
“Rick and Morty” цуврал хүүхэлдэйн киног өрнөл ихтэй үйл явдал, үнэнийг хэлэх хошигнолтой болохоор үзэгчид өндрөөр үнэлдэг. Мөн минималист зураглал нь ч өөрийн эрхгүй анхаарал татна. “Rick and Morty”-г уран сайхны кино болгон хувиргавал яах байсан бол? Хиймэл оюун ухааны мастер Егор Фецич хиймэл оюуны ухааны тусламжтайгаар хүүхэлдэйн киноны дүрүүдийг жүжигчдээр төлөөлүүлж үзжээ. Хиймэл оюун ухааны хувилбараас та нэгэн сонирхолтой зүйлийг олж харах болно: хүүхэлдэйн киноны дүр болон сонгосон жүжигчид нь хоорондоо үнэхээр төстэй.
Рик Санчез

Хиймэл оюун ухааны үзэж байгаагаар бол Рикийн дүрд Бага Роберт Дауни гайхалтай тохирох ажээ.
Морти Смит

Харин Том Холланд нэлээдгүй сандардаг Мортигийн дүрийг чадварлагаар гаргаж чадах байх шүү.
Саммер Смит

Саммер – мундаг бүсгүй. Мундаг бүсгүйн дүрийг угаасаа мундаг авьяастай Эмма Стоун маргаангүй гаргаж чадна.
Шувуун хүн

Хиймэл оюун ухаан Netflix-д ажиллаад байгаа юм биш биз гэсэн болгоомжлол төрсөн шүү. Эс бөгөөс жүжигчин Идрис Эльбаг Шувуун хүний дүрд сонгосныг юу гэж ойлгох уу?
Жерри Смит

Эд Хелмс болон Жерри Смит, Жерри Смит болон Эд Хелмс – дүр, жүжигчин өөлөх зүйлгүй зохицол байна.
Бет Смит

Үзэсгэлэнтэй Бетийн дүрийг жүжигчин Элизабет Бэнкс өлхөн гаргаж чадна.







