Гүржийн блогер фотошопийн тусламжтайгаар бидний сайн мэдэх алдартай зургуудыг баяжуулж, кадрын цаана бидэнд юу мэдэгдэлгүй өнгөрснийг сонирхуулжээ

0

Гүржийн StepnEurope гэх блогер фотошоп программын алдаршиж байгаа “AI Generative Fill” буюу “Хиймэл оюун ухаанаар зураг баяжуулах” хэрэгслийг  ашиглан уран бүтээлээ туурвисаар байна. Миймүүд дээр хэд хэдэн туршилт хийсэн бөгөөд StepnEurope таны урьд өмнө харж байсан алдартай гэрэл зургуудыг үйл явдлаар баяжуулах болжээ.

Хиймэл оюун ухаан бидэнд юу бэлдсэнийг сонирхоцгооё, бас зүгээр ч үгүй чухам юугаараа алдаршсан гэрэл зургууд билээ гэдгийг ч эргэн дурсацгаая.

Тэнгэр баганадсан барилга дээрх өдрийн хоол, 1932 он

StepnEurope

Зохиомол гэрэл зураг гэдэг хэдий ч жинхэнэ ажилчид гарчээ. Гэрэл зурагчин одоо ч тодроогүй үлджээ.

 

Нил Армстронг Саран дээр, 1969 он

StepnEurope

Сансрын хөлгийн хөл нь унажээ. Кубрик даанч олж харсангүй.

 

Америкийн цэргүүд Норманди-д газардаж байгаа нь, 1944 он

StepnEurope

“Үхлийн гарт” гэдэг нэрээрээ алдаршсан гэрэл зураг.

 

“Парис. Европын талбай. Сен-Лазарын галт тэрэгний буудал”, Анри Картье-Брэссон, 1932 он

StepnEurope

Хиймэл оюун шавар руу үсэрч байгаа оролдлогыг бүтэлгүй болгохоор хийжээ.

 

Альбэрт Эйнштейн хэлээ гаргаж байгаа нь, Артур Сасс,1951 он

StepnEurope

Нэг асуулт байна: Энэ зурган дээрх хүүхэн хэн юм бол оо? Хиймэл оюун ухааны бэлдсэн гэрэл зургийг бодит том гэрэл зурагтай  нь харьцуулж харж болох л юм.

 

Гэрэл зураг бүтнээрээ ингэж харагдана

StepnEurope

Эрдэмтэн машинд гэргий Эльза болон найз, зохиолч Фрэнк Айдеолотте цуг явж байгаа юм. Эйнштейнийн 72 насны төрсөн өдрөөр авсан гэрэл зураг ажээ.

 

Афган охин, Стив Макарри, 1985 он

StepnEurope

Энэ зурган дээрх охиныг Шарбарт Гула гэдэг, одоо тэр 51 нас хүрчээ.

 

Алмас, Рожер Паттерсон, 1967 он

StepnEurope

 

Иводжима арал дээр тугаа мандуулж байгаа нь, Жо Розэнталь, 1945 он

StepnEurope

Дэлхийн 2-р дайны үеийн бас нэгэн алдартай зураг. АНУ болон Японы эзэнт гүрний хооронд Сурибати уулан дээр болсон хамгийн чухал тулаанд ялсны дараа.

 

Нэхмэлийн үйлдвэрийн бяцхан ажилтан, Льюс Хэйн, 1909 он

StepnEurope

Льюс Хэйн АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг хүнд үйлдвэрийн нөхцөлд  ажиллуулахын эсрэг тэмцэж анхны хөдөлгөөнийг зохион байгуулж байжээ. Ажилчин-хүүхдүүдийн гэрэл зургуудыг дарахын тулд янз бүрийн үйлдвэрүүдэд зөвшөөрөлгүй нэвтрэн орж байв.

 

Цагаач ээж, Доротеа Ланге, 1936 он

StepnEurope

Энэхүү гэрэл зураг нь  АНУ-ийн Их хямралын үеийн бэлгэ тэмдэг болсон юм. Энэхүү зурган дээрх хатагтай хэн болохыг 1970 оны үед тогтоосон. Флорэнс Оуэнс Томпсон, 11 хүүхэдтэй. 80 хүртэл насалсан.

 

Лох Несс-ийн мангас, Р.Кэннэт Уилсон, 1934 он

StepnEurope

“Нэсси” гэх алдартай зургийг мэргэжлийн бус гэрэл зурагчин дарсан. Мэс заслын эмчийн дарсан гэрэл зураг болохоор “мэс засалчийн гэрэл зураг” гэж мөн нэрлэдэг байна.

4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *