Өөрийнхөө байшинг зарахгүй гэж эцсээ хүртэл тэмцсэн хүмүүсийн сонирхолтой 20 түүх. Зөрүүд гэмээр эдгээр хүмүүс тэмцлийнхээ үр дүнд ямаршуухан байдалтай амьдардаг бол?

0

Зарим нэг зүйл сэтгэлд дотно байдаг тул салахыг огт хүсдэггүй. Өөрийн хүслээр хайртай, дуртай зүйлээсээ салах – өмсөх дуртай цамц, унших дуртай ном, тэр ч бүү хэл олон жил өмссөн ч хаяхыг хүсэхгүй дотуур хувцас – энэ бол өөр хэрэг, харин хэн нэгэн таны орон гэрийг авах гэвэл …?

Орон гэр, үл хөдлөх хөрөнгө, амьжиргааны эх үүсвэрээсээ хэн ч салахыг хүсэхгүй. Эдгээр 20 хүмүүс “хаашаа ч явахгүй” гэж хэлсэн нь үнэхээр л хаашаа ч явахгүй гэсэн үг болохыг өөрсдийн үйлдлээрээ баталж чаджээ. Дэлхий дахин тэр чигээрээ тэдний эсрэг байр суурьтай байсан ч хамаагүй эдгээр зөрүүд хүмүүс өөрийнхөө байрнаас алхам ч хөдөлсөнгүй. Тэд өөрсдийнхөө хүрэх амжилтад үнэхээр их итгэж байжээ.

1. 108 жилийн настай фермерийн энэ байшин Сиэтл хотын Баллард дүүрэгт байрладаг. Эзэн нь Эдит Мейсфилд гэж хүн бий. Тэр байшингаа зарахаас эрс татгалзсан юм, хэдий түүнд 1 сая доллар амласан ч тэр зараагүй аж. 2009 онд Disney компанийн төлөөлөл ирж “Up” хүүхэлдэйн киноныхоо сурталчилгааны хүрээнд байшинд нь агаарын бөмбөлгүүд уяж байжээ.

Livabl

 

2. Ло Баоген байшингаа зарахгүй гэсэн болохоор нь нутгийн захиргаа шинэ автомашины замыг тойруулж барих шийдвэр гаргажээ.

CBS News

 

3. Салах Ужани өөрийнхөө кафег зарахаас татгалзсан юм. Энэ бол 2011 онд болсон явдал. Тэр цагаас хойш хотын захиргаа түүний цахилгаан, тогийг тасалжээ. Тэгсэн ч гэсэн Ужани францын хуучин дүүрэг Рубед байрлах кафедаа байнгын цөөн хэдэн үйлчлүүлэгчтэй бөгөөд тэдэндээ үйлчилсээр л байна.

Boredom Therapy

 

4. Энэ байшингийн эзэн үл хөдлөх хөрөнгөө зарахаас татгалзжээ. Тиймээс эргэн тойрны үл хөдлөх хөрөнгийг бүгдийг нь худалдаж авч чадсан барилгын компани нэгэн арга сийлсэн юм: байшинг тал дундуур нь хуваах. Азаар байшинг дундуур нь нураасан ч үлдсэн байшингийн сууринд сөргөөр нөлөөлөөгүй ажээ.

Vik Pahwa

 

5. Хятадын засаг олон давхар байшинг тойруулж цагирган гүүр барихаас өөр аргагүйд хүрсэн юм. Уг байшингийн эзэд болох гурван айл эндээ үлдэхээр шийджээ.

Daily Mail

 

6. Атлантик-Сити дэх энэ зуны байшинг 1961 онд худалдаж авчээ. Дональд Трамп байшингаа барих үеэр уг байшинг нураана гэж багагүй шуугиан тарьж байсан удаатай. Байшингийн эзэн Трампыг ялсан хэдий ч шүүх хурлын дараа үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ багагүй буужээ.

Press of Atlantic City

 

7. Тайванийн “бyнхан”: өөд болоочдын үр удам, гэр бүлийнхэн нь шaрилыг зөөхөөс татгалзжээ. Тухайн газрыг худалдаж авсан барилгын компани ажлаа эхлүүлэх шаардлагатай, тиймээс шaрилыг тойруулж 9 метрийн багана болгон ухжээ.

The Atlantic

 

8. Энэ байшинг Портлендын улсын их сургууль худалдах төлөвлөгөөтэй байсан юм. Даанч эзэн нь эcэргүүцэж шүүх дээр ялжээ.

Wikiwand

 

9. Өөдгүй барилгачид байшингаа зарахаас татгалзсан энэ айлыг тойруулаад нүх ухжээ. Уг байшинд амьдардаг хоёр өндөр настан гэрээсээ гадагшаа гарах бол өвдгөө давсан ус туулахаас өөр арга зам байхгүй.

Daily Mail

 

10. Хоёр өндөр байшинд хавчуулагдсан энэ намхан байшин хуучин цагт 5 байшингаас бүрдсэн цогцолбор барилгын нэг нь байлаа. Хот төлөвлөлтөөр барилгуудын шинэчлэхээр болжээ. Тэр үеийн эзэн Мэри Кук байрнаасаа хөдлөхийг огт хүссэнгүй, ингээд энэ байшин яг зуун жил эндээ хавчуулагджээ.

Daytonian in Manhattan

 

11. Жэн Мэйзю 5 давхар байшингийн талыг нь нураасан ч гэсэн орон гэртээ үлджээ. Усгүй, цахилгаангүй. Жэн орчин үеийн гоё ганган байшинд амьдарснаас эндээ амьдарсан нь дээр гэж үзжээ.

The Guardian

 

12. Энэ байшин зай завсаргүй барьсан орон сууцнуудын дунд байдаг, тэгсэн ч гэсэн эздэд нь нүүх бодол огт байхгүй.

Daily Mail

 

13. Төрсөн орон гэрээсээ явах дургүй байгаа хүмүүс хэдэн саяын өртөгтэй өндөр барилгуудын сүүдэрт дарагдан амьдарч байна.

Business Insider UK

 

14. Роберт Х. Смит Macy’s-г дэлхийн хамгийн том компани гэж зарлуулахгүйн тулд 34 дүгээр гудамж болон Бродвейн булангийн нэг хэсгийг 1 сая доллараар худалдан авчээ. Даанч Macy’s байшингийн ханан дээр томоос том бичсэн зараа байрлуулсан юм: “дэлхий дээрх хамгийн том дэлгүүр”.

Foxy Travel

 

15. Органик газар тариалан эрхэлдэг Такао Сито олон зуун жилээр өвлөгдөн ирсэн газраа зарахгүйгээр шийджээ. Наритагийн онгоцны буудал түүний тариалангийн талбайтай яг залгаад баригдахаас өөр аргагүй болсон юм.

The Japan Times

 

16. Энэ хуучны ганц байшин хэзээ ч юм тосгон байсан газар хувцасны дэлгүүр байжээ. Одоо байшингийн хэдэн метрийн зайд орчин цагийн томоохон худалдааны төв ажилладаг, тэгэхээр дэлгүүрийн эзэн бизнесээ хадгалж үлдэхэд их л хэцүү байгаа байх даа, хөөрхий.

The Atlantic

 

17. 2000-аад оны үед үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд Остин Сприггс байшингаа зарахаас татгалзаж ихээхэн шуугиан тарьж байсан юм. Төд удалгүй түүний байшингийн эргэн тойронд оффис, орон сууцны барилгууд сүндэрлэн босжээ. Сприггс ч бодлоо өөрчилж, ингээд 2011 онд байшингаа бараг 1 сая ам.доллараар зарсан байдаг юм.

Mr.TinDC / Flickr

 

18. Сонирхолтой нь, энэ байшингийн эзэн үл хөдлөх хөрөнгөө зарахаас татгалзаагүй. Тэр мөнгөөрөө юу хийхээ л шийдэж чадахгүй байгаад гол шалтгаан оршино. Нинбогийн шинэ замаар давхих машинууд очих газраа хүрэхийн тулд нэг хэсэгтээ л энэ байшинг тойрох нь.

Daily Mail

 

19. Ву Пин түүний байшин болон рестораны төлбөрт өгөх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Хэдэн жилийн турш үргэлжилсэн шүүхийн тyлааны эцэст Ву үл хөдлөх хөрөнгөө маш өндөр үнээр зарахаар болжээ.

The Atlantic

 

20. Граун (Решен нуур, Итали) сүм. 1950-иад оны үед италичууд ойр орчмын хотыг цахилгаанаар хангах зорилгоор хиймэл нуур байгуулжээ. Буруу төлөвлөлтийн гайгаар үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан сүмийг усанд автуулсан юм. Одоо сүмийн хонхтой орой хэсэг нь л ил харагддаг юм.

Noclador / Wikimedia

Та орон байраа авч үлдэхийн тулд эдгээр хүмүүс шиг тэмцэx байсан уу?

24
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *