Европчуудын хэзээ ч ойлгож чадахгүй Хятадуудын этгээд хачин 13 зуршил (Бээжин бикини нь Монголд хүртэл тархаад байгаа!)

2

Улс болгонд өөрийн гэсэн соёлын өвөрмөц шинж чанар бий. Тухайн улсын хүний аливаа зүйлд хандах ойлголт нь өөр бусад улсынхаас хэдий чинээ ялгаатай байна, төдий чинээ тухайн улсын зан заншил, сонирхол, хувцасны загвар зэрэг нь ойлгохын аргагүй санагддаг байна. Өөрийнхөө соёл, зан заншлын ялгаагаар бусад улсын хүнийг ёстой л шоконд оруулж мэдэх улсын нэг нь Хятад юм. Эрэгтэй хүүхдийн онгорхой өмд, “бээжин бикини”, нэмэлт өгзөг зэрэг нь ойлгомжгүй олон зүйлийн зөвхөн нэг л хэсэг нь бөгөөд хамгийн гол асуулт нь – яах гэж? гэсэн асуулт юм.

Ингээд Хятадын олон хачин зуршлын тухай сонирхож ямар гарал үүсэлтэйг мэдэх гэж оролдлоо. Үүнээс гадна та бонусаар хэдхэн секундын дотор хэрхэн 5 давхар байшингаас гарч болох тухай уншаарай.

1. “Бээжин бикини”

Хятад нутагт халуун цаг ирэхэд эрчүүд нь амьтан хүнээс ичиж зоволгүй гэдсээ гарган явж эхэлдэг ба хөгшин залуу хамаагүй бараг бүх л эрчүүд ингэдэг. Энэхүү халуун зуны шинэ моодыг нь “бээжин бикини” гэсэн өвөрмөц нэрээр нэрлэсэн бөгөөд энэ моодыг Хятад даяараа дагадаг гэж болно. Үүнд гурван шалтгаан бий гэнэ. 1-рт ийм байдлаар бие амьсгалдаг гэж Хятадууд үзнэ. 2-рт унжсан том гэдсээрээ өөрөө өөрийгөө хангалттай хэмжээний калориор хангаж чадах хэмжээний хүн гэдгээ эргэн тойронд зарлана.

Харин 3 дахь шалтгаан нь Хятадын ардын эмнэлэгтэй холбоотой юм. Энэ эмнэлгийн онолоор бол ци энерги хүний биеийн дотоод эрхтнүүдээр чөлөөтэй шилжих боломжтой байх ёстой гэнэ. Хятад эрчүүд эдгээрийн чухам алийг нь үндсэн шалтгаан гэж үздэгийг нь мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой байгаа нь энэ зуршил тэдний амьдралд маш гүн нэвтрэн оржээ. Сүүлийн үеийн мэдээгээр Цинань хотын засаг захиргаа энэ моодыг хориглох хүсэлтэй байгаа бөгөөд иймэрхүү байдал нь хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлдөг, гадаадын жуулчдыг үргээдэг зүйл гэж үзсэн байна.

 

2. Эрчүүдийн урт хумс

© Depositphotos

Хятадын зарим эрчүүд хумсаа урт ургуулдаг нь бидний хувьд их хачирхалтай зүйл. Хэргийн учир нь ийм урт хумстай байх нь тухайн хүний баян тарганыг харуулсан явдал хэмээн эртнээс уламжлан ирсэн заншил юм. Зөвхөн баян хүн л хумсаа урт ургуулж болох ба тэд биеийн биш оюуны ажил хийдэг гэдгээ харуулж байсан хэрэг юм байна. Харин богино хумстай хүмүүс нь биеийн хүчээ үнэлж амьдардаг, урт хумс мэтийн тансаг байдал бий болгож чадахгүй гэдгийг нь харуулж байсан юм гэнэ лээ. Одоо зарим Хятадууд бүх л хурууныхаа хумсыг урт ургуулдаг хэвээр бол зарим нэг нь зөвхөн чигчий хурууныхаа хумсыг урт ургуулдаг болсон бөгөөд энэ нь аз авчирдаг гэж тайлбарлана.

 

3. Нэмэлт өгзөг

© Aliexpress

Магадгүй хятад бүсгүйчүүд Ким Кардашьяны нэр алдарт атаархдаг байж болно. Одоо тус улсын охид бүсгүйчүүдийн дунд нэмэлт өгзөг улам бүр газар авсаар байна. Биеийн хэлбэр тааруухан байхад айх зүйл үгүй бөгөөд үйлдвэрлэгч нар ямар нэг арга олж л таараа. Хятадын бүсгүйчүүд гадаад дүр төрхөө өөрчлөхөд зоригтой ханддаг болсныг нь үйлдвэрлэгч компаниуд баяртайгаар дэмжин янз бүрийн тусгай хэрэгсэл үйлдвэрлэн худалдсаар байна.

 

4. Нэмэлт шилбэний булчин

© Aliexpress

Спортоор хичээллэн хөлийн булчин шөрмөсөө зөв хөгжүүлэхийн оронд нэмэлт шилбэний булчин зэрэг зүйлээр хөлийнхөө хэлбэрийг засдаг болжээ.

© Aliexpress

Энэ энгийн гэмээр арга Хятад хүүхнүүдийн дунд их дэлгэрсэн бөгөөд хэдхэн секундын дотор л гоё сайхан хөлтэй болж болох нь. Хамгийн гол анхаарах зүйл бол нэмэлт булчин маань эгзэгтэй чухал үед ийш тийш болж эвгүй байдалд орохгүй байх явдал юм.

 

5. Нүдний давхраа гаргах наалт

© Aliexpress

Азийнханы нүдний хэлбэр Европчуудынхаас өөр. Ер нь Европ маягийн гадаад дүр төрх Хятадад ихэд үнэлэгддэг ба бүсгүйчүүд болгон л том сайхан нүдтэй болох чин хүсэлтэй байдаг бололтой. Ийм үед үр дүн өгөх арга болгоныг л ашиглах ба эдгээр нь нэмэлт зовхиос эхлээд блефаропластик хүртэл олон янзын зүйл байж болох нь. Энэ сүүлийн арга нь харин ихээхэн үнэтэй юм байна. Харин зовхины хэлбэр өөрчлөх ахуйн янз бүрийн хэрэгсэл нь их хямдхан бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар хүсэл болсон давхраатай нүдтэй болоход их амархан билээ.

 

6. Шувуун хөл

© Science Photo Library / EAST NEWS © Flickr

Энэ бол өнө эртнээс уламжлан ирсэн зан заншил бөгөөд эрт дээр үеэс дээд гарал угсаатай айлын охидын хөлийн хурууг нь ултай нь нийлүүлэн боож маш жижигхэн хөлтэй болгодог байжээ. Энэхүү жижигхэн хөлийг шувуун хөл хэмээн нэрлэдэг болсон билээ. Хөлийн хэмжээ хэдий чинээ бага байх тусам уг бүсгүй төдий чинээ хүсэл төрүүлсэн сүйт бүсгүй байх нь. Одоо ч Хятадад иймэрхүү хөлтэй хүнтэй тааралдаж болох бөгөөд тэд шувуун хөлд зориулсан өвөрмөц шаахай өмсдөг байна.

 

7. Тай-чи буюу арагшаа алхах

© Design Pics RM / EAST NEWS

Тайцицюань буюу тай-чи нь Хятадын нэгэн төрлийн гимнастик юм. Аажуу зөөлөн янз бүрийн хөдөлгөөн бүхий энэ гимнастикийг бүх л насны хүмүүс нь хийдэг байна. Арагшаа алхах нь тай-чи-гийн нэг хэлбэр юм. Амралтын өдөр цэцэрлэгт хүрээлэнд бөөнөөрөө болон ганцаараа нэгэн хэмээр арагшаа алхаж буй хүмүүстэй таарах нь их. Заримдаа эдгээр хүмүүс бас давхар алга ташин явдаг билээ. Ийм дасгал нь нуруу, нугасны булчинг суллаж тайвшруулдаг гэж үзнэ. Бас ийм өвөрмөц байдлаар алхахад тархи толгой ч гэсэн бас өөрөөр ажиллах хэрэгтэй болдог ба энэ нь хөгшрөлтийн үед ухаан муудах явдлын эсрэг үйлчилгээтэй, сайн урьдчилан сэргийлэх эм болдог бололтой.

 

8. Хөхний сүүг саятнуудад худалддаг явдал

© Depositphotos

Хятадад ихэнх эхчүүд хүүхдээ хөхөөр хооллохгүй харин үйлдвэрийн янз бүрийн бүтээгдэхүүнээр хооллодог. Энэ нь мухар сүсэгтэй холбоотой бөгөөд одоо ч ийм зүйл байсаар байна. Энэ мухар сүсгээр бол хөхөөр хооллох нь эхийн биеийн хэлбэр, эрүүл мэндэд муу юм байх. Мөн хүүхэд 4 сартай болоход эхийн сүү хэрэгтэй бүх л чанараа алддаг гэдэг үзэл Хятадуудын дунд түгээмэл ойлголт. Гэхдээ хөхний сүүг тэр даруй алга болгож чадахгүй учир эхчүүд тусгай сайт болон өөр бусад арга хэрэгслээр дамжуулан хөхний сүүгээ зардаг байна. Энэ хөхний сүү нь витамин болон бусад микро элементээр баялаг гэдэг учир саятнууд авч хоол хүнсэндээ хэрэглэдэг билээ. Энэ үйлчилгээ нь ихээхэн өндөр үнэлгээтэй ба дундаж үнэ нь сард 5000$.

 

9. Усан санд мажонг тоглох

© Depositphotos

Хятадын Чунцин хотод байдаг нэгэн акуапаркад янз бүрийн усны тоглоом тоглож болохоос гадна усан санд мажонг тоглох үйлчилгээ бий. Энэ тоглоом 1920-иод оноос дэлгэрч бүр улс үндэстний тоглоом болох хэмжээнд хүрсэн байна. Харин 1998 онд энэ тоглоомын өөр нэг нэр болох мацян-ыг албан ёсоор спортын нэг төрөл хэмээн зарласан билээ.

 

10. Замаг дотор хөвөх

© Associated Press / EAST NEWS

Цинда хот нь шар мөрний эрэгт байрладаг хот. Зун цаг болоход хотын бүх л эрэг ногоон замгаар бүрхэгддэг байна. Хотын засаг захиргаа үүнтэй жил болгон л тэмцэх боловч одоогоор хүрсэн амжилт гэж алга. Гэхдээ халууцаж ядарсан хятадуудад энэ нь тийм ч том саад биш бөгөөд ногоон замаг дотор хөвөн сэлэх олон Хятадуудыг та харж болно.

 

11. Элсэнд булуулж хэвтэх

© Xinhua News / EAST NEWS

Хятадууд нарнаас янз бүрийн аргаар зугтах бөгөөд зарим аргыг нь дэндүү уран сэтгэмжит гэж хэлж болох байх. Хэрвээ та Хятадад элсэнд булуулсан хүн хэвтэж байвал бүү айгаарай, энэ бол нутгийнханы зуны улиралд хийдэг л зүйлсийн нэг. Харин тэд нүүрээ наранд хэт шарахгүйн тулд нарны тос, шүхэр зэргийг хэрэглэнэ. Нэмээд хэлэхэд энэ нутагт шүхэр нь борооноос хамгаалахаасаа илүү нарны хэт ягаан туяанаас хамгаалах зорилготой юм шүү.

 

12. Тарвас болон аягатай сэргээгч идэх уралдаан

© Depositphotos

Хятадууд тарвас идэх дуртай хүмүүс бөгөөд энэ жимсийг идэх янз бүрийн уралдаан их болно. Зарим нэг нь тарвасыг хэдхэн секундэд идэх бөгөөд тэдний нэг нь энэ Хятад цэрэг юм.

Бас энэ жимсийг өөр зүйлд их ашигладаг. Хятад тарвас нь хэмжээгээр их том биш учир хальсаар нь жижиг аяга хийж хэрэглэнэ. Ийм аягаар дүүрэн будаа идэх нь халуун цагт сэрүүцүүлэх үйлчилгээтэй гэдэг байна.

 

13. Хүүхдийн онгорхой өмд

Street Laundry

Хятадад жуулчлан явж байгаа хүмүүс тэдний бас нэг хачин соёлтой таарч ихэд гайхдаг. Энэ бол хятад хүүхдүүд доогуураа задгай өмд өмсөж явдаг явдал бөгөөд ийм өмдөө кайданку гэж нэрлэдэг байна.

Зургаан хаант улсын” үеэс ийм өмдийг хүүхдэд өмсгөдөг болсон гэдэг. Тухайн үеийн ийм өмдний голлох материал нь торго байсан ба дээгүүр нь уяагаар боож тогтоодог байж. Одоо ийм өмдийг янз бүрийн материалаар хийнэ: өвлийн дулаалгатай, зуны хөнгөн гэх зэргээр хийх ба жирийн өмдний зарчмаар биед тогтоно. Ийм моодны шалтгаан нь ойлгомжтой байх. Хүүхэд хүнд, хөнгөнөөр бие засахад саад болохгүй, хүссэн үедээ хүссэн газраа хийх боломжтой гэсэн тав тухаас хамаарч ийм өмд гарчээ. Мөн суултуур дээр суухад бас ямар ч бэрхшээл үгүй. Гэхдээ энэ арга нь эргэн тойрон байгаа бусад хүмүүсийн тухай огт бодолцоогүй гэсэн нэгэн сул талтай. Харин сүүлийн үед Хятад эцэг эхчүүд живх хэрэглэх нь улам бүр их болж байгаа учир эртний энэ заншил аажмаар үгүй болсоор байна.

 

Бонус: ослын буулт

© Associated Press / EAST NEWS

Харахад хачин ч энэ арга нь маш хэрэгтэй зүйл юм. Жоу Мяоронг хэмээх зохион бүтээгч энэхүү ослын үед хэрэглэх буух төхөөрөмжийг зохиосон бөгөөд онцгой үед байшингаас хэдхэн секундын дотор гарах боломжтой зүйл гэнэ. Жишээ нь 5 давхар байшингаас буухад ердөө л 14 секунд шаардлагатай.

37
Ха ХаХа Ха
17
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Amaa Amana

    Amaa Amana

    2019/08/15 at 10:18

    хятадын муу муухай бүхнийг л дуурайх юм даа.нус цэрээ гудамжинд хаяна.дүнжингарав Эрээний зээл аятай болж,хүүхдүүд нь шаагилдаж дотроо хоолоо хийж идсэн хөзөр,утсаараа тоглосон пээдгэр хужаа аятай байх юм.ажилсаг чанараас нь суралцдаг болоосой.

  2. Зочин

    2019/08/15 at 13:08

    Энэ балиар бээжин бикинийг дуурайгаад зогсож байдаг залуучуудыг хархаар бүр……. ядаж байхад монголчуудын гүзээрхэгийг хэлэх үү. Өмнө нь хятадад л харж байсан болхоор…..

  3. Од Ах

    Од Ах

    2019/08/16 at 00:31

    Hujaa l bol hujaa

  4. Ganburen Dugarsuren

    Ganburen Dugarsuren

    2019/08/16 at 10:38

    Монголоор нэг ийм монголчууд. Монгол биш юм болуу

  5. Battogtoh Togookhuu

    Battogtoh Togookhuu

    2019/08/16 at 12:11

    Mongold bas bga soelgvi baliar ger orondoo tegj ywdag bga biz

  6. Bulag Erka

    Bulag Erka

    2019/08/16 at 12:55

    ??-uudiig bitgii yariad bai. ! neg talaaraa bidend hamaaraltaim shig bolloo..

  7. Nyamaa Jigi

    Nyamaa Jigi

    2019/08/16 at 13:07

    Sejgiin gej

  8. Sharav Khishgee

    Sharav Khishgee

    2019/08/16 at 20:04

  9. Батай Бороев

    Батай Бороев

    2019/08/16 at 20:10

    Энэ чинь Монголын соёлшд!! Юун бээжин!

  10. Erdene-ochir Dorj

    Erdene-ochir Dorj

    2019/08/16 at 21:42

    Хуучин нийгэмд бүгд майк өмсдөг байлаа. Хуучны кинонууд дээр хэзээ ч одоогийн залуучууд шиг нүцгэн гардаггүй дандаа майк өмсдөг блаа..Одоо бол нээх муухай гүзээгээ унжуулсан улс л их болж дээ муухай гэдэг нь..

  11. Bayartsetseg Baasanjaw

    Bayartsetseg Baasanjaw

    2019/08/16 at 22:49

    Hujaa bidend tvi ch hamaaa algada

  12. Bunia Sandag

    Bunia Sandag

    2019/08/17 at 03:37

    Zavaan

  13. Malaysia

    2019/08/17 at 05:16

    hyatdiig bitgii muu hel.

  14. Ganbayar Gankhuyag

    Ganbayar Gankhuyag

    2019/08/17 at 09:03

    Hujaa ah naraasaa iimerhuu yumnuudiig ni ih surtsgaaj baigaam daa. Aman deeree muulaal bodit baidal deeree muu muuhai buriig ni duuraidag orkuud

  15. Tsetseg De

    Tsetseg De

    2019/08/17 at 11:15

    Бүдүүлэг

  16. Nomin Odgerel

    Nomin Odgerel

    2019/08/17 at 11:24

    Ene ch manaihaas garaltai bhuu ?

  17. Monhgerel Bold

    Monhgerel Bold

    2019/08/17 at 12:30

    Baliar um

  18. Saaral Chono

    Saaral Chono

    2019/08/17 at 12:33

    Манайд бас зарим эрчүүд ингээд яваа харагддаг. Золигнууд чинь яс үндсээ харуулж байсан юм байна.

  19. М. Асклепий

    М. Асклепий

    2019/08/17 at 13:59

    Монголд хараагүээ хэхэ

  20. Л. Барсболд

    Л. Барсболд

    2019/08/17 at 21:15

    Temuulen Naranbold

  21. Turuu Sh

    Turuu Sh

    2019/08/18 at 08:42

    Машиныхаа хянах самбар дээр нүцгэн хөлөө гаргаад тавьчихдаг эсвэл цонхоороо хөлөө гаргачихдаг мөн ч муухай харагдана.Зарим нь оймс нь нялцгай чийгтэй харагдана.Гэр оронгүй машин дотроо хонож өнжөөд явдаг гарууд олон болж.

  22. Davaanyam Choidor

    Davaanyam Choidor

    2019/08/18 at 10:25

    Odoo gedesee gargaj yavah yum nol torgodog bolson shuu. Manaihan bas duuraigaad l bsan. Hedii muuhai ve. Kkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *