40 хол давсан ч гэрлэх бодолгүй яваа Холливудын 11 сайхан эрчүүд

0

Алдартай хүмүүсийн хувийн амьдрал байнга олны хараанд байдаг. Шүтэн биширч явдаг хүнийх нь зүрх сэтгэлийг хэн эзэмдэж байгаа нь хэнд ч сонирхолтой байж таараа. Энэ удаад бид гоонь эр гэх тодотголоосоо салахыг хүсээгүй чадварлаг, авьяастай, алдартай эрэгтэй жүжигчдийн тухай бэлдлээ.

Холливудын 11 сайхан эрчүүд… тэд одоогоор гэрлэлтийн гэрчилгээ аваагүй байгаа улс.

1. Леонардо Ди Каприо, 45 настай

© Sienna Conwell/Broadimage/Broad Image/East News

Леонардо гэрлэлтийн талаар ийм бодолтой явдаг хүн юм байна: “Тохиромжтой цаг нь ирэхээрээ өөрөө аяндаа болно биз. Гэрлэлт гэдгийг урьдчилан хэлж эсвэл төлөвлөх ямар ч боломжгүй”. Жүжигчин өнөөдрийн байдлаар Камила Моррона гэх Аргентин загвар өмсөгч бүсгүйтэй болзож байгаа бөгөөд тэдний харилцаа 2,5 гаруй жил үргэлжилж байна. Хэн мэдэх вэ дээ, Лео тэр л хайраа олчихсон ч юм билүү.

 

2. Жаред Лето, 48 настай

© IPA/MEGA/EAST NEWS

Жаред Лето нэгэн ярилцлагадаа: “Эмэгтэйчүүдийн тухай би юу олж мэдсэн гээч. Юу ч олж мэдэж чадаагүй” гэжээ. Тэрээр ер нь хэзээ нэгэн цагт гэрлэх эсэхээ шийдээгүй л яваа. Жаред хувийн амьдралаа тэр болгон дэлгээд байдаг хүн биш: “Би хэн нэгэнтэй үерхэж байж болно, эсвэл хүүхэдтэй болсон байхыг ч үгүйсгэхгүй, гэхдээ яалаа гэж би та бүхэнд тэр болгоноо хэлээд байх вэ дээ”.

 

3. Жон Кьюсак, 54 настай

© Brent Perniac/AdMedia/SIPA/EAST NEWS

Түүнийг яагаад хэзээ ч гэрлэж байгаагүйг 5 үгээр тайлбарлаж хэлнэ үү гэж нэгэн ярилцлагын үеэр хүсжээ. Жон үүнд нь: “Надад 7 үг хэрэгтэй юм байна аа. Нийгэм намайг юу хийх ёстойг заах ёсгүй” гэж хариулсан байдаг юм. Кино од техасын охидыг магтан ярьдаг юм, тэд дэлхий дээрх хамгийн шилдэг бүсгүйчүүд, үнэнч бас хөгжилтэй гэжээ. Гэхдээ тэднийг уурлуулбал сайнаа үзэхгүй гэнэ лээ.

 

4. Оуэн Уилсон, 51 настай

© Joe Sutter, PacificCoastNews/EAST NEWS

Оуэн – өөрийн харизм, сэтгэлд дулаан инээмсэглэлээрээ олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татсан нэгэн бөгөөд хувийн амьдралаа тэр болгон ил гаргаад байдаггүй. Бидний мэдэхээр Оуэн 3 өөр эмэгтэйгээс 3 хүүхэдтэй. Гэхдээ одоохондоо гэрлэх бодолгүй гэнэ. Магадгүй түүний амьдрал дөнгөж эхэлж байгаа ч юм билүү?

 

5. Мэтт Диллон, 56 настай

© HT/ABACA/EAST NEWS

Мэтт 3 жил Кэмерон Диастай учирсан, Кэмероныг өөрийнхөө дагина гэж үздэг байлаа. Тэртээ 1998 онд хосууд салжээ. Салсныхаа дараа жүжигчин итгэл найдвар тээн ийн хэлж байсан удаатай: “Би харилцаа үүсгэхэд нээлттэй байна, бүх зүйл сайхан болно гэж найдаж байгаа. Би өөрчлөлтийг үнэлнэ, үүнээс огт айхгүй байна” гэжээ. Ингээд Мэтт 2014 оноос хойш Роберт Мартамишельтэй болзсоор байгаа билээ.

 

6. Эдриан Броуди, 47 настай

© JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

Жүжигчний хайр дурлалын түүх их олон. Тэрээр Хэлли Берри, Кира Найтли нартай уулзаж учирч байсан гэдэг. Эдриан жүжигчин Эльса Патакитай сүй тавьж байсан боловч хуримаа хийлгүй салцгаасан түүхтэй.

 

7. Жереми Пивен, 55 настай

© AXELLE WOUSSEN/Bauer Griffin/East News

Жеремигийн аав, ээж хоёр бие биедээ үнэнч байсан гэдэг. Тийм ч учраас Жереми аав, ээжийгээ өөрийнх нь үлгэр дуурайлал гэж үздэг юм. Үхэн үхтлээ аз жаргалтай гэр бүлийг бүтээх тэр л цорын ганц хайртай бүсгүйтэйгээ учирна гэдэгт Жереми итгэсээр яваа.

 

8. Колин Фаррел, 44 настай

© AFP/EAST NEWS

Колины хэлснээр: “Өөрийгөө гоонь эр яваад би огт гэмшиж эсвэл хаа нэгтээгээс ямар нэгэн шахалт дарамт мэдэрдэггүй. Би хайр дурлал бас гэрлэлтэнд итгэдэг, гэхдээ гэрлэлт тэр болгонд тохирох зүйл биш. Зарим нэг хүн амьдралынхаа турш ганцаар явсан нь дээр гэж боддог”.

 

9. Бенисио Дель Торо, 53 настай

© Arthur Mola/Invision/AP/East NewsArthur Mola/Invision/AP/East News

Бенисиогоос нэг удаа амьдралыг ухаарч гэрлэх болоогүй юу гэж асуужээ. Түүний өгсөн хариулт: “Би яагаад гэрлэх ёстой гэж? Дараа нь зүгээр л салах гэж үү?”. 2011 онд Холливудын од охинтой болсон юм.

 

10. Жон Хэмм, 49 настай

© Tony Forte/MPI/Capital Pictures/Capital Pictures/East News

Жон Хэмм жүжигчин, кино зохиолч Женнифер Уэстфелдтэй 18 жил цуг амьдарсан юм. Харамсалтай нь 2015 онд хосууд салжээ. Жүжигчний бодлоор, хүмүүс хүүхэд гаргах цаг болсон гэж үзвэл гэрлэх ёстой ажээ, Жон даанч өөрөө тэр боломжоо алдсан гэдэг.

 

11. Шемар Мур, 50 настай

© Ann Porter/Broadimage/EAST NEWS

“Criminal Minds” олон ангит киноны од гэрлэлтийн талаар дараах бодолтой явдаг: “Миний амьдралд тэнцвэрт байдал хэрэгтэй. Надад орлого авчирдаг ажилдаа би дуртай, би бас нохойгоо салхилуулж, аялж, эхнэр авч хүүхэдтэй болмоор л байна. Даанч над шиг ажлын хуваарьтай хүнд хэцүү л дээ”.

Жүжигчдийн хэн нь танд илүү таалагддаг вэ?

4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *