
Альпер Ешилташ – хуульч, гэрэл зурагчин. Стамбулд амьдардаг тэрээр “Thisness” гэх нэртэй цуврал зураг бүтээжээ. Түүний хэрэгжүүлсэн төслийн гол зорилго: өнгөрсөн үеийн алдартнууд бидэнтэй одоо мөр зэрэгцэн амьдарч байсан бол ямар харагдахыг төсөөлөн харуулсан юм. Жишээ нь, Чарли Чапли 1889 онд биш 1989 онд төрсөн бол? Одоо тэр дөнгөж 30 гарч яваа залуу л байх нь. Алдартай жүжигчин бусад одтой цуг кино наадмуудын улаан хивсээр мөр зэрэгцэн алхаад л… гэх мэт.
Гэрэл зурагчин өөрийн бүтээлээ илүү бодит болгохын тулд хиймэл оюун ухааны тусламжийг авдаг. Өөрөөр ч яах билээ дээ? Хиймэл оюун ухаан орчин үеийн алдартнуудыг яруу тодоор бүтээх нь мэдээж.
Чарли Чаплин

Бенжамин Франклин

Одри Хепберн

Грета Гарбо

Аль Капоне

“American Psycho” уран сайхны киноны (2000) Патрик Бэйтман

“Kill Bill” уран сайхны киноны (2003-2004) Беатрикс Киддо

Форрест Гамп, 1994








