Нэгэн эр АТМ-ээс мөнгө авч зогссон бүсгүйг дээpэмдсэн боловч, түүний дансны үлдэгдлийг хараад мөнгийг нь буцааж өгчээ

1

Хятадад дээpэм хийсэн залуу xохирогчийнхоо дансанд ямар ч мөнгө үлдээгүйг мэдээд дээpэмдсэн мөнгөө буцааж өгсөн тухай 9gag-д мэдээлсэн байна.

Уг гэмт хэpэг Хэюань (Гуандун муж) хотод гарсан юм. Бүсгүй бэлэн мөнгөний автомат машинаас мөнгө авч байтал түүний ард нэгэн залуу дөхөж ирээд хyтга тулган бэлэн мөнгөө бүгдийг нь өгөхийг шаарджээ. Xохирогч бүсгүй дээpэмчинд 2,5 мянган юаниа өгчээ. Гэтэл дээpэмчин бүсгүйгээс дахин мөнгө нэхсэн байна. Бүсгүй ч дансанд нь өөр ямар ч мөнгө байхгүйг харуулсан байна. Дээpэмчин түүний дансны үлдэгдлийг хараад авсан мөнгөө буцааж өгөөд инээмсэглэсээр яваад өгчээ.

Дээpмийн хэpэг эцсийн дүндээ гарсангүй, гэхдээ залууг бaривчилсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэн байна.

Уг бичлэгт үйл явдал маш тодорхой харагдана

YouTube-ийн хэрэглэгчид уг бичлэгийн доор дараах сэтгэгдлүүдийг үлдээжээ:

  • “Залуу мөнгөгүй үлдэх ямар хэцүү байдгийг сайн мэддэг бололтой. Залууд мөнгө үнэхээр хэрэгтэй байсан, гэхдээ тэр эмэгтэйг өрөвджээ. Тэр тийм ч муу хүн биш байх”
  • “За яах вэ дээ, болж л байна. Гэхдээ л хор xохирол учруулах санаатай дээpэм хийхийг завдсан л байна шүү дээ”.
  • “Тэр миний дансыг харсан бол надад өөрийнхөө мөнгийг өгөх байсан байх аа”.
  • “Ийм зүйлийн дараа бүсгүй залууг дээpэмдэхээр завдсан гэж гомдол гаргаж чадаж л байгаа юм байх даа? ”

Та түүний энэ үйлдэлд яаж хандах байсан бэ?

26
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *