Адал явдалт кинон дээр гардаг ур чадварууд хэзээ нэг өдөр танд ч бас хэрэг болж магадгүй

1

Та бид хэзээ нэгэн өдөр кинонд гардаг шиг адал явдалтай учирч болох тийм цаг үед амьдарч байгаа билээ. Хэзээ юу тохиолдохыг урьдаас мэдэхгүй ч гэнэтийн ямар нэг зүйлд бэлэн байх хэрэгтэй.

Танд иймэрхүү гэнэтийн зүйл тохиолдоход асуудлаас яаж гарах, бэрхшээлийг хэрхэн амжилттай давах аргуудаас танилцуулж байна.

1. Гарны гавыг тайлах

Танд нэг ширхэг шүдэнз хэрэгтэй. Шүдэнзний модыг хавтгай хэлбэртэй болгоно. (та үүнийг шүднийхээ тусламжтай хийчихнэ.) Зурагт харуулсан маягаар шүдэнзний модны үзүүрээр гавны нүх рүү хатгана. Ингээд л та чөлөөтэй боллоо.

 

2. Мөнгө болон үнэт зүйлсээ нуух

Танд нэг сандал, алх, хэдэн хадаас, резинэн боолт хэрэг болно. Сандлаа доош харуулан тавиад хадааснуудаа зураг дээр харуулсан шиг хэлбэр үүсгэн хадна. Хадааснуудын дээд хэсгээр тахийлган нугалаад резинээрээ хэрж орооно. Доогуур нь мөнгөө шургуулж хийнэ.

 

3. Тээглүүртэй боолт буюу хомочикоор хийсэн гавыг тайлах

Хүмүүс цагаан өнгөтэй пластикаар хийсэн тээглүүртэй боолтыг (хомочик ч гэж нэрлэдэг) гав болгон ашиглаж байхыг магадгүй та харсан байх. Энэ нь гарыг маш чанга барьдаг бөгөөд хэн нэгнээр тасдуулахаас нааш амар тайлагдаггүй билээ. Үүнийг тайлахын тулд гараа толгой дээрээ өргөж байгаад хурдан доош буулгаад бугуйгаараа огцом салгана. Ингээд л та суллагдах болно.

 

4. Нууц зурвас бичих

Танд нууц зурвас бичих хэрэг гарвал хуудас цаас, цагаан өнгөтэй шохойн харандаа, маркер хэрэгтэй. Цаасан дээрээ бичих зүйлээ шохойн харандаагаараа бичнэ. Энэ нь харахад зүгээр л хоосон цаас мэт харагдана. Зурвасыг унших хүн нь маркераар дээгүүр нь будаад л боллоо. Бичиг илбийн мэт тодрон харагдах болно. Энэ нь танд хангалтгүй санагдвал нимбэгийн шүүс, лав ашиглан өөр төрлийн бэх хийж болно.

 

5. Хаалганд хянагч тавих

Хэрэв таны өрөөнд хэн нэгэн орж гарсан эсэхийг мэдэх хэрэгтэй болоод зориулалтын төхөөрөмж байхгүй бол танд наалддаг тууз, нарийн утас байхад л хангалттай. Утсаа наалддаг туузаараа хаалганыхаа дээд хэсэгт тогтооно. Хаалга нээгдэж хаагдах үед утас нь хаалганы завсар хавчуулагдан үлдэнэ. Одоо та хувийнхаа эд зүйлийг хамгаалах илүү алхам хийх хэрэгтэй эсэхээ мэддэг боллоо.

 

6. Кодтой зурвас илгээх

Хэрэв танд кодтой зурвас илгээх хэрэг гарвал (жинхэнээсээ юм уу эсвэл зүгээр л тоглож бичих үед) та энгийн тусгалын аргыг хэрэглэж болно. А-М хүртэлх үсэгнүүдийг нэг эгнээнд бичнэ. Үүнийхээ доор  N-Z хүртэлх үсэгнүүдийг харалдаа бичнэ. Ингээд захидлаа бичихдээ 2 мөрнийхөө үсэгнүүдийг нэгийг нь нөгөөгөөр сольж бичнэ. Жишээ нь “hello” гэдэг үг “uryyb” болно.

 

7. Ус нэвтэрддэггүй шүдэнз

Байнга аялдаг хүмүүс ус нэвтэрдэггүй шүдэнзний хэргийг мэднэ.Бороотой үеэр олон цаг аялж байрандаа ирэхэд хуурай шүдэнз олдохгүй байх ямар хэцүү билээ. Таны хийх зүйл бол аялалд гархаасаа өмнө хэдэн шүдэнзний толгойг эсвэл бүхэлд нь хумсны лак юмуу тосон лаваар будаж авах явдал юм.

Танд өөр иймэрхүү зальтай аргууд байгаа бол сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

21
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *