Нүүр Эх дэлхий Үйл явдал Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт

3
0

Хүн төрөлхтөн байнга шинийг эрэлхийлж шинэ нээлт хийхийг зорьдог. Шинэ нээлт болгон үнэн бодит байдаг уу? Шинжлэх ухааны салбарт хийгдсэн хуурамч 10 нээлтээс танд танилцуулахаар бэлдлээ.

Археорапторын үлдэгдэл, 1999

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 2

Олдвор:

Өд бүхий динозаврын чулуужсан яс. Уг олдворыг динозавр болон шувуун төрлийн шилжилтийн үе гэж үзэж байв.

Илчилсэн нь:

Археорапторын чулуужсан яс нь хэд хэдэн өөр ясыг наасан байгааг тогтоосон: их биеийн дээд хэсгийг эртний шувууны яснаас, сүүлийг нь эртний динозаврын далавчнаас, харин хөлийн хэсэг ямар амьтнаас авсныг нь тодорхойлж чадаагүй ажээ.

Берингерийн чулуун хөшөө, 1725

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 3

Олдвор:

Баварын хот орчмоос малтлага хийж байсан хэсэг оюутнууд уг олдворыг олжээ. Олдвороо тэр даруйдаа төслийг удирдаж байсан Вюрцбургийн анагаахын их сургуулийн профессор Жон Берингерт үзүүлсэн байна. Ойролцоогоор нийт 2000 чулуу байсан бөгөөд зарим нэг нь хорхой шавьж, гүрвэл, ургамал, амьд организмыг дүрсэлсэн байсан бол заримуудад нь иудын бичиг үсгийг санагдуулам дүрс, сансар огторгуйн бичилт гэмээр дүрсүүдтэй байжээ. Тухайн үед Берингер эдгээр чулуу нь маш эртний гэдэгт итгэж байв.

Илчилсэн нь:

Энэ тухай ном хэвлэгдэн гарангуут нь Берингерийн нэртэй чулууны сүүл хэсгийг хэдэн залуучууд авчирчээ. Эдгээр чулууг Берингер өөрөө хийж оюутнуудаараа булуулсан байсан нь төд удалгүй ил болжээ.

Мөнхийн хөдөлгүүр, 1813

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 4

Олдвор:

Энэ “шинэ бүтээл” Чарльз Редхефферийнх. Тэрээр хэзээ ч зогсохгүй мөнхийн хөдөлгүүр зохион бүтээсэн гэж мэдэгдэж байв.

Илчилсэн нь:

Мөнхийн хөдөлгүүрт хачирхалтай хэлбэлзэл байгааг инженер, механик Робер Фультон анзаарч “мөнхийн хөдөлгүүр”-ийн эх үүсвэрийг олсон гэж мэдэгджээ. Тэрээр эх үүсвэрийг үнэхээр олсон байна – дээд давхарт нуугдсан нэгэн эр нууцаар оньсыг татаж байжээ.

Саран дээрх амьдрал, 1835

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 5

Олдвор:

Огторгуй судлаач Жон Хэршель огторгуйн геометрийн бүх бодлогын хариуг гаргаж чадсанаас гадна хэд хэдэн шинэ гариг нээсэн тухай New York Sun сонинд мэдээлэлжээ. Хамгийн гайхалтай нь “Саран дээр амьдрал бий” гэсэн нээлт олны анхаарлыг татаж байв.  

Илчилсэн нь:

Эцэс сүүлд нь Жон Хершель эдгээр шинэ нээлт хийгээгүй төдийг энэ тухай ч мэдээгүй байв. Яагаад өөрийнх нь нэр ийнхүү холбогдсоныг ч мэдэж чадаагүй ажээ.

Кардифф

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 6

Олдвор:

3 метр орчим урттай хүний чулуужсан ясыг худаг ухаж байсан ажилчид олжээ.

Илчилсэн нь:

Жорж Халл нэг найзаа тохуурхахаар энэ том биетийг хийж булсан байжээ: энэ үйлдлээрээ Библид бичсэн агуу том биетэй хүмүүс Дэлхий дээр амьдарч байсан гэдгийг нотлохыг хичээжээ. Олдворыг олсноос хойш Халл аварга том биетийг сэргээхээр шийдсэн ПиТи Барнумтай шүүхдэлцээд дийлээгүй байна. Халл энэ том хүн өөрийнх нь бүтээл гэж үзсэн учраас шүүхэд гомдол гаргаж байжээ.

Пилтдауны араг яс, 1912

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 7

Олдвор:

Хүний араг ясыг санагдуулам олдворыг өмгөөлөгч, археологи сонирхогч Чарльз Даусон олжээ. Араг яс нь сармагчийнхтай илүү төстэй, урд хоёр шүд нь гэмтээгүй байв. Уг олдворыг 500 мянган жилийн тэртээх гэж үзэж байв.

Илчилсэн нь:

1950 онд араг ясыг эрдэмтэд дахин судлахад 500 мянган жилийн тэртээх бус харин 50 жилийн өмнөх гэдгийг нь тогтоожээ. Араг яс нь сармагчных байсан бөгөөд хэлбэрийг нь өөрчилж Даусоны үеийнх мэт харагдуулахын тулд химийн бодис ашигласан байхыг нь ч илрүүлсэн байна. Ийм худал нээлт хийсэн нөхөр энэ үед нас барсан байсан тул “ичих хүнгүй” хоцорчээ.

Харь гаригийн хүн, 1974

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 8

Олдвор:

1947 онд Нью Мэхико мужийн Розуэл хотод харь гаригийн сансрын хөлөг осолд орсон бөгөөд хөлөг онгоцноос нас барсан харь гаригийн хүний цогцос олдсон гэдэг. Цогцсод  задлан шинжилгээ хийж буй бичлэгийг  британийн иргэн Рэй Сантли эзэмшиж байгаагаа 1995 онд олон нийтэд зарлаж байв.

Илчилсэн нь:

Рэйгийн мэдэгдэл эрдэмтдийн сонирхлыг машид их татсан бөгөөд видео бичлэгийг үзүүлэхийг шаардаж байв. Рей 2006 он хүртэл худал мэдүүлгээ нуун дарагдуулж чадсан бөгөөд одоо ч тэрээр уг бичлэг бодит гэж мэдэгдсээр байгаа юм. Хадгалалтын явцад бичлэгийн чанар муудсан тул дахин засварлах шаардлагатай байсан гэж тайлбарладаг байна.

Тасадай-манубе омог, 1971

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 9

Олдвор:

Филиппины засгийн газрын сайд Мануэль Элисальдегийн мэдэгдлээр Инданау арал дээр чулуун зэвсгийн үеийн амьдралаар амьдарч байгаа омог олдсон гэжээ: “омгийнхон хачин этгээд хэлээр ярьж агуйд амьдардаг, навчаар бие халхалсан, өвс ургамлаар хооллодог” гэж The Guardian сонинд бичжээ. Филиппины ерөнхийлөгч арлыг хориотой бүс болгон зарласан нь нутгийн ард иргэдийг гадаадын хөл хөдөлгөөнөөс хамгаалж байгаа хэрэг гэж тайлбарлаж байв.

Илчилсэн нь:

Ерөнхийлөгчийг огцронгуут нь  хоёр сэтгүүлч (1986 онд) арал дээр очжээ. Омгийнхон байшинд амьдарч, орчин үеийн жирийн хувцас өмссөн хүмүүс байв. Тэдний мөрдөж байсан цаг тооны бичиг нь хуучнаараа байснаас өөр онц сонирхолтой зүйл олдоогүй байна.

Шиниче Фужимара болон түүний чулуун зэвсгийн үеийн олдворууд, 1981

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 10

Олдвор:

Шиниче Фужимара бол археологич, 1981 онд Японы газар нутгаас хамгийн эртний олдвор олсноороо алдаршсан. 2000 онд гэхэд л 600 мянган жилийн тэртээх зэвсэг олсон гэж шуугьж байсан юм. Түүний олдворыг маш үнэтэйд тооцож байв- дэлхий дээрх хүний үүсэл хөгжлийг маш эртнийх гэдгийг нотлох баримт хэмээн үзжээ.

Илчилсэн нь:

2000 онд хэсэг сэтгүүлчид “эртний олдвор” олж байгаа бичлэг хийж байжээ. Мөрдөөд байх нь ээ“олдвор”-ыг эрдэмтэн өөрөө урлаж, энд тэнд тарааж байсан нотлогдсон юм.

Менделеевийн шинэ үелэх систем

Шинжлэх ухааны ертөнцийг донсолгож байсан хуурамч 10 нээлт 11

Олдвор:

Үндэсний лабораторийн эрдэмтэн Лоренс Беркли урьд өмнө мэдэгдээгүй байсан радикаль элементүүдийг нээжээ. Хар тугалга болон криптоны урвалын явцад шинэ элементийг гаргаж авсан бөгөөд Унуноктий (118 элемент) болон Ливерморий (16 элемент) гэж нэрлэсэн гэж шуугьж байв. Энэхүү нээлт нь “цөмийн салбарт шинэ нээлт хийхэд нөлөөлнө” гэж найдаж байжээ.  

Илчилсэн нь:

Туршилтыг 2000 он хүртэл хийсэн ч харамсалтай нь элементийг нэгтгэж чадаагүй ажээ. Эрдэмтэн өөрийнхөө хийсэн мэдэгдлээс татгалзсан бол Виктор Ниноваг худал мэдээлэл  тараасан гэж буруутгажээ.  Ямартай ч 2000 оны сүүл гэхэд элементүүдийг нэгтгэж чадсан байна.

8
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. aa

    2016/10/01 at 13:24

    delhii sunun gj shuugisan n orhigduulsan bn.

  2. Зочин

    2016/10/02 at 13:42

    manai Batotgon neg donsolgoson neelt hiih baihaa

  3. Erhm

    2017/10/18 at 21:21

    2000 jiliin nastai mummy mongoloos oldsn gsn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тэрбум төгрөгийн шагналын сантай Shake & Win шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & W…