Бидний тэр болгон мэддэггүй хорвоо ертөнц дээрх 15 сонирхолтой баримтууд. Та үүнийг уншсан л бол хэзээ ч мартаж чадахгүй

2

Танд Дэлхий дээрх амьдралын болон манай хил хязгаараас хальсан сонирхолтой баримтуудыг танилцуулах болно. Энд үзсэн харснаа хүн болгонд сонирхуулж яриад байх хэрэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл хүн болгон ямар нэгэн мэдээллийн том эргэлтэнд бэлэн бус байдгийг анхаараарай. Товчхон хэлэхэд, нэгэнт уншсан бол та эдгээрийг хэзээ ч мартаж чадахгүй. Гүнзгий амьсгаа аваад, тайван сууж уншиж танилцаарай.

1. “The Matrix” киноны ногоон код нь ердөөсөө л сүши хийх жор юм шүү дээ

Урвуу нь харуулсан үсэгнүүдийг япон катакана болон хираганатай хольсон, мөн ханз, тоонууд ч холилдон яваа.

 

2. Бөгж зүүх нь ариун цэврийн хувьд маш буруу зүйл

Бөгжин дор маш олон тооны нян үрждэг бөгөөд Европын нийт хүн амтай ч тоогоор тэнцэж болно, өөрөөр хэлбэл 730 сая гаруй.

 

3. Дэлхий дээрх нийт хөхтөн амьтдын 20 хувийг – сарьсан багваахай эзэлдэг

Нийт 5000 төрлийн хөхтөн амьтан бий, ойролцоогоор 1000 орчим төрлийн сарьсан багваахай байдаг ажээ.

 

4. АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордонд сар болгон хоол, үйлчилгээний  мөнгө төлдөг

Сар болгоны сүүлээр тэр өөрийн зарцуулсан мөнгөний тооцоог авдаг, үүнд ариун цэврийн хэрэгсэл, хими цэвэрлэгээ гээд бүгд багтана.

 

5. 1960 оноос эхлэн Дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгджээ

 

6. Хилэнцэт хорхой ус уух шаардлагагүй

Энэ амьтан өөрт хэрэгтэй шингэнээ хоол хүнсээрээ дамжуулан авдаг, бас хоолгүйгээр хоёр жил хүртэл амьд явж чадна.

 

7. Дунд зэргийн үүл 100 ширхэг заантай дүйцэхүйц жинтэй байдаг

 

8. Муур – Библийн сударт дурьдагдаагүй цорын ганц гэрийн тэжээвэр амьтан

 

9. Казиногийн хүрдний тооны нийт нийлбэр нь 666-тай тэнцэнэ

 

10. Зарааны биед олон төрлийн хортой бодисоос хамгаалах дархлаа байдаг: цианит кали, хүнцэл, сулем болон могойн хор.

 

11. Дэлхий дээр Тэнгэрийн Заадаст байрлах оддоос ч илүү их мод байдаг. Яг үнэндээ бол 30 дахин их!

Манай дэлхий дээр 3 триллион орчим мод ургадаг, харин оддын тоо ердөө л 100 сая.

 

12. Плутоны нэг сар руу хүрэх замд хар толбо бий – эрдэмтэд энэ толбыг Мордор гэж нэрлэх болжээ.

 

13. Аймшгийн зохиолын хаан Стивен Кинг-д нэг айдас бий, тэр 13-ын тооноос үхтлээ айдаг

Өөрийнхөө зохиолыг бичиж байгаад 13 дугаар хуудсан дээр ирэхээр бушуухан л энэ хуудсыг дуусгахыг хүсдэг тул зогсолтгүй бичдэг гэжээ.

 

14. YouTube-ийн программ хангамж зохиогчийн эрхийг зөрчсөн видео байгаа эсэхийг шалгахын тулд өдөр болгон бараг 100 жил үргэлжлэх бичлэгийг үзэж шалгадаг

 

15. Германд шоронгоос оргохыг завдсан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддоггүй

Энэхүү үйлдлийг эрх чөлөөнд тэмүүлэх хүсэл гэж германчууд үздэг – энэ бол хүний төрөлх зан чанар, гэхдээ тэмцэх ямар ч утгагүй бөгөөд үр дүнгүй зүйл. Гэсэн хэдий ч оргохыг завдсан хүнд 5 жил хүртэл ялын хугацаа нэмдэг байна.

23
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *