Эдгээр зүйлийг зөвхөн Хятадад л олж харна. Хятадуудын амьдралын хачирхалтай хэв маяг

2

“Манайд ёстой ингэдэггүй” энэ бодол Хятадад хөл тавиад л таны толгойд төрнө. Энэ улсын жуулчид татах гол зүйл – улсын иргэд нь өөрсдөө юм. Этгээд, зарим нэг тохиолдолд бүр гаж гэмээр хятадууын амьдралын хэв маяг нь европчуудыг бүр алмайруулж орхидог. Харин тэд үүнийгээ онцын зүйлд огт тооцохгүй. Англиар асуусан асуултад тэд хятадаар хариулна. Яагаад гэвэл тэдний бодлоор Хятад гэдэг чинь энэ дэлхийн төв хэсэг харин хятад хэл гэдэг бүх улс түмний хэл. Тэдэнтэй маргалдаад ч хэрэггүй дээ, тэд чинь хэдэн саяараа шүү дээ.

Та бүхэндээ хятадуудын хачирхалтай амьдралаас танилцуулахаар бэлдээ, өөрийнхөө боломжоор зарим нэг тайлбарыг ч хийхийг хичээлээ.

1. Халуун чинжүү идэх тэмцээнд оролцож болно, чинжүүтэй усанд ороод бие биетэйгээ өрсөлдөнө. Шагнал нь туулсан зовлонг нь тайтгаруулах хэмжээнийх гэж найдахаас…

 

2. Хятадууд их л гэж бид ярьцгаадаг. Тийм ээ, их. Энэ бол далайн эргийн нэгэн зураг

 

3. Хятадад алдаршаад байгаа нэгэн флэшмоб – өөрийгөө эргэн тойрондоо гайхуулахын тулд эгэмнийхээ хөндийд устай загас хийнэ.

 

4. Ноёнтоон, та үсчин үү? Хятатууд үсийг юу л бол юугаар засаж чадна, халуун хавчаар, хадуураар ч хусна. Тэгээд үсчин гэж тусгай газар ч байгуулах хэрэггүй.

 

5. Мөрөөдөлдөө хөтлөгдөхөд юу ч саад болохгүй

 

6. Тайвшрахыг хүсэж байгаа бол заавал спа явах шаардлага байхгүй. Массажистууд үйлчлүүлэгчдээ хаа сайгүй хүлээж байгаа

 

7. Иллэгийг ч ёстой хүчтэй хийнэ дээ. Улайлалт бол энүүхэнд

 

8. Эрүүл мэндийнхээ төлөө дасгалыг эрүүл агаарт цугтаа хийцгээдэг

 

9. Нийтийн унаа хүлээж байгаад дасгал хийгээд эхэлбэл хэн ч гайхахгүй, тэр ч бүү хэл алхаж байхдаа ч хийж болно

 

10. Хятад – хуурамч барааны эх орон, одоо ч биднийг алмайруулсаар л байна

 

11. Маникюр хийлгэж байгаа бол хуруу болгон гялалзах ёстой

 

12. Ховор амьтдын шоу! Үзэгч олны анхаарлыг татахын тулд зар сурталчилгаандаа юу ч ашиглаж чадна

 

13. Ажлын долоо хоног дууссаны дараа хятадууд унтлагын хувцастай амарцгаадаг. Энэ нь амралтын өдрийн горимд шилжиж байгаагаа илэрхийлсэн хэрэг – энэ хувцастайгаа дэлгүүр хэснэ, аялал зугаалганд явна, ресторан ч орно.

 

14. Хятадууд байнга халуун савтай устай явдаг. Халуун ус ууна гэдгийг тэдний хувьд өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг юм. Хэрвээ өвдчихвөл яах уу? Ус л уу.

 

15. Хятадад тав тух гэдэг зүйлд тэр болгон анхаарал хандуулахгүй. Галт тэргэнд “суудалгүй” тасалбар ч аваад явж болно.

 

16. Гудамжны хоолны хувьд өргөн сонголттой. Шорлосон хилэнцэт хорхой идэх үү?

 

17. Европ хүн болгонд хятад хоол сайхан санагддаггүй болов уу. Энэ яст мэлхийг супермаркетаас авсан юм, үнийн шошго дээр яст мэлхийний шинэ мах гэж бичсэн байсан юм шүү.

 

18. Шош – хятадуудын хоолны ширээнд заавал байх ёстой идээ. Сүүлдээ ч бүр үндэсний хэмжээний амттан болоод байна – ногоон вандуйтай зайрмаг

 

19. Цэнхэр нүдтэй, шаргал үстэй европыг харсан хятадуудын реакц

 

20. Бас хар үстэй байсан ч хамаагүй европ л бол европ, өөрийгөө од гэж бодоход хүрнэ

 

21. Хятадын замын хөдөлгөөн – гадаадын хүн хэзээ ч ойлгохгүй өөрсдийн дүрэмтэй ард түмэн

 

22. Агаарын бохирдлоос болоод амны хаалт хийх зайлшгүй шаардлага гардаг. Уйтгартай, нэгэн хэвийн амны хаалтаас залхаж тэд моодны загвар оруулжээ.

 

23. Энэ хувцсыг оёход 700% материал ашигласан байна. Тэгж байж л 100%-ийн чанар амлах байх л даа…

 

24. Азиудад үнэхээр таалагдаад байгаа нэгэн тренд – “цус сорогчийн шүд” моод болоод байна. Хэрвээ байгаль эхээс танд соёо бэлэглээгүй бол шүдний эмнэлэг зорьж очоод хийлгүүлж болно.

Хятадууд ийм шүдтэй болж өөрсдийгөө мууртай адилтгадаг байна.

 

25. Энэ амьдралаас маш их ядарна, тийм ч учраас дуртай үедээ хаана ч хамаагүй унтаж чаддаг.

Хэрвээ та хэзээ нэгэн цагт Хятадад очвол та өөр гаригт хөл тавьсан юм шиг л санагдах байх.

116
ТэнэглэлТэнэглэл
54
Ха ХаХа Ха
15
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *