Таны урьд өмнө сонсож байгаагүй хүнсний мөнгөлөг цаасыг хэрэглэх 15 арга

1
0
15,999

Шүдэндээ мөнгөлөг цаас хийгээд 1 цаг байлгаарай. Үр дүн нь таныг алмайруулах болно

Хүнсний мөнгөлөг цаасыг дараах 15 аргаар хэрэглэж үзээрэй. Та ийм зөвлөгөө өгсөнд бидэнд талархах болно.

1. Шувуу үргээх

Модон дээр хэд хэдэн мөнгөлөг цаас өлгөөрэй, шувуу таны тарьсан жимсийг идэхийг зүрхлэхгүй.

2. Хувцас индүүдэх цагаа хэмнээрэй

Хувцас индүүдэхээсээ өмнө доор нь хүнсний мөнгөлөг цаас дэвсээрэй, хурдан бөгөөд жигд халах тул та хувцсаа шууд хоёр талаас нь индүүдэж байгаа мэт үр дүнтэй болно.

3. Цахилгаанжиж наалдаад байна уу?

Мөнгөлөг цаасаар хийсэн хоёр эсвэл гурван бөмбөлгийг хувцастайгаа цуг хатаагчинд хийгээрэй. Хувцсаа гаргаж ирэхэд цахилгаанжиж наалдахгүй болсон байна.

4. Хайч ирлэх

Хуучин хайчаар ирлэх гэж байгаа бол мөнгөлөг цаас хайчил, ингээд л боллоо.

5. Тавилга зөөх

Гэр дотроо тавилга зөөх маш энгийн арга – тавилгын хөл доор мөнгөлөг цаасны хэлтэрхий (гялалзах талыг нь дээш харуулж) хийгээрэй. Шалан дээр хүнд тавилга өөрөө гулсаж байгаа мэт л явна.

6. Wi Fi цацалт сайжирна

Wi Fi долгионы цацалтыг сайжруулахын тулд том хэмжээний мөнгөлөг цаас аваад антены ард яг л дэлгэц мэт байрлуулаарай. Мөнгөлөг цаас долгионыг илүү их том талбайд цацна.

7. Зайны хугацааг уртасгана

Зайны ашиглах хугацааг уртасгахын тулд зайны “+” талд нь мөнгөлөг цаас тавиарай – илүү удаан хугацаанд та зайгаа ашиглах болно.

8. Гялгар уутан дээр бичилт хийх

Хэрвээ гялгар уутан дээр бичилт хийх хэрэг гарвал дээр нь мөнгөлөг цаас тавиад бичээрэй.

9. Жигнэмэг

Жигнэмэг хийх өөрийн гэсэн өвөрмөц хэвтэй болмоор байна уу, тэгвэл мөнгөлөг цаасаар хийгээрэй.

10. Цагаан шүд

Хүнсний мөнгөлөг цаас шүд цайруулж чадна гэж хэн бодох вэ дээ? Хүнсний содыг шүдний оотой холиод зуурмагийг мөнгөлөг цаасандаа зузаан түрхэнэ. Мөнгөлөг цаасаараа шүдээ бүрээд нэг цаг орчим байлгана. Цаг дуусахаар мөнгөлөг цаасыг аваад амаа сайтар зайлаарай.

11. Цоохор майлз хадгалах

Шинэхэн цоохор майлзыг 4 долоо хоног хүртэл хугацаанд хадгалахын тулд мөнгөлөг цаасанд ороогоод хөргөгчинд тавиарай. Гялгар уутыг бодвол мөнгөлөг цаас нь этилийн хий ялгаруулахгүй буюу цоохор майлз муудахгүй удаан хадгалагдах болно.

12. Зэв

Мөнгөлөг цаасыг бөөрөнхийлж усанд дүрж аваад зэвэрсэн металлыг үрж арчина. Удаан хугацаанд хуримтлагдсан зэвийг ч арилгаж чадна шүү.

13. Арзгар/сойзон угаагчийн үсийг сэргээх

Сойзон угаагчийг хатаагаад мөнгөлөг цаасанд ороож хөлдөөгчинд хийнэ. Дараа удаа хэрэглэхэд ямар их ялгаа гарсныг та мэдрэх болно.

14. Барбекю цэвэрлэх

Барбекю хийж дуусгаад бохирдсон савыг мөнгөлөг цаасаар хийсэн бөмбөлгөөр зүлгэж арчаарай. Гараа түлэхгүйн тулд чимхүүрээр мөнгөлөг цаасны бөмбөлгөө чимхээрэй.

15. Ухаалаг утас

Ухаалаг утасны мэдрэгч дэлгэц мөнгөлөг цаасыг ч гэсэн мэдэрдэг нь сонирхолтой санагддаг юм. Мөнгөлөг цаасаар харандаа хийж дэлгэцээ ашиглаж болно. Бээлийтэй байхдаа ухаалаг утсаа ашиглаж чадахгүй байгаа үед хуруундаа мөнгөлөг цаас ороогоод дээрээс нь бээлийгээ өмсөөрэй.

За ингээд, мөнгөлөг цаасыг маш олон аргаар хэрэглэж болох нь ээ. Хувцас цахилгаанжиж наалдахаас хамгаална, хайч ирлэнэ бас сав суулга цэвэрлэнэ гээд нэг мөнгөлөг цаас ахуйн олон асуудлыг хялбархан шийдэж өгч байна. Магтахаас өөр яалтай билээ.

24
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Anina Preuss

    Anina Preuss

    2018/11/19 at 20:35

    Mungulug zaas hortoi.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.