
Сильвестр Сталлоне – алдартай эцэг, гэхдээ тэр хэдэн хүүхэдтэй бол? Үгүй ээ, элдэв загварын сэтгүүлүүд бичдэг шиг гуравхан биш шүү. София, Систин болон Скарлет нар залуу, үзэсгэлэнтэй бас сошиал сүлжээ хөтөлдөг болохоор алдартай байгаа юм. Харин Сталлонегийн анхны гэрлэлтээс гарсан хүүгийн талаар хүмүүс тэр болгон ярьдаггүй. Эцэг нь ч гэсэн тэр болгон яриад байдаггүй ажээ.

“Rocky V” кинонд анх Сейж гэх нэртэй хүү гарсан – тэр бол Сильвестрийн хүү. Тэрээр арав гаруй кинонд тоглож кино салбарт хүч үзэх болжээ. Сейж муугүй жүжигчин болж болох байлаа, даанч 36 настайдаа зүрхний шигдээс болсон нь харамсалтай. Хорвоог орхижээ.

Бас Сержио хүү бий, 1979 онд төрсөн тэрээр кинонд мөн тоглосон – энэ удаад “Rocky II”-т. Томрох тусам хүү асуудалтай болох нь ойлгогджээ – бусадтай ярихгүй, тоглохгүй, энхрийлж хайрлахад хариу үзүүлэхгүй. Шинжлэх ухаан тухайн үед “аутизм” гэдэг оношийг хүүд шууд тавьж чадаагүй юм.

Сильвестр эмч нарын тавьсан оношинд удаан итгэж чадаагүй бөгөөд хүүгээ гэр бүлийн удамшилтай гэж бодож явжээ – өөрөө нүүрний мэдрэлийн гажгаасаа болоод багадаа бусдаас арай өөр хүүхэд байсан гэдэг. Харамсалтай нь, жил өнгөрөх тусам нөхцөл байдал улам дордсоор. Сержио томрох тусам бусдаас хөндийрсөөр л байлаа. Ингээд од эцэг мундаг гэх бүх мэргэжилтнүүдэд хандаж эхлэв. Гэхдээ эхлээд – кинондоо тоглох ёстой, ингэж байж л өндөр зэрэглэлийн эмч нарт үзүүлж чадна.

Сталлоне хүү Сержиогоосоо татгалзаагүй, хэвлэл мэдэллийнхэнд ч хүүгийнхээ талаар нуулгүй ярьдаг байв. Тэрээр “аутизм” гэдгийг “гажиг” гэж үздэггүй, хүүдээ арай өөрөөр хандах ёстой л гэж бодож явдаг эцэг. Тэр хүүгийнхээ эцэг нь ч биш, үлгэр жишээ ч биш харин тоглоом л тоглодог найз нь байжээ. Сержио хүмүүсийн ертөнцөд орж амьдарч чадахгүй, тэд ч мөн түүний ертөнцөд орох ёсгүй.

Эмч нар итгэл найдвар өгөхөөр таамаг тавьсаар л – тархи хэвийн, гол асуудал сэтгэл зүйд л байна. Сэтгэл зүй – эмчилгээ авах зүйл. Даанч ээж нь энэ бүхнийг тэвчилгүй тэдний гэрлэлт салахад хүрчээ. Ингэлээ гээд Сталлоне үүрэг хариуцлагаас ухраагүй юм, тэрээр хүүхдийн тэтгэмжээ төлөхийн зэрэгцээ хүүгийн эмчилгээтэй холбоотой бүх зардлыг хариуцдаг.

Сержиод туйпуу, бетон таалагддаггүйг олж мэдсэнээс гадна хүүгээ зэрлэг байгальд тун дуртайг ойлгосон тэрээр байшингийнхаа арын хэсэгт хиймэл нууртай “Слай” хүрээлэн байгуулжээ. Урсгал усны чимээ Сержио хүүг тайвшруулах бөгөөд тэндээ зураг зурж, баримлын шавраар элдэв зүйл урлаж цагийг өнгөрөөдөг болов.

Сержио одоо 40 настай, харамсалтай нь эмчилгээ авч дээрдээгүй юм. Сталлоне өөрийнхөө зарцуулсан бүхий л хичээл зүтгэл талаар болж байгаатай эвлэрчээ. Ямар ялгаа байна вэ? Асрагчийн мөнгө нь хангалттай, ээж нь хаашаа ч алга болоогүй, хүүгийнхээ дэргэд. Хүү хоёр үг нийлүүлээд ярьж чадахгүй ч гэлээ өөрийнхөө нуугдмал ертөнцөд аз жаргалтай амьдарч байна. Сталлоне хүүгээ сэтгүүлчдийн хорон нүднээс хамгаалах бүхий л арга хэмжээг авдаг ажээ.








