Электрон тамхи уушгины аюулт өвчинд хүргэнэ

1

Тамхинаас гарахаар шийдэж, электрон тамхи татаж байна уу? Харвардын Их сургуулийн эрдэмтэд электрон тамхи эрүүл мэндэд маш хортой гэдгийг анхааруулжээ.

Электрон тамхинд агуулагдах шингэнд химийн ямар бодисууд ордог талаар судлаачид нарийн судалж үзсэн байна. Telegraph сонинд бичсэнээр, үхэлд хүргэх нэг бодис судалгаагаар илэрсэн ажээ.

Анхилуун үнэр оруулахын тулд электрон тамхины шингэнд диацетил хэмээх бодис нэмдэг юм байна. Энэхүү бодисын уураар амьсгалахад уушги үрэвсэж, амьсгал боогдуулах бронхитоор өвчлөх шалтгаан болдог гэнэ. Түүнээс гадна уушгины эсийн бүтэц өөрчлөгдсөний улмаас уушги устах аюул дагуулна. Өвчний шинж тэмдэг – хүчтэй хуурай ханиалга, амьсгаадах.

Профессор Жозеф Аллен амьсгал боогдуулах бронхитоор попкорны үйлдвэрийн ажилчид ихэвчлэн өвчилдөг тухай онцолжээ. Үнэр оруулагчаар диацетилийг ашигладаг аж. Барууны хэвлэлүүдэд энэ талаар “попкорноос гаралтай уушгины өвчин” хэмээн бичигддэг.

Электрон тамхи уушгины аюулт өвчинд хүргэнэ 1

Доктор Аллены удирдлага доор ажилласан судлаачдын багийнхан анхилам үнэртэй 51 ширхэг электрон тамхийг шалгаж үзсэн байна. Гэтэл 47 нь диацетил, сцетон, пентандион гэсэн химийн маш аюултай гурван бодисоос дор хаяж нэгийг агуулсан байжээ. Өнгөрсөн онд Грекийн эрдэмтэд Европын брэнд электрон тамхи үйлдвэрлэгч томоохон компаниудын бүтээгдэхүүний 70% нь диацетил агуулдаг талаар дүгнэлт гаргасан. Электрон тамхины аюулгүй байдалд эргэлзэж буй эрүүл мэндийн томоохон байгууллагууд бий бөгөөд үүнд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Лондоны эрүүл ахуйн сургууль, Ливерпулийн Их сургууль орж байна.

Диацетил нь хүнсний болон үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахад хоргүй бөгөөд электрон тамхины хэрэглэгчид шиг удаан хугацаагаар амьсгалахад л аюултай гэдгийг эрдэмтэд онцолж байгаа юм.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Г. Түвшинбаяр

    2016/04/10 at 01:30

    ene ugaasaa yamar olig baidiin!!!

  2. Corn Terry

    Corn Terry

    2016/04/10 at 01:38

    delhii niiteer horichihson baihad Mongold free

  3. EZI

    2017/12/06 at 10:35

    tegsenii orond zuger tamxi tatsan n deer yum bishuu :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *