Хүүхдээ хэрхэн аюулаас хамгаалах тухай эцэг, эхчүүдэд өгөх 10 зөвлөгөө

1

Аав, ээж нарыг наашаа 3-хан минут анхаарлаа хандуулна уу гэж хүсэж байна. Уг зөвлөгөөг нийтлэгч 2014-2015 оны хооронд аюулгүй байдлын талаар хэдэн зуун удаагийн сургалт зохион байгуулж багаар бодоход 2000-3000 хүүхдүүдэд бие хэрхэн хамгаалах талаар анхны мэдэгдэхүүн өгсөн байна.

Тодорхой судалгаан дээр гарсан хэд хэдэн дүгнэлттэй та бүхнийг танилцуулахаар бэлдлээ:

7-9 настай 10 хүүхдийн 9 нь аав, ээжийнхээ утасны дугаарыг цээжээр мэддэггүй. Таны хүүхэд гар утасгүй гудамжинд хоцорвол юу болох бол гэж та төсөөл дөө?

Бүх насны 20 хүүхдийн 19 нь ааш сайтай эгчийн дэлгүүрээс авсан тортой зүйлсийг машинд нь дөхүүлж өгнө. Ахлах сургуулийн 10 хүүхдийн 10 нь “ахмад настай” гэх ангилалд 40 настангуудыг  хамруулан ойлгодог болохыг анхаарна уу. Харин настай хүнд туслах ёстой гэсэн сэтгэлгээ хүүхдийн толгойд суусан байдаг.

10-14 настангуудын ихэнхи хувь нь гэмт хэрэгтнийг төвөггүй таниж чадна (тас хар хувцастай, этгээд, “муухай харцтай”, хуурамчаар инээдэг, чихэр өгдөг, харваас үл бүтэх этгээд шиг, гуйлгачин царайтай) гэдэгтээ итгэлтэй байдаг.

Хүүхдүүдийн ихэнхи хувь нь аюул нүүрлэвэл “орц”-нд нуугдаж аюулаас зугтаж чадна гэж боддог.

“Танидаг томчууд”-даа итгэж болно гэж хүүхдүүд боддог, “танидаг” – хөрш, урьд өмнө ганц хоёр харсан хүмүүс, аав, ээжийн найз нар энд орно.

20 хүүхдийн 19 нь түүнийг нэрээр нь дуудсан танихгүй хүн дээр ч гэсэн очиж аврал эрдэг. Тэд “Би энэ хүнийг танихгүй. Туслаарай” гэж хашгирахаасаа ичдэг.

Эдгээр статистик тоо баримт бол аймшигтай тооны нэгээхэн хэсэг.

Жинхэнэ гэмт хэрэгтнийг бид гаднаас нь хараад мэдэхгүй. Тэд хамгийн эелдэг, сайхан ааштай хүмүүс байдаг. Халуун дотноор инээмсэглэж, цэвэр цэмцгэр хувцасласан царайлаг эмэгтэй, намбатай сайхан настай өвгөн …

Бид хүүхдүүдээ эхнээс нь сургах ёстой. Юунд вэ гэвэл – танихгүй хүний машинд суухгүй, аюулын үед хэрхэн бие авч явах. Хамгийн гол нь бидний хараанаас гараад юу харсан, юу болсныг илэн далангүй яриулж сургах ёстой.

Аюулгүй байдлын алтан дүрэм

  1. Сөрөг зүйлийг санал болгохоосоо илүү эерэг талаас нь тайлбарлаж бай: “гадны хүнээс бүү юм авч бай” гэхийн оронд “хэн нэг нь чамд чихэр, тоглоом өгөх гэвэл эхлээд ээжээсээ дандаа зөвшөөрөл асууж байгаарай” гэх, мөн “чи төөрнө, чамайг хуурна” гэхийн оронд “Би чамд итгэж байна, чи чадна аа” гэж байнга итгэл төрүүлсэн үг хэлээрэй.
  2. Хэлж сургахаар биечлэн үзүүлж сурга. Энгийн нөхцөл байдлуудыг өөрийн биеэр үзүүлж сурга. Жишээ нь:
  • Утсаар хэрхэн ярих
  • Хаалганы хонх дуугарвал хэрхэн хариу хэлэх
  • “Үгүй” гэж яаж хэлэх
  • Гэр, сургууль хоёрын замд хамгийн аюулгүй газрыг олох
  • Танихгүй хүн чамайг хоргоогоод байвал хаашаа зугтаах
  • Ямар царайтай хүмүүс чамд аюултай санагдаж байна, эсрэгээрээ ямар хүмүүс чиний итгэлийг хүлээж байна?

Эхлээд өөрөө үлгэрлэн үзүүлээд дараа нь хүүхдээрээ хийлгээрэй.

  1. Гадаа зугаалж байхдаа “сонор сэрэмжтэй байх дасгал”-д 5 минут зарцуулна. Орцны аюулгүй байдал, цахилгаан шатанд орохдоо эсвэл машины зогсоол зэрэг дээр.
  2. Үлгэр жишээ үзүүлэх. Хаалганы нууц дурангаар байнга харж онгойлгох. Ганц минут гэрээсээ гарсан ч гэсэн хаалгаа түлхүүрээр нь түгжих.
  3. Утасны дугаар, гэрийн хаяг, утсан дээрээ яаралтай дуудлага хийлгэж сургах. Үүнд: машин ажиглаж сургах, машины дугаар, маркыг цээжлүүлэх даалгавар мөн орно. Ойр байрлах гудамжны нэр, их дэлгүүр, байгууллагын нэрийг тогтоолгох. Зөвхөн анхаарал болгоомжтой байлгаад зогсохгүй эргэн тойрноо дүгнэж сургахад тусална.
  4. Таньдаг хүмүүсийн хэнд нь найдаж болох талаар хэлж өгнө. Гадны хэн ч байсан хүүхдийг илж, үнсэж, биенд хүрч болохгүйг анхааруулах, ингэхдээ хүүхдэд ойлгуулж хэлэхдээ: “Хүн болгонд өөрийн гэсэн хувийн орон зай гэж бий, энэ орон зайд зөвхөн дотны хүн л орно. Чиний дотны хүнд гэдэг бол чиний гэр бүлийнхэн”.
  5. “Хүнд” сэдвээр ярилцах. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ дээрэм, хулгай, мөн бэлгийн дарамтын талаар ярилцахаас зайлсхийдэг. Энэ бол алдаа. Эдгээр муу муухай зүйлсийн талаар хүүхдүүдтэй илэн далангүй ярих тусам тэднийг ухааруулж, өөртөө итгэх итгэлийг бий болгоно.
  6. Биеийг нь даалгаж сургах. Аялал зугаалга, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, найз нартайгаа уулзах. Энэ бүгдэд эцэг эхчүүд түгшиж суудаг. Иймд хүүхдээ биеийг нь даалгаж сургаснаар хүүхдүүд өөртөө итгэлтэй болдог ажээ.
  7. Өөрийнхөө сул талыг бүү нуу. Хүүхэдтэйгээ найзалж байгаарай. Найз нар өөрийнхөө сул талыг хэлдэг шүү дээ. Хүүхдүүддээ өөрийнхөө бүтэлгүйтэж байсныг, элдэв зүйлээс айж байсныгаа нууж хаалгүй ярьж өгөөрэй, хүүхдүүд тань таны сул болон хүчтэй талыг харж л байгаа. Анхнаасаа хүүхэдтэйгээ ийм харьцаа үүсгэж чадвал өсвөр насны хүнд үед та хоёрын дунд асуудал гарах нь бага байх болно.
  8. Тохиролцож суралц. Урьдчилан хэлсэн цагаасаа хүүхэд тань хоцорч ирвэл бүү загна. Дүрэмтэй бай: цаг хугацаанд нь хэлээд, тохиролцоод явбал чи юу хүссэнээ авч болно. Хэрвээ чи худлаа хэлсэн бол – шийтгэл хүлээнэ. Хамгийн гол нь хүүхэддээ хориглохгүй юм байна гэдэг бодлыг суулгаарай. Урьдчилан тохиролцож ярилцвал боломж бий гэдэгт итгүүлээрэй.

Хүндэт эцэг, эхчүүдээ хүүхдүүдэд маань ямар ч аюул заналхийхгүй байхаар бид зохион байгуулж чадахгүй. Бидний зүгээс хийж чадах зүйл гэвэл, хүүхдүүдэд маань аюул эрсдэл учирвал биеэ хэрхэн хамгаалах, хэрхэн биеэ авч явахад нь сургах, өөртөө итгэлтэй байж, биеэ дааж сургах л чухал юм.

3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Kiersten

    2016/09/25 at 12:59

    Hello there! This article couldn’t be written any
    better! Going through this post reminds me of my previous roommate!
    He continually kept preaching about this. I will send this post to him.
    Pretty sure he will have a great read. Many thanks
    for sharing! http://yahoo.org

  2. Kristen

    2016/09/26 at 06:53

    I will right away grab your rss feed as I can not to find your
    e-mail subscription hyperlink or newsletter service.
    Do you have any? Please allow me recognise in order that I could
    subscribe. Thanks. http://yahoo.co.uk

  3. Dr Collins

    2017/07/27 at 07:19

    ЖИЛИЙН ЖИНХЭНЭ. АМЬДРАХ АМЬДРАЛ, МӨНХӨӨРӨЛ.
    Та бөөрийг амьдралаа хэмнэхийг хүсч байна уу? Та бөөрийг сайн үнээр зарах боломж хайж байна уу? Та энд 500,000 фунт стерлинг худалдаж авах боломжтой. Сонирхсон худалдагчид DR-тай холбоо барих ёстой. Бенин багшийн эмнэлэгт NIGEL BASHEER, нефрологич, зөвлөх мэс засалч Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Email: [email protected]. Энэ карт нь ядуу хүмүүст улс орны амьдралыг аврахад туслах явдал юм.

    Хүн бүрт баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *