Оросын эмч нар эмнэлэгт гарсан галын аюулыг үл ажран, зүрхний мэс заслаа үргэлжлүүлэн хийсээр амжилттай дуусгаж чаджээ. Олон нийт тэдний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байна

0
  • 8 эмчийн бүрэлдэхүүнтэй мэс заслын баг бүрэлдэхүүн эмнэлэгт нь гал гарч байхад зүрхний мэс заслаа амжилттай хийж гүйцэтгэжээ.
  • Энэ сарын 2-ны өдөр энэхүү үйл явдал болсон бөгөөд мэс засал дуусмагц өвчтөнийг өөр эмнэлэг рүү яаралтай шилжүүлжээ.
  • Эмнэлэгт гарсан галын улмаас тус эмнэлэгт байсан нийт 120 орчим өвчтөн болон эмч ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн аж.

Энэ сарын эхээр Орост эмнэлгийн байгууламжид гал гарсан хүнд нөхцөл байдал дунд зүрхний мэс засал амжилттай гүйцэтгэсэн мэдээлэл цахим орчинд гарч, олон нийтийн гайхшрал, бахархлыг төрүүлээд байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар тус эмнэлэгт нийт 120 гаруй эмч, ажилтан болон өвчтөн байсан бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлж эмнэлгээс гаргасан аж. Гэвч мэс засал нэгэнт эхэлсэн байсан учраас 8 эмч, өвчтөний хамт эмнэлэгт үлдэж мэс заслаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэжээ. Ийнхүү мэс засал амжилттай болмогц өвчтөнийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Эмч нарын хичээл зүтгэлийг хүмүүс өндрөөр үнэлж байна

Энэ тухай тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Валентин Филатов, “Мэс засал хийхээс өөр ямар ч гарц өвчтөнд байгаагүй. Бид ч чадах бүхнээ хийлээ” хэмээжээ. Түүнчлэн мэс заслын багийн эмч Антонина Смолина мэс засал хэвийн явагдаж дууссан тухай ярьжээ.

 

Энэ сарын 2-ны өдөр Благовещенск хот дахь Амур мужийн төв эмнэлгийн зүрх судасны төвийн барилгад гал гарчээ

Эмч нарын мэдээлж байгаагаар мэс заслын өрөөний цахилгааны эх үүсвэр аюулгүй, гаднаас утаа, угаар орохоос сэргийлсэн хамгаалалттай байсан тул мэс засал ямар нэгэн хүндрэлгүй болж өнгөрсөн гэжээ.

 

Гал түймэр 2 цагийн турш үргэлжилсэн бөгөөд азаар хүн гэмтэж бэртээгүй байна

Амур мужийн Эрүүл мэндийн газрын дарга гал түймэрт хэн нэгэн өртөөгүй, мэс засал ч амжилттай болж өнгөрсөн тухай нийтэд мэдээллэсэн байна. Түүнчлэн 1907 онд баригдсан тус барилгын модон дээврээр гал маш хурдан тархсан гэдгийг тодотгон мэдэгджээ.

Мөн мужийн удирдлагууд онцгой нөхцөл байдалд мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн эмч нарт шагнал, урамшуулал олгох болно гэдгээ илэрхийлээд байгаа юм.

 

Уншигч танд энэхүү мэдээний талаарх видеог хүргэж байна

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *