Эцэг хүн хүүхэдтэйгээ ойр дотно, сайн харилцаатай байж чаддаг бол хүүхдийн хүмүүжилд асуудал гарахгүй болохыг судалгаагаар баталжээ

0
0
6,225

10,444 эцэг эх болон хүүхдүүдийг нэгэн судалгаанд хамруулжээ. Эцэгтэйгээ илүү дотно харилцаатай байдаг хүүхдүүд хүмүүжлийн аливаа асуудалд 28 хувиар бага орж байгааг олж тогтоожээ.

Хүүхдүүдтэйгээ харилцаагаа хэрхэн нягт байлгах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Байнгын харилцаа тогтоох

Хүүхэдтэйгээ өдөр болгон ярилцаж байх цаг гаргаж байгаарай. Хэдхэн минут байсан ч хамаагүй.

 

2. Хамтын хобби

Хамтдаа нэг ижил сонирхолтой байхад та хоёр илүү их цагийг цугтаа өнгөрүүлэх болно.

 

3. Чухал мөчийг орхигдуулж болохгүй

Сургуулийн жүжиг, шагнал гардуулах ёслол эсвэл спортын арга хэмжээ – энэ бүгдэд оролцохыг хичээнэ.

 

4. Хүүхдээ магтаж бай

Хүүхдийнхээ алдаа мадгийг засаж залруулах дээр анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэй зөв хийсэн юм бүхнийг нь магтаж урамшуулж байгаарай.

 

5. Мэдлэгээ хуваалц

Хүүхдэдээ дугуй яаж унахыг заах эсвэл гэр бүлийнхээ амттай нууц жорыг зааж өгөх гээд ямар ч мэдлэг өгч болно. Энэ болгон хүүхдэд сайхан дурсамж үлдээдэг ажээ.

Таны аав танд цаг гаргаж цугтаа сонирхолтой зүйлс хийдэг байсан уу?

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.