийгөө хамгаалах шаардлагатай тулгарч байгаа тухай түлхүү гарах юм байна. Кино ирэх 3-р сарын 20-ны өдөр дэлхий даяар нээлтээ хийнэ.

 

Antebellum

Ирэх 4-р сарын 24-ний өдөр нээлтээ хийхээр товлогдсон уг кинонд алдартай зохиолч Veronica-ийн түүхийг өгүүлэх гэнэ. Түүний дүрд жүжигчин Janelle Monae тогложээ. Аймшигтай үйл явдал дунд зохиолчийн амьдрал хэрхэн өрнөхийг киноноос үзэх боломжтой.

 

Saw (Киноны нэр тодорхой болоогүй)

Эх сурвалжуудын мэдээллэснээр энэ киноны нэрийг The Organ Donor гэж нэрлэх магадлалтай байгаа гэж үзжээ. Энэ нь алдарт Saw киноны үргэлжлэл болон гарах юм байна. Нээлтээ хийх товлогдсон хугацаа нь 5-р сарын 25. Сонирхолтой нь кинонд инээдмийн жүжигчин Chris Rock тогложээ.

 

Candyman

Таныг шөнө дахин айдастай нүүр тулуулахаар Jordan Peele дараагийн уран бүтээлээрээ эргэн ирлээ. Киноны нэрийг 1992 онд гарч байсан киноны нэрээр нэрлэжээ. Чикаго хот дахь цуврал алуурчны сэргэн мандалтыг 6-р сарын 12-ноос дэлхий даяараа үзэх нь ээ.

 

Purge (киноны нэр тодорхой болоогүй)

Алдарт Purge киноны 5 дахь анги буюу хамгийн сүүлийн анги болон хийгдэж байгаа уг кино ирэх 7-р сарын 10-ны өдөр нээлтээ хийх юм байна.

 

The Conjuring: The Devil Made Me Do It

Сонирхуулж хэлэхэд Conjuring 3 киноны үйл явдал энэхүү кинон дээр үргэлжлэх юм байна. Кино 9-р сарын 11-ний өдөр дэлхий даяар нээлтээ хийх бөгөөд Patrick Wilson болон Vera Farmiga нар Ed, Lorraine Warren нарын дүрд тогложээ.

 

The Haunting of Bly House

Энэ бол “Netflix”-ийн цуврал олон ангит кино бөгөөд 2018 онд нээлтээ хийж байсан The Haunting Hill House киноны дараагийн анги болон хийгдэж байгаа аж. Кинонд гэхдээ дан шинэ дүрүүд, шинэ түүхүүд гарах юм байна. Киног Henry James-ийн “The Turn of the Screw” зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

 

Halloween Kills

Та Michael Myers-ийг эргэж ирэхгүй нь гэж бодсон юм биш биз? Түүний аймшигт аллага 2021 онд үргэлжлэн дэлгэцээр гарах нь ээ. 2018 онд гарч байсан Halloween киноноос зохиолын хувьд тэс өөр байх гэнэ.

Та аль киног нь үзэхийг тэсэн ядан хүлээж байна вэ? Киноны нэрийг сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *